Таны байршил :Нүүр » Иргэд » Боловсрол, гадаадад суралцах » Та хүүхдээ цэцэрлэгт явуулах уу ?
 
 Хүүхдийг хөгжүүлэх төрөл бүрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас боловсролын стандартыг тогтоож түүнийг сургуулийн өмнөх боловсролын сургалт явуулж байгаа өмчийн бүх төрөл, хэлбэрийн байгууллага, албан тушаалтан болон хүүхэд дагаж мөрдөнө.
Энэхүү стандартын зорилго нь ардчилсан нийгмийн иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн хувь хүний сонирхол, эрэлт хэрэгцээг тооцсон уян хатан нэгдмэл агуулгатай, түүнийг хэрэгжүүлэх арга зам, хэрэглэгдэхүүнийг олон хувилбартай болгоход оршино. Уг стандартыг нэвтрүүлснээр сургуулийн өмнөх боловсролын наад захын түвшингийн зорилго, зорилтууд болон хэрэгжүүлэх орчин, арга зам, шалгах шалгуур тодорхой болно. Түүнчлэн хүүхдийн өөрийн болон олон нийтийн оролцоог дээшлүүлэх, боловсролын тогтолцоог боловсронгуй болгох нөхцөл бүрдэж, сургалтын чанар, үр ашиг дээшилнэ
Сургуулийн өмнөх боловсрол нь хүүхдийг төрснөөс нь эхлэн сургуульд орох хүртэлх хугацаанд тэдний хэрэгцээ, сонирхлын дагуу зорилго, чиглэл, системтэй мэдлэг чадвар олгох, хүүхдийг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт-хүмүүжлийн нэгдмэл үйл ажиллагаа юм.
Сургуулийн өмнөх боловсролын агуулгын стандарт нь хүүхдэд дараах мэдлэг, чадвар, хүмүүжлийн зөв хэвшил төлөвшүүлэхэд чиглэгдэнэ. Үүнд:
1. Бага насны хүүхдийн эрүүл мэндийг бэхжүүлэн /хөдөлгөөний эдслийг сайжруулах/, ариун цэвэр, эрүүл ахуйн анхны хэвшил дадал олгох, үндсэн хөдөлгөөнүүдийг зөв гүйцэтгэдэг хөдөлгөөний эвсэлтэй:
2. Хүүхдийн танин мэдэх сонирхол, сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, энгийн үйл ажиллагааг төлөвлөх, хийж гүйцэтгэх, хүмүүнлэг ёс, байгаль, нийгэм, юмс, үзэгдлийн талаар анхдагч, зөв ойлголттой:
3. Хүрээлэн байгаа байгаль орчин, ан амьтан, эд юмс, үйл явдал болон өөрийн санаа бодлоо илэрхийлэн дүрслэн зурах, урлан бүтээх, дуулах хөгжимдөх, бүжиглэх талаархи анхны төсөөлөл, чадвартай:
4. Хооллох, хувцаслах,тоглох, суралцах, хөдөлмөрлөх талаар бие даасан чадвартай:
5. Бусадтай эелдэг зөв харилцах, санаа бодлоо илэрхийлэн солилцох, хүнийг хүндэтгэх, сайн мууг ялгах, хамтач үзэлтэй болгох:
6. Тусгай хэрэгцээ шаардлагатай бага насны хүүхдийг хэвийн хөгжилтэй хүүхдүүдтэй хамруулан үйл ажиллагаанд оролцуулах ба тэдний бага боловсрол эзэмших бэлтгэлийг хангах эдгээр болно

1.Хүүхдийн бие бялдрын хөгжлийн зорилт
2-3 нас
- ам, хамрын алчуурыг зөв хэрэглэж хэвшүүлэх
- гараа савандаж угааж:
- ширээнд сууж бусдад саад бололгүйгээр хооллож:
- халбага сэрээг зөв барьж хооллож сурах
- хувцсаа өмсөж тайлах, эвхэж тавьж хэвшүүлэх
- нар, ус, агаараар чийрэгжүүлэх
- хөл гарын хөдөлгөөнөө зохицуулан алхаж, гүйж сурах
- бусад хүүхдийн хөдөлгөөнтэй өөрийн хөдөлгөөнийг зохицуулдаг болох
- хөл, гарыг ээлжлэн зөөж тавьж, мөлхөж::
- байрандаа үсэрч:
- зураасан дээгүүр давж үсэрч:
тодорхой зайтай 2 шугамын хооронд тэнцвэрээ хадгалан явж: бөмбөгийг шалан дээгүүр өнхрүүлж сурах.
1. 3-4 нас
- гараа угааж хэвшүүлэх
- шүдээ угааж сурах
- сам хэрэглэж хэвшүүлэх
- ширээнд зөв сууж, цэвэр хооллож сургах /бага багаар халбагадах, хооллох үед ярихгүй байх гэх мэт/
- хувцсаа өөрөө өмсөх, тайлах, гутлаа үдэж:
- нөхөддөө туслах, туслалцаа хүсч:
- багштай хамтран ороо засах ба хурааж сурах
- нар ус агаараар чийрэгжүүлэх
- багш болон бусдын дохиогоор гүйцэтгэж буй зүйлээ өөрчлөн хийж сургах
- хүүхдийг хөдөлгөөний хувьд идэвхтэй болгох
- хүүхдээр олон янзын хөдөлгөөнийг /алхах, гүйх, мөлхөх, эд юмсыг өнхрүүлэх үсрэх/ ээлжлэн хийлгэж хөдөлгөөний эвсэлтэй болгох
- зүгээ өөрчлөн алхах, гүйх, үсрэх, мөлхөх, эд юмсыг өнхрүүлж сургах
энгийн дүрэмтэй янз бүрийн хөдөлгөөнт тоглоом зааж сургах.
1. 4-5 нас
- шүдээ бие даан зөв угааж сургах
- аяга, халбага, сэрээг зөв барих ба хэрэглэх
- цэвэр нямбай хооллох
- хувцсаа хурдан, зөв, бие даан өмсөж, тайлж хэвших, гутлаа бие даан, үдэх, тайлж сургах
- унтлагын хувцас хэрэглэх
- гаднаас орохдоо шороо тоосоо гөвж хэвшүүлэх
- ямар ч хөдөлгөөнийг багшийн болон бусдын өгсөн дохионы дагуу хийж гүйцэтгэж сургах
- хэсэг бүлэг, хамт олноороо хөдөлгөөнөө зэрэг хийж сургах
- хөл гарын хөдөлгөөнийг ээлжлэн тавьж, ханын шатанд авирч сургах
- алхалт, гүйлт, үсрэлт, шидэлтийн олон хэлбэртэй танилцуулан тус бүрд 2-оос 3 янзын хэлбэрийг эзэмшүүлнэ. Жишээ нь: өлмий дээрээ түлхэлт авч хөнгөн гүйх, хоёр хөл дээрээ хүчтэй түлхэлт авч үсэрч, зөв газардах, юман доогуур шургаж мөлхөх, дээгүүр давж мөлхөх г.м байж болно.
энгийн дүрэмтэй хөдөлгөөнт тоглоомын дүрд тоглож сургах.
1. 5-6 нас
- гар нүүрээ бие даан хурдан зөв угааж хэвшүүлэх
- шүдээ угаах, үсээ самнаж хэвшүүлэх
- хумсны завсрыг цэвэрлэж сурах
- зөв боловсон, цэвэр нямбай хооллож хэвшүүлэх
- хувцсаа хурдан зөв, цэвэр нямбай өмсөж хэвшүүлэх
- ороо өөрөө засаж, хурааж хэвшүүлэх
- унтлагын хувцсыг хэрэглэж хэвшүүлэх
- ямар ч хөдөлгөөнийг хурдан зөв хийж, гүйцэтгэж сургах
- харайлтын хэлбэрийг хүндрүүлэн, байрнаас харайх, өндөрт харайх гэх мэтээр олон хэлбэртэй танилцуулан эзэмшүүлэх
- спорт тоглоомын хэрэглэлтэй танилцуулах
- чаргаар бие даан гулгах, дугуй унаж сургах
- шидэлтийг олон хэлбэрээр хийж сургах, шидсэн зүйлийг барьж сургах
- уралдаан тэмцээн, спорт тоглоомд оролцуулан, ялж, ялагдах сэтгэлгээнд сургах
- өгсөн командыг баримтлах
- зохион байгуулалтай байж сургах
хөдөлгөөнт тоглоомыг бие даан тоглож сургах
1. 6-7 нас
- бие даан зөв, цэвэр нямбай хооллож хэвшүүлэх
- хоолны хэрэгсэл /аяга, таваг, халбага, сэрээ, гэх мэт/-ийг зөв хэрэглэж хэвшүүлэх
- шүд, гараа тогтмол угааж хэвшүүлэх
- хувцсаа түргэн шалмаг, зөв, цэвэр нямбай өмсөж, тайлж хэвшүүлэх
- хувцсаа эвхэх ба өлгөж тавьж хэвшүүлэх
- бие даан ороо засаж, хурааж хэвшүүлэх
- алхах, гүйх, үсрэх-харайх, эд юмыг шидэх-өнхрүүлэх, өөрөө мөлхөх-авирах, хөдөлгөөнийг хурдан зөв хийж гүйцэтгэдэг болох
- сагсан бөмбөг, хөл бөмбөг зэрэг багаар тоглодог спорт тоглоомд сургах
- өгсөн командыг хурдан шуурхай зөв гүйцэтгэдэг болгох
- өөрсдөө зохион байгуулан баг бүрдүүлэн уралдах ба хөдөлгөөнт тоглоомыг бие даан тоглож сургах
- ялсан, ялагдсан талуудыг зөв тогтоон, тоглоомыг шүүн тоглож сургах.
.2. Хүүхдийн оюун ухааны хөгжлийн зорилт
. 2-3 нас
- авиаг зөв хэлж:
- үгийг тод хэлж:
- жижиг хэмжээний шүлэг, үлгэрийг анхааралтай сонсож:
- асуултанд хариулж:
- эд юмсын хөдөлгөөн, өнгийг заасан үгийг яриандаа хэрэглэж сурах:
- үзэж, харсан, мэддэг зүйлээ бусдад ойлгомжтой ярьж чаддаг болгох:
- орчны эд юмсыг зориулалтаар нь бүлэглэх /тоглоомын булангийх, номын булангийх, г.м /
- эд юмсыг хэмжээгээр нь харьцуулан ангилдаг болгох, тэнцүүлж сургах / том-жижиг, өндөр-нам гэх мэт /
- цөөн салангид зүйлсийг нэгтгэн олон болгох, харьцуулах, хэдэн гэдэг үгтэй өгүүлбэр хэлж сургах:
- эд юмсыг тоолж сургах / жишээ нь 1-ээс 5 байх гэх мэт./
- гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрстэй танилцуулан эдгээр дүсүүдээр өөр шинэ дүрс эвлүүлэн бүтээлгэж сургах:
- улаан, цэнхэр, ногоон, шар өнгийг ялгуулах, олон өнгүүдийн дотроос олуулан, дадлага хийлгэн нүдлүүлэх:
- цаг хугацааны ерөнхий төсөөллийг хөгжүүлж, өглөө, орой, өдөр, шөнө гэсэн үгийг хэл ярианд нь хэрэглэж сургах.
1. 3-4 нас
- юмсын хэсгүүдийг ялгаж нэрлүүлэх / цамцны зах, ханцуй гэх мэт /
- юмсыг хэмжээ, хэлбэр, өнгө, эд материал, зориулалтаар нь ялгадаг болгох:
- хүнд хандан асуулт тавьж, асуултыг зөв зохиож сургах:
- мэддэг үлгэр, өгүүллэгийг өөрийн үгээр зохиомжлон, ургуулан бодож, ярьдаг болох:
- эд юмсыг 1-ээс 10-ын дотор тоолуулж сургах:
- эд юмсыг нэмэгдүүлэх ба хорогдууж тэнцүү болгодог ойлголттой болгох:
- эд юмсыг ангилан харьцуулж сургах / урт-богино, бүдүүн- нарийн гэх мэт/
- улаан, хөх, шар ногоон өнгийг нэрлүүлэн, хэл яриандаа хэрэглэдэг болгох:
- тэгш өнцөгт дүрстэй танилцуулан, гурвалжин, дөрвөлжин, дугуй, тэгш өнцөгт дүрсүүдээр шинэ дүрс бүтээх, эвлүүлж сургах:
- хос /гар, хөл, нүд, гутал, бээлийг г.м / гэсэн ойлголттой болгох:
- өнөөдөр гэсэн ойлголт өгч хэл ярианд нь хэрэглүүлэх:
хэдийд гэсэн асуултанд зөв хариулж сургах.
3. 4-5 нас
- бүх авиаг зөв тод дууддаг болгох:
- эд юмсын ерөнхий ба оноосон нэрийг яриандаа хэрэглэж сургах:
- эд юмсын эерэг ба эсрэг утгатай үгийг мэдэж, хэрэглэж сургах:
- тодорхой сэдвээр өөрөө зохиомжлон ярьж сургах:
- өөр хоорондоо асуулт тавьж асуултанд нь зөв хариулах, харилцан яриа зохиож ярьж сургах:
- зохиолын баатар, дүрийг дуурайн жүжиглэдэг болгох:
- аливаа эд юмсыг аль болох хязгаарлалгүй тоолуулах /30/, тоолох чадварыг хөгжүүлэх:
- хоёр бүлэг зүйлийг нэмэгдүүлэх ба хорогдуулах замаар тэнцүү болгох чадварыг болгох:
- улбар шар, саарал гэх мэт 2оос 3 завсрын, уусгасан өнгөтэй танилцуулах:
- эзэлхүүнт дүрстэй танилцуулах /шоо дөрвөлжин, цилиндр гэх мэт/
- өөрийн байгаа байрлалаас эд юмсын байрлалыг тодорхйлж:
- эд юмсыг байрлалаар нь ялгаж, ангилж /дээр, доор, өмнө, хойно гэх мэт/ сургах:
өчигдөр, маргааш гэсэн ойлголттой танилцуулж, хэл яриандаа зөв хэрэглэж сургах.
4. 5-6 нас
- Энгийн, нийлмэл өгүүлбэр хэрэглэн санаа бодлоо илэрхийлж сурах:
- үгийн утгыг өөрийн үгээр тайлбарлаж сургах:
- богино хэмжээний үлгэр, өгүүллэг, шүлгийг цээжилж уран тод уншиж сургах:
- оньсого, таавар, зүйр үг зэргийг өөрөө зохиож сургах:
- бонгино хэмжээний зохиолыг жүжиглэн тоглож сургах:
- тооны бүтэцтэй танилцуулах:
- нэгж хэмжээсийг ашиглан хэмжиж болох ойлголттой болгох / төө, сөөм, алд, тохой гэх мэт /
- цифрийн бичилгттэй танилцуулан бичилтийн анхны зурлагыг бичүүлж сургах:
- эд юмсыг ямар нэгэн шинжээр нь ангилан ялгаж, бөөрөнхий дүрстэй танилцуулах:
- олон өнцөгт бүтээж, дүрсүүдээр эвлүүлж бүтээл хийлгэж сургах:
долоо хоногийн гариг, өдөртэй танилцуулах, нэрлүүлж сургах.
5. 6-7 нас
- өгүүлбэрийн тухай ойлголттой болгох:
- аливааг яг зааврын дагуу хийж гүйцэтгэдэг болгох:
- танихгүй хүнтэй яриа үүсгэн, харилцах чадвартай болгох:
- дүү нартаа юм заан тайлбарлаж, хэлж зөвлөдөг болгох:
- дармал үсгийг нүдлүүлэх:
- дармал үсгээр бичсэн нэрээ таньж ялгадаг болгох:
- бичмэл үсгийн энгийн зурлагыг бичүүлж сургах:
- үлгэр, өгүүллэгийг цээжээр уран уншдаг болгох:
- арифметик нэмэх, хасах үйлдэлтэй энгийн өгүүлбэртэй бодлого зохиолгох, бодуулах:
- өөрийн байгаа байрлалаас зүг чигийг тодорхойлж чаддаг болгох:
- шингэн, бутармаг зүйлийг эзэлхүүнт биет дүрсийн зүйлтэй харьцуулан ойлгуулах:
- жилийн дөрвөн улирал, сарын тухай ойлголтыг өгч 12 жил, сарыг амьтны нэрээр нэрлэдэг болгох.
3. Хүүхдийн урлах, уран сайхны үйлийн хөгжлийн зорилт
. 2-3 нас
Зурах үйлийн хөгжил
- харандааг атгах, зөв барих оролдлогыг хөгжүүлэх
- цаасан дээр гарын хөдөлгөөнөөр мөр гаргаж сурах
Барих үйлийн хөгжил
- шаврыг атгах, зөөллөж:
- хувааж , таслаж:
- шаврыг бөөрөнхийлж сургах.
Наах үйлийн хөгжил
- хайчтай танилцуулах:
- хайчийг авч болохгүй тухай /осолтой байдаг/ ойлголтыг өгөх.
Зохион бүтээх үйлийн хөгжил
- цаасыг тодорхой шугамын дагуу нугалуулах /2,4,нугалах/
- шоо дөрвөлжин, тоосгон дүрсүүдийг давхарлан өрж, байгууламж бариулах.
Дуулах үйлийн хөгжил
- шувуу, ан амьтан, таван хошуу малын дууг сонсоод ялгаж::
- мэддэг дуугаа зөв аялж:
- аялгуунд тохируулан хөдөлгөөн хийж сургах.
1. 3-4 нас
Зурах
- аливаа зүйлийг дүрслэх олон арга, хэлбэр, төрөлтэй танилцуулах:
- урлах үйлийн багаж, хэрэглэлтэй танилцах, хэрхэн ашиглах арга барилд сургах: /усан будаг, харандаан будаг, бийр, хайч, өнгийн цаас, баллуур гэх мэт /
- хүүхдийг тусч, хамтач үйл ажиллагаанд сургах:
- аливаад эмх замбараатай, цэгцтэй ханддаг болгох:
- өгөгдсөн /жижиг талбай бүхий / зургийг өнгийн харандаа болон бийрээр жигд будаж:
- шулуун зураасаар өөрөө зохион зураг зурж сургах:
- бийрийг хэрэглэх энгийн дадалтай болгосон байх:
- улаан, ногоон, хөх, шар өнгөөр бэлэн дїр, зургийг будуулах.
Барих
- шаврыг жигд гонзгойлох, сунгаж нарийсгаж:
- бөөрөнхий шаврыг жигд хавтгайлах, дугуйлах, чимэх, сунгах аргад сургах
- шаврыг тэнцүү хуваахад сургах.
Зохион бүтээх
- цаасыг багшийн зааврын дагуу нугалан эд юмс бүтээж /аяга, түрийвч гэх мэт/
- өөрөө зохион 1-2 зүйлийг цаасаар нугалан бүтээж:
- өрж байгуулах тоглоомоор тоглож сургах.
Наах
- хайчийг зөв барьж сургах
- хайчаар шулуун хайчлалт хийж, нэг даралтаар хайчилж:
- цаасыг ижил хэмжээтэй нугалж /тэгш хэмтэйгээр /
- цавуу, цаастай ажиллаж:
- бэлэн дүрсийг цавуудан нааж:
- тодорхой шугамын дагуу цаасыг нугалж сургах.
Дуулах
- дууг зэрэг дуулж сургах:
- хосоороо эргэх, алчуур, дарцагтай бүжиглэх чадвартай болгох:
- дууг аялгуугаар нь таньж сургах:
- салхи шуурга, гол горхины чимээ, тэнгэр дуугарахыг ялган таньж сургах.
1. 4-5 нас
Зурах
- гурвалжин, дөрвөлжин, тэгш өнцөгийг ашиглан харандаа ба бийрээр зураг зохион зуруулах:
- тодорхой хүрээний дотор жигд будаж:
- хурууны өндөг, сонин, пролон, хөвөнгийн дардсаар дүрс бүтээж:
- бэлэн дүрс, зургийг чимэглэж:
- зургийн дагуу зурсан зүйлийг гүйцээж зурж /зурах ба зурсан зүйлийн харьцаа хамаарлыг төлөвшүүлэх /
- дугуй, хагах дугуй дүрсийг дүрслэж сурах.
Барих
- шаврыг жигд цувих, хэсгүүдийг хооронд нь чимхэх, бэхлэх:
- аливаа зүйлийг хэлбэр харьцаагаар нь адил дүрслэх аргад сургах:
- шаврыг хонхойлох, тэгшлэх аргаар эд юмсыг барих аргад:
- шавраасаа хийж буй зүйлдээ тохируулан хэсэгчлэн таслан авах аргад сургах.
Наах
- цаасаар гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрс хайчлах:
- хайчилсан дүрсүүдээ зохиомжлон, эвлүүлэн нааж, бүтээл хийх:
- бэлэн дүрсүүдийг хайчлан нааж бүтээл хийж чимэглэх:
- цаасыг нугалан хайчилж дүрс бүтээх.
Зохион бүтээх
- цаас болон даавууг эвхэж нугалан, өөрөө зохион 4-өөс 5 ба түүнээс дээш зүйлийг бүтээх:
- өрж байгуулах тоглоомын заавар, загварыг дуурайлган бүтээж тоглох:
- утсаар /сүрлээр/ энгийн сүлжээсийг хийж сургах.
Дуулах
- хосоороо тойрон явах, бүжиглэж:
- багштайгаа хамт дуу дуулах, тойрон бүжиг бүжиглэж:
- ганцаар болон хосоор дороо эргэж:
- тууз хүүхэлдэй зэрэгтэй хөдөлгөөн хийж:
- бүжгийн энгийн хөдөлгөөнийг хийж сургах.
1. 5-6 нас
Зурах
- бодит, сэдэв, чимэглэлийн зурагтай танилцуулах ба ялгааг мэдүүлэх:
- хээ угалз зохион аливааг чимэглэх:
- гурвалжин, дөрвөлжин, дугуй, тэгш өнцөгт дүрсүүдийг ашиглан зураг зурах:
- хүн ба амьтныг зурах энгийн аргад сургах:
- алслалтын талаар ойлголт өгөх:
- сэдвийн дагуу зохиомжлон зурж сургах:
- гуурс, сам, сойз ашиглан зурах аргад сургах.
Барих
- мэддэг үлгэр, өгүүлэгтээ тохирууулан, барьж дүрслэх:
- хүн ба амьтдын онцлогийг тодорхой дүрслэн барих:
- Дымковская игрушка /баримал хөшөө /-тай танилцуулах, хөшөө, тоглоомыг ялгадаг болгох
Наах
- хүрээлэн буй бодит юмсыг өнгө, хэлбэр, хөдөлгөөнөөр нь зөв илэрхийлэн хайчилж, адил төстэй зүйлийг нааж бүтээх:
- тодорхой дүрсийг адил төстэй хайчлах:
- бэлэн дүрсийг нямбай хайчлах ба өөрөө дүрс зохиомлон хайчилж бүтээл хийх:
- дүрсүүдээр зохиомлон наамал бүтээл хийх аргад сургах.
Зохион бүтээх
- зүү утастай зөв харьцаж, энгийн зүйлийг оёж сургах /товч хадах г.м/
- утас, сүрлээр энгийн сүлжээс хийж сургах:
- цаасаар эвхэж 5-аас 10 ба түүнээс дээш зүйлийг бүтээх:
- орж байгуулах тоглоомоор өөрөө сэтгэн байгууламж барих аргад сургах.
Дуулах
- эгшгийн өөрчлөлтийг /чанга сул/ мэддэг болгох:
- металлофон болон энгийн хөгжмийн зэмсгээр хялбар аялгууг тоглож:
- хөгжмийн аянд бүжиглэж /чөлөөт хөдөлгөөн хийх/
- хоолойгоор хүчлэхгүй /дуундаа тохируулан/ намуун, зөөлөн, хөнгөн дуулж сургах.
1. 6-7 нас
Зурах
- гарын доорхи материалаар дүрслэн урлах энгийн аргад сургах:
- хээ угалз зохион чимэглэл хийж сургах:
- байгалийн, аж байдлын, түүхэн, хөрөг зургийг ялгадаг болох:
- хүн ба амьтныг энгийн аргаар дүрслэн зураг:
- сэдвийн дагуу зохиомжлон зурдаг болгох.
Барих
- хялбар дүрсийг зөв барих
- шавраар сэдэвт болон чимэглэлийн зүйлс барих
- хамтарч бүтээл гаргах ба тодорхой сэдвээр зохиомжлон барихад сургах.
Наах
- сэдвийн дагуу зохиомжлон бүтээл нааж хийх:
- нягт нямбай хайчлах, наах:
- чимэглэлийн наамал хийх:
- янз бүрийн дүрс, хайчилбарыг хайчилахад сургах.
Зохион бүтээх
- сэдэв, өгөгдлийн дагуу цаасаар эвхэн бүтээл хийж:
- хивсэнцэр хийх энгийн дадалтай болгож:
- утас, сүрлээр сїлжээс хийж:
- зүү, утсыг зөв хэрэглэж:
- энгийн оёдлыг хийж:
- өрж байгуулах тоглоомоор өөрөө сэтгэн, сэдвийн дагуу бүтээл хийж сургах.
Дуулах
- аливаа аянд тохируулан бүжгийн хөдөлгөн хийдэг:
- хөгжимтэй болон бусадтай хамтран дуулдаг:
- энгийн хөгжмийн зэмсгээр хялбар аялгууг тоглодог:
- хөгжмийг аялгуугаар нь ялгадаг /хурдан, удаан, цоглог, марш г.м/ байх.
4. Сэтгэл хөдлөл, нийгэмшилийн хөгжлийн зорилт
1. 2-3 нас
- бусдаас өөрийгөө онцолж чаддаг /юугаараа ижил, өөр болохыг/
- эд юмсыг осол аюулгүйн талаас нь мэддэг:
- эд юмсыг хайрлах, гамнадаг:
- өөртөө таалажмтай ба тааламжгүй байдлыг ялгадаг:
- аливаа зүйлийн бохир, цэвэр цэмцгэрийг ялгадаг болгох.
2. 3-4 нас
- томчууд болон найз нөхдөөсөө туслалцаа хүсч эелдэг боловсон харилцаж сургах:
- бие биендээ тусалж сургах:
- тодорхой дэглэм журмыг сахидаг:
- хүмүүсийн яриаг таслахгүй сонсдог болгох.
3. 4-5 нас
- муу зуршлаас зайлсхийж:
- өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг мэдэрч сургах:
- өөрийн болон бусдын зөв, бурууг ялгах:
- аливаа зүйлийг бие даан хийх эрмэлзэлтэй болгох:
- хүрээлэн буй орчны тааламжтай ба тааламжгүйг ялган илэрхийлж сургах.
4. 5-6 нас
- аливаа юманд хариуцлагатай хандаж:
- өөрийн хүсэл сонирхолыг илэрхийлж:
- аливаа даалгаврыг бие даан гүйцэтгэж:
- хүрээлэн буй орчинтой идэвхтэй харьцааг бий болгоход оролцож сургах.
5. 6-7 нас
- бусдын санаа бодлыг хүлээн авч, өөрийн санаа бодлоо илэрхийлэхэд сургах.
- орчны сайхан муухай, сайн мууг ялгаж үнэлгээ дүгнэлт өгч:
- хамт олны хүсэл, сонирхол, шаардлагад нийцүүлэн дүрэм журмыг сахиж:
- бусдын хийж бүтээсэн зүйлийг хайрладаг, хамгаалж сургах
 
Хэрэглэгчийн нэр
Нууц үг
Remember Me

Бүртгүүлэх
Нууц үгээ мартвал
 

| Эхлэл хуудас болгох | Сурталчилгаа | Холбоо барих | Сайтын бүтэц | Холбоос нэмэх |

Copyright 2008
Powered by : EMPR
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.