Таны байршил :Нүүр » Иргэд » Гэр бүл, хүүхэд, мөнгөн тусламж » Жирэмсэн эхэд олгох тэтгэмжийн талаар
 
Жирэмсэн эхэд олгох тэтгэмжийн талаар
Жирэмсэн эхэд ямар тэтгэмж олгох вэ?
Эх жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар тутам тэтгэмж авах эрхтэй.

Тэтгэмжийг авахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
1.    Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
2.    Жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтанд орсон тухай болон төрсний дараа хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай сум, хорооны өрхийн эмчийн тодорхойлолт
3.    Баг хорооны засаг даргаар баталгаажуулсан өргөдөл
4.    2 хувь цээж зураг

Тэтгэмжийг хэзээнээс эхлэн олгох вэ?
  • Жирэмсэний тэтгэмж авах эрх жирэмсний 5 дахь сараас эхлэн авах бөгөөд хүүхдийг 1 нас хүртэл хугацааны дотор 12 сарын турш авна.
  • Тэтгэмжийн хэмжээ нь сар тутам 20000 төгрөг байна.
  • Дэвтэр нээлгэсэн өдрөөс тэтгэмжийн мөнгийг хуанлмийн өдрөөс тооцож олгох ба сүүлийн сарын тэтгэмж
  • олгохдоо мөн хуанлийн өдрөөр тооцож олгоно.
Жишээ нь : 1 иргэн Д нь жирэмсэний 6 сартайгаа буюу 2007 оны 12 сарын 15-нд жирэмсний тэтгэмжийн дэвтэрээ нээлгэжээ. Нийгмийн ажилтан нь иргэн Д – ийн дэвтэрт 12 сард нь 10000 төгрөг бичжээ. Тэгвэл иргэн Д нь 2008 оны 1 сараас эхлэн сар тутам 20000 төгрөг авна. Харин 2008 оны 12 сарын 15-нд тэтгэмж авах хугацаа нь дуусах учир энэ сард 10000 төгрөг аваад тэтгэмж нь зогсооно гэсэн үг.

Жишээ 2: иргэн Д нь төрөөд 5 сартайдаа буюу 2008 оны 5 сарын 15-нд тэтгэмжийн дэвтэрээ нээлгэжээ. Нийгмийн ажилтан иргэн Д- ийн дэвтэрт дээрхийн адил бичилт хийх ба тэтгэмж 2008 оны 12 сарын 15 хүртэл буюу хүүхдийн 1 нас хүртэлх 7 сарын хугацаанд тэтгэмжийг олгоно гэсэн үг.

Нийгмийн даатгалын сангаас жирэмсэн амаржсаны тэтгэмж авсан эх энэ тэтгэмжийг авах эрхтэй юу?
Ямар нэгэн нөхцөлгүйгээр бүх эхчүүд авах эрхтэй.

Эх нь хүүхдээ төрүүлээд нас барсан бол яах вэ? Эцэгт нь өгөх үү?
Хэрэв эх хүүхдээ төрүүлээд нас барсан бол тэтгэмжийн эцэг эсхүл хууль ёсны асран хамгаалагч, үрчилж авсан эх /эцэг/ нь үргэлжүүлэн авах эрхтэй.

Ихэр хүүхэд төрөх тохиолдолд ямар нэгэн нэмэгдэл тэтгэмж олгох уу?
Ихэр хүүхэд төрсөн тохиолдолд хүүхэд төрсөн сараас нь эхлэн тэтгэмжийн хэмжээг ихэр хүүхдийн тоогоор нэмэгдүүлж болно.

Ихэр хүүхдэд өөр ямар нэгэн тусламж хөнгөлөлт байгаа эсэх?
Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу 3 хүртэлх насны ихэр хүүхдэд жилд нэг удаа амьжиргааг дэмжих нөхцөлд мөнгөн тусламж олгоно.

Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
  • Хүүхэд тус бүрийн төрсний гэрчилгээ хуулбарын хамт
  • Эцэг эх асран хамгаалагчийн иргэний үнэмлэх хуулбарын хамт
  • Хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай баг /өрх/ - ийн эмнэлгийн эмчийн тодорхойлолт
  • Тусламж авахыг хүссэн өргөдөл
  • Эцэг эх асран хамгаалагчийн 2 хувь цээж зураг
  • Сум хорооны засаг даргын тодорхойлолт
 
Хэрэглэгчийн нэр
Нууц үг
Remember Me

Бүртгүүлэх
Нууц үгээ мартвал
 

| Эхлэл хуудас болгох | Сурталчилгаа | Холбоо барих | Сайтын бүтэц | Холбоос нэмэх |

Copyright 2008
Powered by : EMPR
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.