ЕВРОАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Ховд аймагт ажиллах үеэрээ /2026.10.17/ “Ховд эко цемент” үйлдвэртэй танилцав.
2022 онд ашиглалтад орсон тус үйлдвэрт 350 гаруй хүн ажилладаг. Үүнээс гадна малчид, тариаланчид, ЖДҮ эрхлэгчдээс шаардлагатай бараа, үйлчилгээгээ худалдан авснаар шууд бус 3,000 ажлын байр бий болгожээ.
Жилд 400,000 тонн цемент үйлдвэрлэж, баруун таван аймгийн хэрэгцээг хангаж, Баянхонгор, Өвөрхангай, Улаанбаатарт бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Энэ жилээс ОХУ-д цемент экспортолж эхэлжээ. Жилдээ 100,000 тонныг экспортлохоор төлөвлөснөө Ерөнхий сайдад танилцуулаад Евроазийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
“Ховд эко цемент” нь сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг Монгол Улсын анхны үйлдвэр болсон байна. Найман МВт нарны цахилгаан станцтай болж, жилийн хэрэглээнийхээ 50-60 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар зорьж, нарын хавтан суурилуулжээ. Энэ нь баруун бүсийн эрчим хүчний ачааллыг бууруулах давуу тал болж байна. Удахгүй батарей хуримтлууртай болох ажээ. Үр дүнд нь үйлдвэрийн эрчим хүчний зардал буурч, барилгын материалын үйлдвэрлэл өргөжинө. Мөн илүүдэл эрчим хүчээ системд нийлүүлэх асуудлыг төрийн байгууллагууд шийдвэрлэж өгөх шаардлагатай байгааг үйлдвэрийн удирдлагууд хэлж байв. Ерөнхий сайд баялаг бүтээгчдээ бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлээд, тулгарч буй асуудлыг нь дүрэм, журмын дагуу шуурхай шийдвэрлэж өгөхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Source: https://zasag.mn/news/view/27864
Related articles



US to get 46,000-square-foot new submarine repair center that can boost battle readiness
The United States is set to get a new submarine repair center. The Trump administration...



Spirit of Kitty Hawk: US’s most secretive bomber returns to Whiteman Air Force Base
When America owns only 20 of a weapon, losing even one is critical. On Oct....