egov.mn
Түүхий эдАвтомат

16 мянган шоо метр шатахуун хадгалах сав ашиглалтад орлоо

Шинэ "агуулах" нь нэг дор 14 вагон цистерн шатахуун буулгах хүчин чадалтай.

Хуваалцах
16 мянган шоо метр шатахуун хадгалах сав ашиглалтад орлоо

Засгийн газрын дэмжлэгтэйгээр 16 мянган шоо метрийн багтаамжтай шатахууны нөөц хадгалах агуулахын бүтээн байгуулалтыг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулжээ.

Тус агуулах нэг дор 14 вагон цистерн шатахуун хүлээн авах хүчин чадалтай. Ингэснээр газрын тосны бүтээгдэхүүнийг татан авах, хадгалах болон зах зээлд нийлүүлэх үйл ажиллагааны хүчин чадал нэмэгдэх боломж бүрдэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2024–өөс 2028 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах, савны хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлж, улсын хэмжээнд 3–аас 6 сарын хэрэглээг хангах нөөц бүрдүүлэх зорилт тусгасан.

“Сан Петролиум” компани шинэ агуулахыг байгуулжээ. Нөөц хадгалах хүчин чадал нэмэгдэх нь газрын тосны бүтээгдэхүүний стратегийн нөөц бүрдүүлэх, нийлүүлэлтийн тасалдлын эрсдэлийг бууруулах бодлогын хэрэгжилтийн нэг хэсэг юм.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Залилагчид түлш хүргэх нэрийдлээр  иргэдийн хувийн мэдээллийг "онилж" байна
Түүхий эд

Залилагчид түлш хүргэх нэрийдлээр иргэдийн хувийн мэдээллийг "онилж" байна

Иргэд түлш худалдан авахдаа иргэний үнэмлэхээ биетээр авч очиж, хуулбар болон зургийг бусдад өгөхгүй байх нь хувийн мэдээллээ задруулахгүй байх үндсэн арга гэж "Тавантолгой түлш" компани зөвлөжээ.

1 мин унших
Vale Ligga S.A.-ийн цөөнхийн хувь эзэмшихээр баталгаажуулж, мэдээлэх журам дахин анхаарал татав
Түүхий эд

Vale Ligga S.A.-ийн цөөнхийн хувь эзэмшихээр баталгаажуулж, мэдээлэх журам дахин анхаарал татав

Vale Ligga S.A.-ийн цөөнхийн хувь эзэмшихээр баталгаажуулж, мэдээллийг хэзээ нийтлэх нь дахин маргаан үүсгэв B3 болон Үнэт цаасны зохицуулагч CVM-ийн Resolution No.

2 мин унших
Монгол Улс 172 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна
Түүхий эд

Монгол Улс 172 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна

Даваа гарагийн 08:00 цагийн байдлаар “УБТЗ”-ын сүлжээнд нефтийн бүтээгдэхүүн ачсан 900 цистерн вагон байгааг мэдээлэв. 79 вагонд АИ-92 автобензин, 730 вагонд дизель түлш, 91 вагонд онгоцны түлш тээвэрлээд байгаа юм. Холбогдох байгууллагуудад вагонуудыг шуурхай буулгаж, түгээлтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг тогтвортой байлгах үүрэг өгчээ.

1 мин унших
Энэтхэг АНУ-д тал алдалгүйгээр ОХУ-ыг түших боломж хумигдлаа
Түүхий эд

Энэтхэг АНУ-д тал алдалгүйгээр ОХУ-ыг түших боломж хумигдлаа

Энэтхэг иргэдийнхээ эрчим хүчний аюулгүй байдлыг хангах үүрэгтээ тууштай хэвээр байгаагаа илэрхийллээ. Украины дайн эхэлснээс хойш Барууны зах зээлд борлуулалт нь хязгаарлагдсан Оросын газрын тосны нийлүүлэлт Энэтхэг рүү огцом нэмэгджээ. “CEEW”-ийн тооцоогоор Энэтхэг 2022 оноос хойш Оросоос газрын тосны худалдан авалтаа нэмэгдүүлснээр ойролцоогоор 12.6 тэрбум ам.доллар хэмнэжээ.

2 мин унших