Нууцлалын бодлого
Шинэчилсэн: 2026 оны 9-р сарын 18
Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 9 дүгээр сарын 18
egov.mn нь уншигчийн хувийн мэдээллийг боломжийн хэрээр бага цуглуулах зарчмаар ажилладаг. Энэ хуудас нь сайт үнэндээ ямар мэдээлэл цуглуулдаг, түүнийг хэрхэн ашигладгийг тайлбарлана.
Бүртгэл шаардахгүй
Мэдээ унших, хайлт хийх, ангилал үзэхэд бүртгүүлэх шаардлагагүй. Бид уншигчийн данс үүсгэдэггүй, нэр, утас, хаяг зэрэг мэдээлэл асуудаггүй.
Мэдээллийн захидлын захиалга
Та мэдээллийн захидал захиалбал бид дараах зүйлийг хадгална:
- таны имэйл хаяг
- сонгосон хэл
- бүртгүүлсэн огноо
Өөр юу ч хадгалахгүй. Энэ хаягийг зөвхөн мэдээллийн захидал илгээхэд ашиглана. Гуравдагч этгээдэд зарахгүй, дамжуулахгүй.
Захиалгаа хүссэн үедээ цуцалж болно — захидал бүрийн доор цуцлах холбоос байна.
Уншилтын статистик
Аль мэдээ хэр их уншигдсаныг мэдэхийн тулд бид өдөр бүрийн уншилтын тоог бүртгэдэг. Энэ бол зөвхөн тоо — "энэ мэдээг өнөөдөр 120 удаа уншсан" гэсэн нэгтгэсэн дүн. Хэн уншсаныг заасан мэдээлэл агуулдаггүй, хувь хүнийг таних боломжгүй. Сурталчилгааны баннерын үзэлт, товшилтыг мөн ийм нэгтгэсэн байдлаар тоолдог.
Google Analytics
Сайт Google Analytics 4 ашигладаг. Энэ нь уншигч хаанаас орж ирсэн, ямар хуудас үзсэн, ямар төхөөрөмж ашигласан зэрэг мэдээллийг Google-ийн үйлчилгээ рүү илгээдэг.
Техникийн нэг зүйлийг ил тод хэлье: бид Google-ийн скриптийг www.egov.mn
домэйнээрээ дамжуулдаг. Өөрөөр хэлбэл таны хөтөч Google-ийн сервертэй шууд
холбогддоггүй. Гэхдээ энэ нь өгөгдөл Google-д очихгүй гэсэн үг биш — эцсийн
дүндээ мэдээлэл Google дээр боловсруулагддаг. Энэ шийдлийг зөвхөн техникийн
шалтгаанаар, зарим сүлжээнд Google-ийн домэйн хаагддаг учраас сонгосон.
Google Analytics таны хөтөч дээр күүки үүсгэдэг. Цуглуулсан өгөгдөл Google дээр 14 сар хадгалагдаж, дараа нь автоматаар устдаг.
Google-ийн өгөгдлийн бодлоготой танилцахыг хүсвэл: policies.google.com/privacy
Хэрэв та энэ хэмжилтээс татгалзахыг хүсвэл хөтчийнхөө күүки хориглох тохиргоо, эсвэл сурталчилгаа хаагч өргөтгөл ашиглаж болно. Энэ нь мэдээ унших боломжид нөлөөлөхгүй.
Күүки
Манай сайт өөрөө уншигчийн хөтөч дээр күүки тавьдаггүй. Дээр дурдсан Google Analytics-ийн күүки л ажилладаг.
Админ хэсэгт нэвтэрсэн ажилтны хувьд нэвтрэлтийг хадгалах күүки ашиглагддаг. Энэ нь зөвхөн редакцийн ажилтанд хамаатай.
Серверийн бүртгэл
Бүх вэб сайтын нэгэн адил, манай сервер рүү ирсэн хүсэлтүүд хостингийн үйлчилгээний бүртгэлд түр хугацаанд тэмдэглэгддэг (IP хаяг, хүсэлтийн цаг гэх мэт). Үүнийг зөвхөн техникийн доголдол шалгах, хэт олон хүсэлтээс хамгаалахад ашиглана. Бид IP хаягийг өөрийн мэдээллийн санд хадгалдаггүй.
Бид юу хийдэггүй вэ
- Хувийн мэдээллийг зардаггүй
- Мэдээллийн захидлын хаягийг гуравдагч этгээдэд дамжуулдаггүй
- Уншигчийг хооронд нь холбож, хувийн профайл үүсгэдэггүй
- Хувийн мэдээлэлд суурилсан зорилтот сурталчилгаа харуулдаггүй
Таны эрх
Бидэнд хадгалагдсан цорын ганц хувийн мэдээлэл бол мэдээллийн захидлын имэйл хаяг. Та үүнийг устгуулах, эсвэл ямар мэдээлэл хадгалагдаж байгааг асуухыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу. Бид ажлын 5 өдрийн дотор хариу өгнө.
Холбоо барих
Нууцлалтай холбоотой аливаа асуулт, хүсэлтийг: info@egov.mn
Өөрчлөлт
Энэ бодлого өөрчлөгдвөл дээрх "Сүүлд шинэчилсэн" огноог шинэчилнэ. Үндсэн өөрчлөлт орвол сайт дээр мэдэгдэнэ.