Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, салхи ширүүснэ
Өнөөдөр Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ зэрэг аймгийн зарим нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурах төлөвтэй байна.

Өнөөдөр буюу аравдугаар сарын 29-нд Монгол орны хойд хэсгээр үүлшиж, зарим нутгаар ялимгүй цас орох төлөвтэй байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилсан мэдээгээр Увсын зүүн, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим сум, Төв, Хэнтий, Дорнод аймгийн хойд хэсгээр 0–1 мм цас орж, явган шуурга шуурах аж.
Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 5–10 метр, зарим үед 12–14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.
Харин ойрын өдрүүдэд цаг агаар тогтворгүй байхаар байна. Аравдугаар сарын 30-нд Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн зарим нутгаар цас орох бол 31-нд цас орох бүс нутгийн хамрах хүрээ тэлэхээр байна.
Тухайлбал, 31-нд Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй. Мөн энэ өдөр нутгийн зарим газраар салхины хурд секундэд 15–17 метр хүрч ширүүсэхийг анхааруулжээ.
Иймд хөдөө орон нутагт зорчих иргэд, тээвэрчид замын нөхцөл, цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол шалгаж, цас болон хүчтэй салхины эрсдэлийг тооцохыг зөвлөж байна
Холбоотой мэдээ





