AI дата төвүүдийн бүтээн байгуулалтыг хязгаарлах эсэхээр АНУ-ын орон нутгуудад санал хураана
АНУ-ын 10 мужийн 38 орон нутгийн сонгогчид дата төвүүдтэй холбоотой 41-ээс доошгүй саналаар санал хураана.

Хиймэл оюуны өсөлтийг дагасан дата төвүүдийн бүтээн байгуулалт АНУ-д орон нутгийн эсэргүүцэлтэй тулгарч байна. Арваннэгдүгээр сарын 3-ны завсрын сонгуультай зэрэгцэн 10 мужийн 38 орон нутгийн сонгогчид эдгээр байгууламжийг хязгаарлах эсэхээр санал хураах талаар Reuters мэдээллээ.
Саналын хуудсанд дата төвийн төслүүдийг хойшлуулах, хориглох эсвэл нэмэлт шаардлага тавих 41-ээс доошгүй санал багтжээ. Иргэдийн эсэргүүцлийн гол шалтгаан нь дата төвүүдийн цахилгаан, усны өндөр хэрэглээ болж байна.
Дата төвийн зах зээл хурдацтай тэлж буй Охайо мужид энэ асуудлаарх хамгийн олон санал хураалт болохоор байна. Тус мужийн Санбери хотод 25 мегаваттаас дээш цахилгаан хэрэглэдэг дата төвийг хориглох санал дэмжигдвэл Amazon-ийн төлөвлөсөн хоёр тэрбум ам.долларын төсөлд саад учруулж болзошгүй юм.
Гэхдээ орон нутгийн эсэргүүцэл салбарын өсөлтийг одоогоор мэдэгдэхүйц сааруулаагүй байна. Үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээний Cushman & Wakefield компанийн мэдээллээр АНУ-д баригдаж буй дата төвүүдийн нийт хүчин чадал 2025 оны арванхоёрдугаар сараас 2026 оны зургаадугаар сарын хооронд 48 хувиар өсчээ.
Холбоотой мэдээ





