Япон улс Нөмрөгийн түймрийн дараах нөхөн сэргээлтэд хамтран ажиллахаар төлөвлөж байна
хамтын ажиллагааг бЖАЙКА-аас илгээсэн мэргэжлийн багийн дүгнэлтэд үндэслэн нөхөн сэргээлтийн хамтын ажиллагааг төлөвлөж байна. Н.

Япон улс Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн дараах нөхөн сэргээлтэд хамтран ажиллахаар төлөвлөж байна. Энэ талаар Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай 2026 оны аравдугаар сарын 29-нд утсаар ярихдаа мэдэгджээ.
ЖАЙКА-аас тус газарт мэргэжлийн баг илгээсэн бөгөөд багийн дүгнэлтэд үндэслэн нөхөн сэргээлтэд дэмжлэг үзүүлэх хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг Монгол Улсын Засгийн газар мэдээлэв.
Санаэ Такаичи түймрийн улмаас учирсан хохиролд харамсаж буйгаа илэрхийлсэн бол Н.Учрал нөхөн сэргээлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй, үе шаттай хэрэгжүүлэх Японы санаачилгыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Мөн 2027 онд тохиох Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг угтан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр санал нэгдсэн байна.
Холбоотой мэдээ





