egov.mn
Дэд бүтэцАвтомат

21 дүгээр хорооллын авто замын зүүн урсгалыг 23:00 цаг хүртэл хаажээ

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын “Мираж” үйлчилгээний төвөөс Геологийн төв лаборатори хүртэлх авто замын зүүн урсгалыг өнөөдөр 08:00 цагаас түр хаажээ.

Хуваалцах
21 дүгээр хорооллын авто замын зүүн урсгалыг 23:00 цаг хүртэл хаажээ

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын “Мираж” үйлчилгээний төвөөс Геологийн төв лаборатори хүртэлх авто замын зүүн урсгалыг есдүгээр сарын 23-ны 08:00 цагаас хаажээ.

Замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээх бөгөөд хаалттай байх хугацаанд авто замын цэвэрлэгээ болон суурь асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэх юм.

Тус хэсэгт авто замын засвар, нөхөн сэргээлтийн ажил үе шаттай үргэлжилж байна. Хоёр хоногийн өмнө “Сүү” компаниас Геологийн төв лаборатори хүртэлх авто замын баруун урсгалд нөхөн сэргээлт хийжээ.

Иймд 21 дүгээр хорооллоос Геологийн төв лабораторийн чиглэлд зорчих жолооч нар 23:00 цаг хүртэл хаалттай хэсгийг тойрч, бусад боломжит замыг сонгон зорчих шаардлагатай. Мөн тухайн орчимд хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул зорчих хугацаагаа урьдчилан тооцоолохыг зөвлөж байна.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 8 дугаар сар/
Дэд бүтэц

Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 8 дугаар сар/

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Зам, тээврийн яам Мэдээллийн технологи, судалгаа, стандарт, статистикийн хэлтэс Салбарын статистик, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн: Э.Алтангэрэл Утас: 51263179

1 мин унших
Цонжинболдогийг нийтийн тээврийн шинэ зогсоолтой болгожээ
Дэд бүтэц

Цонжинболдогийг нийтийн тээврийн шинэ зогсоолтой болгожээ

Х:17 “Улаанбаатар–Төв аймгийн Эрдэнэ сум–Багануур” чиглэлийн автобус есдүгээр сарын 26-наас Цонжинболдогт зогсож эхэлнэ. Том хүн 10 мянга, хүүхэд 5,000 төгрөгөөр зорчих бөгөөд урд, хойд талын зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг байршуулжээ. Шинэ зогсоол ашиглалтад орсноор дотоод, гадаадын жуулчид “Тэнгэр плаза”-гаас нийтийн тээврээр Цонжинболдогт хүрэх боломж бүрдлээ.

1 мин унших
Туул гол дагуу үүссэн 1.1 сая тонн хогийг цэвэрлэхэд ₮9.5 тэрбум шаардлагатай
Дэд бүтэц

Туул гол дагуу үүссэн 1.1 сая тонн хогийг цэвэрлэхэд ₮9.5 тэрбум шаардлагатай

Сонгинохайрхан дүүргийн Нисэх, Сонсголон орчимд Туул гол дагуу 38.7 га талбайг хамарсан 1.1 сая тонн орчим хогийн цэг үүсчээ. Талбайг цэвэрлэх зардлыг хог хаясан компаниудаар төлүүлэх тухай нийслэлийн удирдлага онцоллоо. Талбайг цэвэрлэж, ариутгасны дараа камержуулахын зэрэгцээ цэцэрлэгт хүрээлэн байгуулах, авто зам тавих боломжийг судалж байна.

1 мин унших
Нисэхийн үерийн хамгаалалтын байгууламжийг өргөтгөж, авто замын доорх хоолойг шинэчилж байна
Дэд бүтэц

Нисэхийн үерийн хамгаалалтын байгууламжийг өргөтгөж, авто замын доорх хоолойг шинэчилж байна

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд Нисэхийн үерийн хамгаалалтын байгууламжийг шинэчилж байгаа учраас авто замын хөдөлгөөнийг түр хаагаад байна. Авто зам доорх хуучин хоёр хос хоолойг илүү том хэмжээтэй дөрвөн хос хоолойгоор сольж, Жаргалантын ам болон Нисэх орчмын үерийн ус зайлуулах хүчин чадлыг нэмэгдүүлж байна. “Геодези, усны барилга, байгууламжийн газар”-ын баг есдүгээр сарын 18-наас 24 цагаар ажиллаж байгаа ч өндөр хүчдэлийн шугам шилжүүлэх шаардлага ажилд нөлөөлж байна.

1 мин унших
Дулаан зогсоол "аминд орох цагаар": Байршлаас хамаарч 0.6-1.0 хувийн татвар төлнө
Дэд бүтэц

Дулаан зогсоол "аминд орох цагаар": Байршлаас хамаарч 0.6-1.0 хувийн татвар төлнө

Таны гар утсанд автомашины дулаан зогсоолын албан татвараа төлөхийг сануулсан зурвас ирсэн үү? Улаанбаатарын 204 хороог байршлаар нь таван бүсчлэлд хувааж, үл хөдлөх хөрөнгийн татварыг 1.0, 0.8 болон 0.6 хувийн гурван түвшнөөр ногдуулж байна. Ижил үнэлгээтэй дулаан зогсоол эзэмшдэг иргэдийн төлөх татвар тухайн хөрөнгө аль хороонд бүртгэлтэйгээс шалтгаалан ялгаатай байна.

3 мин унших
Үйлдвэрчний эвлэлийн гудамжны баруун урсгалыг засварлаж байна
Дэд бүтэц

Үйлдвэрчний эвлэлийн гудамжны баруун урсгалыг засварлаж байна

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Үйлдвэрчний эвлэлийн гудамжны баруун урсгалыг есдүгээр сарын 21-ний өглөө түр хаасан. “Сүү” ХК-ийн урд хэсгээс Геологийн төв лаборатори хүртэл замыг хааж, цэвэрлэгээ болон суурь асфальт бетон хучиж байна. Хөдөлгөөнийг 23:00 цагт нээхээр төлөвлөсөн тул жолооч нарыг тухайн хэсгийг тойрон, өөр чиглэлээр зорчихыг зөвлөжээ.

1 мин унших