egov.mn
ХудалдааАвтомат

АНУ-ын баярын улирлын жижиглэн худалдаа $1 их наяд давах хүлээлттэй байна

“Bain & Company”-ийн тооцоогоор баярын улирлын жижиглэн борлуулалт өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар өсч, анх удаа 1 их наяд ам.доллар давахаар байна.

Хуваалцах
АНУ-ын баярын улирлын жижиглэн худалдаа $1 их наяд давах хүлээлттэй байна

Макро эдийн засгийн тодорхойгүй байдал, хэрэглэгчдийн болгоомжлол үргэлжилж байгаа ч АНУ-ын баярын улирлын жижиглэн худалдаа өсөх төлөвтэй байна. Зөвлөх үйлчилгээний “Bain & Company”-ийн таамгаар энэ жилийн баярын улирлын жижиглэн борлуулалт өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар өсч, анх удаа 1 их наяд ам.доллар давах төлөвтэй байгаа бөгөөд өсөлтийн 70 орчим хувийг дэлгүүрийн борлуулалт бүрдүүлэхээр байна.

Гэхдээ бүх хэрэглэгчдийн төлөв өөдрөг биш байгаа юм. Тодруулбал, “The Conference Board”-ийн мэдээлснээр есдүгээр сард хэрэглэгчийн итгэл 2014 оноос хойших хамгийн доод түвшинд хүрчээ. Үүний зэрэгцээ өрхүүдэд очих татварын буцаан олголт энэ жил өмнөх оноос 17 хувь буюу 43 тэрбум ам.доллароор нэмэгдсэн нь баярын улирлын хэрэглээг тодорхой хэмжээнд дэмжих боломжтой юм.

Гэвч өрхүүд нэмэлт орлогоо бүхэлд нь жижиглэн худалдан авалтад зарцуулахгүй байгааг “Bank of America”-ийн тооцоо харуулж байна. Тус банкны мэдээлснээр шатахууны үнэ огцом нэмэгдсэн ба өрхүүд татварын буцаан олголтынхоо тал орчмыг автобензинд зарцуулжээ. Мөн хэрэглэгчид зардлаа бүхэлд нь танахаас илүүтэй худалдан авах бараа, брэнд болон үнийн түвшнээ илүү нягт сонгож, урамшуулал болон хөнгөлөлттэй бараа бүтээгдэхүүнийг "илүү олзуурхахаар" байгаа аж.

“Bain & Company”-ийн таамгаар хэрэглэгчид илүү өгөөж өндөр, үнэ цэнтэй бүтээгдэхүүнд мөнгө зарцуулахыг хүсч байгаа нь баярын улирлын худалдан авалтын шийдвэрт голлон нөлөөлөхөөр байна.

Хиймэл оюун худалдан авалтын сонголтод нөлөөлж эхлэв

Үнэ болон урамшууллаас гадна хэрэглэгчдийн бараа хайх, харьцуулах арга ч өөрчлөгдөж байна. “Adobe”-ийн мэдээлснээр жижиглэн худалдааны сайтууд руу хиймэл оюунд суурилсан эх үүсвэрээс орж ирсэн хэрэглэгчдийн урсгал наймдугаар сард өмнөх оны мөн үеэс 127 хувиар өсчээ.

Мөн “PwC”-ийн судалгаанд оролцогчдын 29 хувь нь баярын улирлын худалдан авалтынхаа аль нэг шатанд хиймэл оюун ашиглахаар төлөвлөж буйгаа илэрхийлсэн байна. “PwC” хиймэл оюуны өнөөгийн үүргийг худалдан авалтыг шууд гүйцэтгэх хэрэгсэл гэхээс илүү бараа хайх, сонголт харьцуулахад туслах “мэдлэгтэй найз”-тай адилтгажээ.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч Доналд Трампын бараг дэлхий даяарх тарифын бодлого Холбооны шүүхэд дахин маргаан болов.
Худалдаа

Ерөнхийлөгч Доналд Трампын бараг дэлхий даяарх тарифын бодлого Холбооны шүүхэд дахин маргаан болов.

Доналд Трампын өргөн хүрээний 'Section 301' тарифын бодлого хууль зөрчсөн эсэхийг шүүх дахин хэлэлцэж, худалдааны чиглэлийг хөдөлгөв 1974 оны Худалдааны хуулийн 301-р зүйлээр 86 улсын бараанд 10%…

3 мин унших
Photo: South China Morning Post
Худалдаа

Хятад Европын Холбоонд худалдааны шинэ хязгаарлалтын хариуг “тууштай барина” гэлээ

БНХАУ-ын Худалдааны яамнаас Хятадын компани, бүтээгдэхүүнд чиглэсэн шинэ хязгаарлалт Европын Холбоо тогтоовол “тууштай хариу арга хэмжээ авна” гэж мэдэгдлээ.

2 мин унших
Photo: AP News
Худалдаа

Цагаан ордон Канадын зарим автомашин, сүүн бүтээгдэхүүн, согтууруулах ундааны импортыг хориглов

Цагаан ордон Канадын зарим барааны импортыг хориглосноор хэлэлцээрийн найдвар сул, маргаан хурцдах эрсдэл нэмэгдлээ. American Action Forum-ын тооцоогоор хоригт багтсан импортын нийт дүн 19.

2 мин унших