АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Засгийн газрын өнөөдрийн /2026.10.07/ хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамирыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар томиллоо.

Засгийн газрын өнөөдрийн /2026.10.07/ хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамирыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар томиллоо. Энэ хүрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг тушаалыг танилцуулж, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дэд сайдыг угтан авч, баяр хүргэн, ажлын амжилт хүслээ. Аж үйлдвэр, Эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир нь 2011–2017 онд “Оюу толгой” ХХК-д бизнесийн үйл явцыг сайжруулах чиглэлээр ажиллаж, улмаар бизнесийн процесс хөгжүүлэх удирдах түвшний ажил хариуцан ажиллаж байсан. 2017–2020 онд “МИАТ” ТӨХК-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга, 2020–2021 онд Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан дэд захирал, 2021–2025 онд “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал, 2025 оноос Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар ажилласан бөгөөд ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэрээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар шилжин томилогдож, ажлаа хүлээн авлаа. Б.Мөнхтамир нь уул уурхайн томоохон төсөлд бизнесийн үйл явц, удирдлагын чиглэлээр ажилласан туршлагатайгаас гадна төрийн өмчит компанийн удирдлага, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр ажилласан арвин туршлагатай юм. Тэрээр аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт өөрийн мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллахаа илэрхийллээ. Мөн Засгийн газрын өмнө тулгараад байгаа нефтийн бүтээгдэхүүний тогтвортой хангамж, түгээлтийг нэмэгдүүлэхийн төлөө АҮЭБЯ, Шатахууны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй гар нийлж, нээлттэй, ил тод хамтран ажиллахаа илэрхийллээ.
Холбоотой мэдээ

САЙД Ж.АЛДАРЖАВХЛАН НЭГДСЭН ҮН... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.

ГБХНХЯ: Хууль ёсны өв залгамжлагчгүй хүүхдийн хуримтлалыг Хүүхдийн төлөө санд шилжүүлнэ
“Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төсөлд хүүхэд нас барсан тохиолдолд түүний хадгаламжийг хууль ёсны өв залгамжлагчид шилжүүлэхээр тусгажээ.

Нийслэл шахмал түлшний борлуулалт, нөөцийн мэдээллээ нэгтгэн танилцуулж, өвлийн бэлтгэлээ эрчимжүүлэв
Нийслэлд шахмал түлшний борлуулалт, нөөцийн мэдээллийг шинэчилж, өвлийн хэрэглээг тогтвортой хангахад анхаарчээ Есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1 хүртэл 441 цэгээр 23,107 тонн шахмал түлш…

Нью-Йорк хот захиалгыг нэг товшилтоор цуцлуулах дүрмийг хэрэгжүүлж, хэрэглэгчийн хамгаалалтыг чангатгав
Нью-Йорк хот автоматаар сунгадаг захиалгыг цуцлахыг хялбарчлах нэг товшилтоор цуцлах дүрмийг мөрдүүлж эхэллээ Дүрэм пүрэв гарагт хүчин төгөлдөр болж, гомдол хүлээн авах онлайн портал ажиллуулан орон…


АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам салбарынхаа хөгжилд хувь нэмрээ олон жил оруулсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.