“Barington Capital” компани Bath & Body Works-ийг худалдах боломжийг удирдлагад нь санал болгожээ
Идэвхтэй хөрөнгө оруулалтын “Barington Capital Group” хувийн арчилгааны бүтээгдэхүүний “Bath & Body Works”-д хувь эзэмшиж, компанийг худалдах боломжийг судлахыг удирдлагад нь санал болгожээ. “Barington Capital компанийн брэнд, зах зээл дэх байр суурь болон мөнгөн урсгал нь хувийн хөрөнгө оруулалтын сангуудын сонирхлыг татах боломжтой гэж үзэж байна. Мэдээллийн дараа “Bath & Body Works”-ийн хувьцааны ханш өргөтгөсөн арилжаагаар 2 орчим хувиар өссөн ч он гарснаас хойш бараг 13 хувиар буураад байна.

Идэвхтэй хөрөнгө оруулалтын “Barington Capital Group” АНУ-ын хувийн арчилгаа, үнэртэн бүтээгдэхүүний “Bath & Body Works” компанид шинээр хувь эзэмшиж, компанийг худалдах боломжийг судлахыг удирдлагад нь шаардаж байгаа талаар “Bloomberg News” пүрэв гарагт эх сурвалжуудаас эш татан мэдээллээ.
Мэдээлэл гарсны дараа Охайо мужийн Колумбус хотод төвтэй “Bath & Body Works”-ийн хувьцааны ханш өргөтгөсөн арилжаагаар 2 орчим хувиар нэмэгдэв. Гэсэн хэдий ч компанийн хувьцааны ханш он гарснаас хойш 13 орчим хувиар сулраад байна.
“Barington Capital”-ийн гүйцэтгэх захирал Жеймс Митаротонда “Bath & Body Works”-ийг зах зээл дээр бодит үнэлгээнээсээ доогуур үнэлэгдэж байгаа гэж үзэж, боломжит худалдан авагч хайх зөвлөхүүдийг ажиллуулах хэрэгтэй гэж мэдэгджээ. Түүний үзэж буйгаар сүүлийн жилүүдэд удирдлага тогтворгүй байсан нь компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн байна.
"Reuters" агентлагийн мэдээлснээр Митаротонда компанид “өөрчлөлт хэрэгтэй” гэдгийг онцолжээ. Мөн тэрбээр “Bath & Body Works”-ийн зах зээл дэх байр суурь, брэндийн танигдсан байдал болон мөнгөн урсгал бий болгох чадвар нь боломжит худалдан авагчид, тэр дундаа хувийн хөрөнгө оруулалтын сангуудын сонирхлыг татах боломжтой гэж үзэж байна.
“LSEG”-ийн зургадугаар сарын 30-ны мэдээллээр “Barington Capital” тус компанийн 780,000 орчим хувьцаа буюу 0.38 хувийг эзэмшиж байжээ. Мөн хөрөнгө оруулалтын компани орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ хувьцаагаа эргүүлэн худалдан авах замаар хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг сайжруулахыг “Bath & Body Works”-оос шаардаж байгаа аж. “Barington Capital” ирэх долоо хоногуудад ТУЗ-д нээлттэй захидал хүргүүлж, өөрийн төлөөллийг оруулахаар зорьж байна.
“Bath & Body Works” хэрэглэгчдийн зарцуулалт сул байгаа үед бизнесээ сэргээхээр ажиллаж буй. Өнгөрсөн онд гүйцэтгэх захирлын албан тушаалыг хүлээн авсан Даниел Хиф бүтээгдэхүүний шинэчлэл болон дижитал платформыг сайжруулахад голлон анхаарч байгаа юм.
Наймдугаар сард тус компани дэлгүүрүүд болон худалдааны төвүүдээр үйлчлүүлэх хүний тоо буурсантай холбоотойгоор тухайн улирлын борлуулалт шинжээчдийн төсөөлж байснаас илүү хэмжээгээр агших төлөвтэйг мэдээлсэн. Хиф “Reuters”-т өгсөн ярилцлагадаа бизнесийг сэргээх ажлууд эхний шатандаа ахицтай байгаа ч компанийн үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэлүүдийг хараахан бүрэн нөхөж чадаагүй гэж тайлбарлаж байв.
Харин Митаротонда сүүлийн таван жилийн хугацаанд удирдлага олон удаа солигдсон нь борлуулалт болон брэндийн байр суурийг сулруулсан гэж шүүмжилжээ.
“Barington Capital” урьд өмнө “Bath & Body Works”-тэй холбоотой компаниудад мөн өөрчлөлт шаардаж байсан туршлагатай. Өнгөрсөн онд тус хөрөнгө оруулагч дотуур хувцасны “Victoria’s Secret” компанийг ТУЗ-ийн бүтцээ шинэчилж, компанийг хүсээгүй худалдан авалтаас хамгаалах “poison pill” механизмаа зогсоохыг шаардсан юм. Үүнээс өмнө “Victoria’s Secret” болон “Bath & Body Works”-ийн хуучин толгой компани “L Brands”-д өөрчлөлт хийхийг шаардаж байсан бөгөөд хоёр бизнес хожим тусдаа компани болсон билээ.
Холбоотой мэдээ

НЗДТГ: Хотын төвийн явган зам, нийтийн эзэмшлийн талбайд ТҮЦ байрлуулахгүй
Нийслэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш автобусны буудал болон нийтийн эзэмшлийн 100 гаруй байршлаас нийт 1,278 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлжээ. Гэвч нүүлгэсэн байршлуудад ТҮЦ дахин байрласан тохиолдол гарч байна. Цаашид дүүргүүдийн хяналт, нүүлгэн шилжүүлсний дараах хэрэгжилтэд илүү анхаарахаа нийслэлийн удирдлага онцоллоо.

Монгол Улсын гадаад худалдаа $6 тэрбумын ашигтай гарлаа: Нүүрсний экспорт 74 сая тонныг давлаа
Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний найман сард өмнөх оны мөн үеэс 36.8 хувиар өсөж, 22.8 тэрбум ам.долларт хүрчээ. Экспорт 57.2 хувиар нэмэгдэж, 14.4 тэрбум ам.долларт хүрэхэд нүүрс болон зэсийн баяжмалын биет хэмжээ өссөн нь голлон нөлөөлсөн байна. Монгол Улсын нүүрсний экспорт энэ оны эхний найман сард 74.4 сая тоннд хүрсэн нь Засгийн газрын энэ онд 95 сая тонн нүүрс экспортлох зорилтын 78 орчим хувьтай тэнцэж байна.

Walmart Dunkin’-ийн ундаа, боовыг хүргэлтээр нэмэхээр төлөвлөж, захиалгын шинэ давхарга нээв
АНУ-ын жижиглэн худалдааны “Walmart” компани рестораны хүргэлтийн үйлчилгээндээ “Dunkin’”-ийг нэмж, ирэх жил тус сүлжээний 10 мянга орчим салбарыг хамруулахаар төлөвлөжээ. “Walmart” одоо байгаа хүргэлтийн сүлжээгээ ашигласнаар зардлын давуу тал бий гэж үзэж байгаа ч өөрийн дэлгүүрээс гаднах ресторануудаас хүргэлт хийх нь нэг захиалгын өртгийг өсгөх сорилттой. Компанийн зорилго нь кофе, боовны захиалгаас дангаар нь ашиг олохоос илүү хэрэглэгчдийг аппликейшндаа тогтмол оруулж, бусад бараатай хосолсон захиалгын давтамж, хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Боргоцой боловсрох болоогүй: Монголд 60-70 мянган хүн самрын бизнес эрхэлдэг
2025 онд Монгол Улсын хэмжээнд 16,350 тонн самар бэлтгэжээ. Энэ нь албан ёсоор баталсан 9,512 тоннын квотоос 6,838 тонн буюу 71.9 хувиар давсан үзүүлэлт. Самрын бизнес Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 0.6 хувийг бүрдүүлдэг.

“Lululemon”-ийн борлуулалт хоёрдугаар улиралд буурч, хувьцааны ханш нь 15%-аар уналаа
Спорт хувцасны “Lululemon” компанийн орлого хоёрдугаар улиралд 4 хувиар буурч, ижил дэлгүүрийн борлуулалт 9 хувиар агшжээ. Компани бүтэн жилийн орлогын төсөөллөө 11-11.15 тэрбум ам.доллароос 10.35-10.5 тэрбум ам.доллар болгон бууруулав. Гол бүтээгдэхүүний эрэлт суларч, сошиал орчин дахь сөрөг хандлага борлуулалтад нөлөөлсөн гэж удирдлагууд тайлбарласны дараа хувьцааны ханш пүрэв гарагийн арилжаагаар 15 хувиар унав.

Z үеийнхэн хэт хэрэглээнээс залхав уу: “Битгий ав” трендийн цаадах эдийн засаг
Амьжиргааны өртөг нэмэгдэхийн хэрээр Z үеийнхэн шаардлагагүй худалдан авалтаа танаж, байгаа зүйлээ удаан хэрэглэх хандлага руу шилжиж байна. Үүнийг дагаад сошиал сүлжээнд бүтээгдэхүүн авахыг ятгахын оронд “битгий ав” хэмээн зөвлөдөг нөлөөлөгчдийн шинэ чиг хандлага хүчээ авчээ. Гэвч “битгий ав” хэмээх зөвлөгөө хэрэглэгчлдийн нөлөөлөгчид итгэх хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлж, дараагийн бүтээгдэхүүнийг борлуулах маркетингийн шинэ арга болон хувирчээ.