Д.Трамп: Би тэдэнд юу ч санал болгоогүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой тодорхой буултын хариуд Тегеранд хориг арга хэмжээг сулруулах санал тавьсан гэх мэдээллийг няцаалаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн хөтөлбөрт тодорхой өөрчлөлт хийх нөхцөлөөр Тегераны эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хоригоо сулруулж, царцаасан хөрөнгөд нь нэвтрэх боломж олгох санал тавьсан хэмээх “Axios”-ийн мэдээллийг няцаалаа.
Трамп “Truth Social” платформд энэ талаар “Би тэдэнд юу ч санал болгоогүй” хэмээн бичиж, уг мэдээллийг худал гэж мэдэгдэв. Харин “Axios” АНУ-ын албаны хүмүүсээс эш татан Трампын засаг захиргаа Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах бодит алхмын хариуд эдийн засгийн хоригоо сулруулж, царцаасан хөрөнгийг ашиглах боломж олгох хувилбар хэлэлцэж байсан гэж мэдээлсэн.
Талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байгаа ч Катарын зуучлалтай дипломат хэлэлцээ үргэлжилж байна. Өмнөх хэлэлцээгээр Ираны тал Ормузын хоолойг дахин нээж, цөмийн хэлэлцээг сэргээхийн тулд АНУ-ын тэнгисийн бүслэлтийг цуцлах, газрын тосны худалдаанд тавьсан хоригийг сулруулах зэрэг нөхцөл тавьсан ч Трамп уг саналыг хүлээж аваагүй юм.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи мягмар гарагт Доха хотноо Катарын зуучлагчидтай уулзаж, Ормузын хоолойг долоо хоногийн хугацаанд дахин нээх Тегераны төлөвлөгөөтэй холбоотой Вашингтоны байр суурийг хүлээн авсан байна. Катарын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мажед аль-Ансари тус улс хоёр талын хооронд мэдээлэл дамжуулж, тохиролцоонд хүрэх нийтлэг суурь бий болгохоор ажиллаж буйг мэдэгджээ.
Хэлэлцээ үргэлжилж байгаа энэ үед олон улсын жишиг “Brent” төрлийн газрын тосны ханш лхагва гарагийн арилжаагаар өмнөх өсөлтөө алдаж, 0.31 хувиар бууран баррель тутамдаа 102.27 ам.долларт хүрчээ. Мөн АНУ-ын “WTI” газрын тосны фьючерс 0.47 хувиар суларч, 88.96 ам.долларт арилжаалагдсан байна.
Холбоотой мэдээ

Орос Киев рүү шинэ давалгаагаар цохилт өгч, Украины дата төв ба холбооны дэд бүтцийг ониллоо
Орос Киевийн мэдээллийн урсгалыг тасалдуулах зорилгоор дата төв, холбооны шугамд дахин цохилт өглөө Украины Агаарын цэрэг шөнө далавчит болон баллистик пуужин, мөн олон тийрэлтэт дроноор довтолсон…

Өмнөд Солонгос мина дэлбэрэлтийн асуудлаар Хойд Солонгосоос уучлал шаардав
Өмнөд Солонгосын арми хамтарсан хилийн мина дэлбэрэлтэд Хойд Солонгос уучлал гуйхыг шаардлаа Есдүгээр сарын 21-нд Цэрэггүй бүсийн Өмнөд Солонгосын талд гурван цэргийн алба хаагч шархадсан гэж…

Хуситуудын довтолгоог тогтоохын тулд Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират эвлэрэх шахалт нэмэгдэв
Бүс нутгийн төлөөлөгчид Хуситуудын давшилтыг тогтоохын тулд Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмиратыг эвлэрүүлэхээр хөдөллөө Абу-Дабид уулзалт болж, Бенжанин Нетаньяху туслах санал тавьсан бөгөөд Риядад…

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл: Ерөнхий нарийн бичгийн даргын албан бус сонгон шалгаруулалтыг Р.Гринспан тэргүүллээ
Энэхүү санал асуулга нэр дэвшигчдийн дэмжлэгийн түвшнийг тандах зорилготой бөгөөд саналын нарийвчилсан задаргааг одоогоор мэдээлээгүй байна.

АНУ Ирак дахь сүүлчийн баазуудаа өнөөдөр орхиж, бүс нутгийн тэнцвэрийн эрсдэлийг дахин сөхөв
АНУ-ын үлдсэн цэрэг Ирак дахь сүүлчийн баазуудаа орхиж, хүчний тэнцвэрийн асуудлыг дахин хурцатгав Хорь гаруй жилийн дайнд 4,500 орчим америк цэрэг амиа алдсан бөгөөд энэ алхам 2024 онд шийдэгдсэн…

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Хайти дахь олон улсын аюулгүй байдлын хүчний бүрэн эрхийг сунгалаа
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Хайти дахь олон улсын аюулгүй байдлын хүчний бүрэн эрхийг сунгаж, сонгуулийн өмнөх аюулгүй байдлыг чухалчиллаа Бүрэн эрхийг зургаан сараар сунгах шийдвэрийг 12 улс дэмжиж,…