egov.mn
Дэд бүтэцАвтомат

Энэ онд нийслэлд 120 мянган ам метр талбайг тохижуулжээ

Хотын хэмжээнд 380 гаруй хүүхдийн тоглоомын талбайг засварлаж, 21 байршилд шинээр тоглоомын талбай, 33 байршилд авто зогсоол байгуулсан байна.

Хуваалцах
Энэ онд нийслэлд 120 мянган ам метр талбайг тохижуулжээ

Нийслэлд энэ онд 83 байршлын нийт 120 мянган ам.метр талбайг тохижуулан, 380 гаруй хүүхдийн тоглоомын талбайд иж бүрэн засвар, шинэчлэл хийжээ. Мөн 21 байршилд 24 мянган ам.метр талбай бүхий хүүхдийн тоглоомын талбайг шинээр байгуулсан бол 33 байршилд 27 мянган ам.метр авто зогсоол шинээр байгуулж, 237 байршилд 47 мянга орчим ам.метр явган хүний зам тавьжээ. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд 58 байршлын 81 мянга орчим ам.метр талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулаад байна.

Мөн Багануур дүүргийн 142 дугаар цэцэрлэгийн гадна хүүхдийн тоглоомын хэсэг, явган хүний болон гүйлтийн зам, авто зогсоолыг шинээр байгуулж, орчныг иж бүрэн тохижуулжээ.

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд байрлах “Хавдар судлалын үндэсний төв-2” эмнэлгийн долоон га талбайн тохижилт дуусах шатандаа орсон байна. Тус дүүргийн 65 дугаар сургуулийн спорт заалыг мөн шинэчлэн засварлажээ.

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны 1, 2, 12, 13 дугаар байрны дундах хүүхдийн тоглоомын талбайг бүрэн шинэчилж, Улсын комисст хүлээлгэн өгсөн байна.

Ногооннуур орчмын тохижилт, ногоон байгууламжийн 2028 он хүртэл хэрэгжүүлэх бүтээн байгуулалтад 16.5 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Түүнчлэн нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтын нэмэлт ажилд 10 тэрбум, 2024-өөс 2026 онд дамжин хэрэгжиж буй нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтын ажилд 40 тэрбум төгрөг тусгасан байна.

Авто зогсоол, явган хүний болон дугуйн зам, тохижилт, ногоон байгууламжийн ажилд нэмж 2.7 тэрбум төгрөг зарцуулахаар баталжээ.

Хуваалцах

Холбоотой мэдээ

ЭЗБХ: “Чингис хаан” нисэх буудлыг өргөтгөх 158.3 тэрбум иений зээлийн төслийг дэмжлээ
Дэд бүтэц

ЭЗБХ: “Чингис хаан” нисэх буудлыг өргөтгөх 158.3 тэрбум иений зээлийн төслийг дэмжлээ

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан 158.284 тэрбум иен хүртэлх зээлийг жилийн 1.1 хувийн хүүтэй олгож, үндсэн төлбөрөөс эхний 10 жил чөлөөлөх нөхцөл тусгажээ.

2 мин унших