ЭНЭТХЭГ УЛСЫН ЭКСПОРТ-ИМПОРТЫН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР УУЛЗЛАА
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк (India Exim Bank)-ны Ерөнхий ахлах менежер Викрамадитья Угра (Vikramaditya Ugra) тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсад хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн бүтээн байгуулалтын явц, санхүүжилт, цаашдын хамтын ажиллагаа болон төслийн хэрэгжилтийг тасралтгүй, төлөвлөсөн хугацаанд үргэлжлүүлэх асуудлаар санал солилцов. Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк нь тус улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн санхүүжилтийг хариуцан ажиллаж байна. Уг төсөл нь хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа бөгөөд жилд 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн юм. Уулзалтын үеэр India Exim Bank-ны Ерөнхий ахлах менежер Викрамадитья Угра үйлдвэрийн бүтээн байгуулалтын талбайд ажиллаж, төслийн хэрэгжилт, ажлын явц, гүйцэтгэлтэй газар дээр нь танилцсанаа мэдээлэв. Тэрээр бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй талаар онцоллоо. Төслийн хэрэгжилтийг дэмжих, бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэхэд чиглэсэн санамж бичиг байгуулахаар тохиролцлоо. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс дотооддоо газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэж, импортын шатахуунаас хамаарах хамаарлыг бууруулах, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Холбоотой мэдээ

Minnova Манитобагийн PL алтны уурхайг 2028 онд сэргээхээр 76.2 сая канад долларын төлөвлөгөө танилцууллаа
Minnova Манитобагийн PL алтны уурхайг сэргээх төлөвлөгөөгөө танилцуулж, одоо байгаа дэд бүтцийг ашиглан хөрөнгө оруулалтын дарамтыг бууруулахаар зорьжээ.

Anglo American өгөгдлийн төвийн металлын нийлүүлэлтэд технологийн хөрөнгө оруулагч татахыг хэлэлцэж байна
Anglo American технологийн компаниудтай хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэж, өгөгдлийн төвийн металлын нийлүүлэлтийг баталгаажуулах шинэ гарц хайж байна.

Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл III улиралд 27 хувиар өсөж, 113.5 мянган тоннд хүрэв
Rio Tinto-гийн гуравдугаар улирлын тайлангаар Оюу толгой далд уурхайн өргөтгөлийн ачаар зэсийн үйлдвэрлэлээ жилийн өмнөхөөс 27 хувиар нэмэгдүүлж, оны эхнээс хойш 312 мянган тонн зэс үйлдвэрлэжээ.


Hycroft Mining Невада дахь уурхайдаа хамгийн өндөр агуулгатай алт илрүүлж, далд олборлолтын боломжийг зузаатгав
Hycroft Mining Невада дахь орддоо өмнөхөөс өндөр агуулгатай алт илрүүлж, далд олборлолтын хувилбарын ач холбогдлыг нэмэгдүүллээ Компанийн мэдээлснээр Vortex бүсийн H26D-6175A цооног 416.

Orla Mining-тай нэгдсэний дараа Equinox Gold гуравдугаар улирлын алтны үйлдвэрлэлээ огцом өсгөлөө
Equinox Gold Orla Mining-тай нэгдсэний дараа гуравдугаар улирлын алтны үйлдвэрлэлээ огцом нэмэгдүүлж, зорилтдоо ойртлоо.