ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭЭ БҮРЭН ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Ховд аймагт ажиллах үеэрээ /2026.10.17/ “Ховд эко цемент” үйлдвэртэй танилцав. 2022 онд ашиглалтад орсон тус үйлдвэрт 350 гаруй хүн ажилладаг. Үүнээс гадна малчид, тариаланчид, ЖДҮ эрхлэгчдээс шаардлагатай бараа, үйлчилгээгээ худалдан авснаар шууд бус 3,000 ажлын байр бий болгожээ. Үйлдвэр жилдээ 400,000 тонн цемент үйлдвэрлэж, баруун таван аймгийн хэрэгцээг хангаж, нэмээд Баянхонгор, Өвөрхангай, Улаанбаатарт бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Энэ жилээс ОХУ-д цемент экспортолж эхэлжээ. Жилдээ 100,000 тонныг экспортлохоор төлөвлөснөө Ерөнхий сайдад танилцууллаа. “Ховд эко цемент” нь сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг Монгол Улсын анхны үйлдвэр болсон байна. Найман МВт нарны цахилгаан станцтай болж, жилийн хэрэглээнийхээ 50-60 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар зорьж, нарын хавтан суурилуулжээ. Энэ нь баруун бүсийн эрчим хүчний ачааллыг бууруулах давуу тал болж байна. Удахгүй батарей хуримтлууртай болох ажээ. Үр дүнд нь үйлдвэрийн эрчим хүчний зардал буурч, барилгын материалын үйлдвэрлэл өргөжинө. Мөн илүүдэл эрчимээ хүчээ системд нийлүүлэх асуудлыг төрийн байгууллагууд шийдвэрлэж өгөх шаардлагатай байгааг үйлдвэрийн удирдлагууд хэлж байв. Ерөнхий сайд баялаг бүтээгчдээ бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлээд, тулгарч буй дээрх асуудлыг дүрэм, журмын дагуу шуурхай шийдвэрлэж өгөхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Холбоотой мэдээ

X дээрх трэнд (14 цаг): Хэвлэлийн гэрээ, гараашны татвар, Дархан 65, тамхины хууль
Монгол хэрэглэгчдийн X сүлжээнд 10 дугаар сарын 17-ны 10:13–14:13 цагт хамгийн их яригдсан 7 сэдэв, хамгийн өргөн тархсан нийтлэлүүд.

Дархан хот 65 жилийн ойгоо тэмдэглэж, 128 бөхийн барилдаанд 13 аварга хүрэлцэн ирлээ
Дархан хотын 65 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой 128 бөх зодоглож, Монгол Улсын аварга цолтой 13 бөх бүгд хүрэлцэн ирлээ.

Суурьшлын бүсэд орсон хүрэн баавгайн эрэл үргэлжилж байна
Улсын хэмжээнд суурьшлын бүсэд хүрэн баавгай орсон тухай дуудлага бүртгэгдэж, зарим нутагт эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Дизелийн тохиролцоо Москвагийн улс төрийн хөшүүргийг нэмэгдүүлж болзошгүй
Дональд Трампын Владимир Путинтэй байгуулсан дизелийн тохиролцоо шатахууны үнийг бус, Москвагийн улс төрийн хөшүүргийг түлхүү нэмэгдүүлж байна. Эхний шатны 1.8 сая тонн нийлүүлэлт гурван сард 1.

Монгол, Энэтхэгийн батлан хамгаалах яамд цэргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов
Монгол, Энэтхэгийн батлан хамгаалах яамдын зөвлөлдөх уулзалт болж, хоёр орны цэргийн хамтын ажиллагааны дараагийн чиглэлийг тодорхойлов.

Кэти Закариаг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлжээ
Кэти Закариаг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын албан тушаалаас тав хоногийн дараа чөлөөлсөн нь анхаарал татав.