FISSURE Playground 3: Монголоос “The MongolZ”, “5star eSports” багууд өрсөлдөнө
“Counter-Strike 2”-ын нэгдүгээр зэрэглэлийн “FISSURE Playground 3” тэмцээн есдүгээр сарын 8-13-нд БНХАУ-ын Сүжоу хотод зохион байгуулагдана. Нэг сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 16 баг өрсөлдөх бөгөөд аварга баг 300,000 ам.долларын шагнал хүртэнэ. Монгол Улсаас “The MongolZ” болон “5star eSports” багууд оролцож, есдүгээр сарын 8-нд эхний тоглолтуудаа хийнэ.

Цахим спортын “Counter-Strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “FISSURE Playground 3” тэмцээн есдүгээр сарын 8-13-нд БНХАУ-ын Сүжоу хотод зохион байгуулагдах гэж байна.
Нийт нэг сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 16 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж, хэсэг тус бүрээс гурван баг плей-оффын шатанд шалгарах юм. Тэмцээний аварга баг 300,000 ам.долларын шагнал хүртэх ажээ.
Тус тэмцээнд Монгол Улсаас “The MongolZ” болон “5star eSports” хэмээх хоёр баг оролцоно. “The MongolZ” дэлхийн чансааны оноогоор оролцох эрхээ авсан бол “5star eSports” Азийн бүсийн сонгон шалгаруулалтаар үндсэн тэмцээнд өрсөлдөх эрхээ авчээ.
Есдүгээр сарын 8-ны 13:30 цагаас “The MongolZ” Бразилын “MIBR” багтай Bo3 буюу гурван тоглолтоос хоёрт түрүүлсэн нь ялах журмаар тоглоно. Харин “5star eSports” мөн өдрийн 11:00 цагаас Аргентины “9z Team”-тэй эхний тоглолтоо хийх хуваарьтай байна. Хэсгийн шатанд хоёр удаа хожигдсон баг тэмцээнээ өндөрлүүлнэ.
“5star eSports” сонгон шалгаруулалтаар эрхээ авлаа
“5star eSports” 2024 оноос Азийн бүсийн тэмцээнүүдэд идэвхтэй өрсөлдөж байгаа бөгөөд туршлагатай тоглогч NEUZ буюу Н.Ууганбаяр багийн ахлагчаар тоглож байна.
Тус баг 2026 онд бүрэлдэхүүндээ томоохон өөрчлөлт хийж, ariucle буюу Я.Ариунжаргал, NEUZ буюу Н.Ууганбаяр, rate буюу Б.Тэнгис нарыг эгнээндээ нэгтгэсэн бол shinobi буюу Б.Тэлмэн дасгалжуулагчаар ажиллаж байна.
“The MongolZ” cobrazera-тай тоглоно
“The MongolZ” “FISSURE Playground 3” тэмцээнд оролцох бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, Techno4K буюу Б.Содбаярыг түр хугацаанд сэлгээнд суулгахаа зарласан. Түүний оронд cobrazera буюу У.Анарбилэг үндсэн бүрэлдэхүүнд тоглоно.
“The MongolZ” одоогоор дэлхийн чансааны 18 дугаар байрт бичигдэж байна. Тус баг 2024 оны тавдугаар сараас хойш анх удаа дэлхийн чансаанд ийм доогуур байр эзэлж байгаа юм.
Холбоотой мэдээ

SocialPay Park-д болох 'Super Concert: Special'-ийн тасалбарыг SocialPay-аар хөнгөлөлттэй авах боломж нээлээ
Есдүгээр сарын 19-нд SocialPay Park-д болох 'Super Concert: Special'-ийн тасалбарыг хөнгөлөлттэй санал болгожээ Голомт банкны кредит картаар төлбөр хийвэл TICKET CASHBACK-аар 20 хувь буцаан олголт нэмэгдэнэ Хямдралтай тасалбарын тоо хязгаартай тул сонирхогчид эрт захиалах хэрэгцээ үүсэж байна

АНУ-д спортын онлайн бооцоо тэлэхийн хэрээр дүрэм зөрчих эрсдэл нэмэгдэж байна
АНУ-д 3,084 хүнээс авсан судалгаагаар спортын бооцооны данстай америкчууд 27 хувийг эзэлж байна. Хэрэглэгчийн хүрээ тэлэхийн хэрээр хэн нэгний өмнөөс бооцоо тавих зэрэг зөрчил үүсч байна. Платформууд хэрэглэгчийн байршлыг олон төрлийн техникийн дохиогоор баталгаажуулж, сэжигтэй тохиолдлыг дахин шалгах боломж бүрджээ.

The MongolZ “FISSURE Playground 3”-т шинэчилсэн бүрэлдэхүүнээр оролцоно
The MongolZ “FISSURE Playground 3”-т bLitz, 910, tikuak, DarkMeister, cobrazera гэсэн бүрэлдэхүүнээр оролцоно. Нэг сая ам.долларын шагналын сантай тэмцээн есдүгээр сарын 8-13-нд БНХАУ-ын Сүжөү хотод болж, The MongolZ эхний тоглолтоо MIBR-ийн эсрэг хийнэ. The MongolZ өмнөх “FISSURE Playground 2”-т bLitz, 910, Senzu, Techno, mzinho гэсэн бүрэлдэхүүнээр финалд шалгарч, FURIA-д 2:3-аар хожигдон дэд байр эзэлсэн.

Кристофер Ноланы 'Одиссей' Imax 70мм форматаар үзэх хүсэлт тэсэрч, Imax-ын зуны орлого огцом өсөв
Кристофер Ноланы 'Одиссей' кино Imax 70мм форматаар шуугиан тарьж, үзэгчид театр руу цутгалаа Imax мэдээлснээр долоодугаар сар дэлхий даяарх бокс-оффис 257 сая ам.доллар болж, дээд амжилт тогтоов Хязгаарлагдмал дэлгэц, өндөр үнэтэй тасалбар нь Imax-ын лицензийн орлогыг дэмжиж, дараагийн том нээлтүүдийг хүлээлгэнэ

Монголын шатарчид 46 дахь Дэлхийн шатрын олимпиадад өрсөлдөнө
46 дахь Дэлхийн шатрын олимпиад Узбекистаны Самарканд хотод есдүгээр сарын 15–27-нд болно Нээлттэй болон эмэгтэй ангилалд нийт 400 баг оролцохоор бүртгүүлээд байна Монгол Улс эрэгтэй, эмэгтэй шигшээ багаа оролцуулна

Mattel Мэрилин Монрогийн 100 жилийн ойд зориулан Барби хүүхэлдэйг худалдаанд гаргав
Mattel Норма Жин Мортенсоны 100 жилийн ойд зориулсан Мэрилин Монро загварын Барбиг худалдаанд гаргалаа, фенүүдийн сонирхлыг татав. Хүүхэлдэй нь 1953 оны 'Gentlemen Prefer Blondes' киноны 'Diamonds Are a Girl's Best Friend' үзэгдлийн төрхийг дахин бүтээжээ. Киноны дүр төрхтэй уялдсан хувцас, гоёлын иж бүрдэл нь цуглуулагчдын эрэлтийг нэмэгдүүлэх төлөвтэй байна.