Гачуурт, Хуандайн ам орчимд гурван өдөр цахилгаан хязгаарлана
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжруулах шугамын шинэчлэлийн ажил есдүгээр сарын 23-25-нд үргэлжилнэ. Есдүгээр сарын 23-нд 11:00-18:00, харин 24, 25-нд 09:00-19:00 цагийн хооронд цахилгаан хангамжид түр хязгаарлалт хийнэ. Тухайн бүсийн хэрэглэгчдийг цахилгааны хэрэглээгээ зохицуулж, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангахыг зөвлөжээ.

Баянзүрх дүүргийн Гачуурт, Хуандайн ам орчмын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах шугамын шинэчлэлийн ажлыг есдүгээр сарын 23-наас эхлүүлэхээр болжээ.
Цахилгаан түгээх “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн мэдээлснээр 35/10 кВ-ын Гачуурт дэд станцын 10 кВ-ын “Хуандай” цахилгаан дамжуулах агаарын шугамыг хоёр хэлхээтэй болгон шинэчилнэ. Ажлыг есдүгээр сарын 23, 24, 25-ны өдрүүдэд гүйцэтгэх юм.
Шинэчлэлийн ажилтай холбоотойгоор Гачуурт, Хуандайн ам орчмын хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг есдүгээр сарын 23-нд 11:00-18:00 цагт, есдүгээр сарын 24, 25-нд 09:00-19:00 цагийн хооронд түр хязгаарлана.
Иймд дээрх хугацаанд хэрэглэгчдийг цахилгааны хэрэглээгээ урьдчилан зохицуулж, цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас зөвлөжээ.
Холбоотой мэдээ

Санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан ч инээмсэглэн алхах тансаг зэрэглэлийн брэндүүд
Италийн загварын хот Милан, Их Британийн нийслэл Лондон болоод дурлалын хот Парис зэрэг хотод дэлхийн томоохон загварын брэндүүд шинэхэн коллекцоо танилцуулж байгаа ч тансаг зэрэглэлийн салбарын "лагшин муу" байна. Тодруулбал, тансаг зэрэглэлийн брэндүүдийн бизнесийн цаашдын төлөв тийм ч таатай харагдахгүй байгааг салбарын мэргэжилтнүүдээс өгсүүлээд хөрөнгө оруулагчид онцолж буй. Сүүлийн жилүүдэд тансаг зэрэглэлийн брэндүүд бүтээгдэхүүнийхээ үнийг мэдэгдэхүйц хэмжээнд нэмэгдүүлсэн нь чинээлэг хэрэглэгчдийг хүртэл төлсөн мөнгөндөө тохирсон үнэ цэнтэй бараа, бүтээгдэхүүн авч байгаа эсэхдээ илүү анхаарахад хүргэжээ.

Bernstein Энэтхэгийн том компаниуд шинэ технологийн доройтол давахгүйгээс гадаадын хөрөнгө татах шалтгаан хомс гэж үзэв
Bernstein Энэтхэгийн эдийн засаг хурдтай өсөж буй ч хувьцааны зах нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татах чадваргүй болсон гэж анхааруулав NSDL-ийн мэдээллээр есдүгээр сард гадаадын багц хөрөнгө оруулагчид 1.7 тэрбум ам.долларын хувьцаа зарж, оны эхнээс нийт бараг 26 тэрбум ам.долларт хүрэв Нео салбарын өсөлт жишиг индексэд сул тусч, том хөрөнгө байршуулалт саарах эрсдэл үргэлжилнэ

Өмнөд Солонгос АНУ-д $350 тэрбумын хөрөнгө оруулах амлалтаа биелүүлж эхэллээ
БНСУ АНУ-тай байгуулсан 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн хүрээнд Техас мужид хийн цахилгаан станц барих төслийг эхний хөрөнгө оруулалтаар сонголоо. 6.3 гигаваттын хүчин чадалтай станц нь хиймэл оюуны дата төв болон хагас дамжуулагчийн үйлдвэрүүдийн өсөн нэмэгдэж буй цахилгааны эрэлтийг хангахад чиглэнэ. Сөүл цөмийн эрчим хүчний хоёр төсөл болон АНУ-ын “Westinghouse” компанийн 5-10 хувийг эзэмших боломжийг мөн судалж байгаа ч хөрөнгө оруулалтын өгөөжтэй холбоотой асуудал хэлэлцээний гол сэдэв хэвээр байна.

Анх удаа сайн дураар даатгуулагчийн тэтгэврийн шимтгэлийн 50 хувийг чөлөөлнө
Нийгмийн даатгалд өмнө нь хамрагдаж байгаагүй иргэн анх удаа сайн дураар даатгуулбал тэтгэврийн даатгалын шимтгэлийн тодорхой хэсгийг төлөхөөс чөлөөлөх зохицуулалт 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Чөлөөлөлтийг тухайн үед мөрдөж буй сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувиар тооцож, 24 сараас илүүгүй хугацаанд эдлүүлнэ. Шинэ зохицуулалт нь албан бус салбарт болон хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийг нийгмийн даатгалд анх удаа хамруулахад чиглэж байна.

Бээжин чинээлэг иргэдийнхээ оффшор хөрөнгө болон орлогод ногдуулж буй татвар нь богино хугацаанд эрсдэл үүсгэж болзошгүй
Хятадын Засгийн газар чинээлэг иргэдийнхээ оффшор дансанд байршуулсан хөрөнгө болон түүнээс олсон орлогод татвар ногдуулах шинэ зохицуулалтаа хэрэгжүүлж буй. Энэхүү зохицуулалт нь Хонконг болон АНУ-д бүртгэлтэй зарим Хятадын компанийн хувьцаанд богино хугацааны эрсдэл үүсэж болзошгүйг “BofA Securities” мэдээллээ. Хятадын эрх баригчид долдугаар сард оффшор дансанд байршуулсан хөрөнгө болон түүнээс бий болсон орлогод хувь хүний орлогын татвар ногдуулж, урьд өмнө төлөөгүй татварыг 90 хоногийн дотор барагдуулах шаардлага тавьсан.

Өглөө юу өмсөхөө ч шийдэж чадахгүй байх нь сэтгэлзүйн хувьд туйлдаж эхэлсний дохио юм
Өглөө ямар хувцас өмсөхөө сонгох зэрэг урьд өмнө төвөггүй гаргадаг байсан жижиг шийдвэр хүртэл хэцүү санагдаж эхэлсэн бол та сэтгэлзүйн хувьд туйлдаж эхэлсэн байж болзошгүй юм. Сэтгэлзүйчийн хэлснээр сэтгэлзүйн хувьд туйлдах нь тусдаа хам шинж биш, харин удаан үргэлжилсэн стрессээс үүдэлтэй бие, сэтгэлзүйн туйлдлын өмнөх анхааруулах шинж байж болно. Тиймээс стрессээс түр хугацаанд холдохоос илүүтэй түүнийг үүсгэж буй өдөр тутмын нөхцөлөөс алийг нь бодитоор өөрчилж болохыг тодорхойлох нь чухал хэмээн сэтгэлзүйч зөвлөж байна.