egov.mn

ГБХНХЯ: Хууль ёсны өв залгамжлагчгүй хүүхдийн хуримтлалыг Хүүхдийн төлөө санд шилжүүлнэ

“Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төсөлд хүүхэд нас барсан тохиолдолд түүний хадгаламжийг хууль ёсны өв залгамжлагчид шилжүүлэхээр тусгажээ.

Хуваалцах
ГБХНХЯ: Хууль ёсны өв залгамжлагчгүй хүүхдийн хуримтлалыг Хүүхдийн төлөө санд шилжүүлнэ

УИХ-аар хэлэлцэж буй “Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төсөлд хүүхэд нас барсан тохиолдолд түүний хадгаламжид хуримтлагдсан мөнгийг хууль ёсны өв залгамжлагчид, харин өв залгамжлагч байхгүй бол Хүүхдийн төлөө санд шилжүүлэх зохицуулалт тусгажээ.

УИХ-ын зарим гишүүн хуулийн төслийн 14.10 дахь заалтын талаар тодруулж, хүүхэд нас барсан тохиолдолд хадгаламжийн дэвтрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу өв залгамжлагчид, эсвэл өв залгамжлагч байхгүй бол Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өгөхөөр тусгасан нь хэр зохистой талаар асуулаа.

Харин хуулийн төслийг санаачлагч Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд уг зохицуулалт нь асран хамгаалагчгүй хүүхдийн хуримтлалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилготой гэж тайлбарлалаа.

Салбарын сайдын хэлснээр асрамжийн газарт амьдардаг, асран хамгаалагчгүй хүүхэд сар бүр олгодог хүүхдийн 100,000 төгрөгийн мөнгөн дэмжлэгээ хадгаламжийн дансанд хуримтлуулах тохиолдол байдаг.

Харин тухайн хүүхэд нас барсан үед хадгаламжид үлдсэн мөнгийг хэрхэн шийдвэрлэх асуудал үүсдэг аж. Тухайлбал, хуримтлалыг тухайн асрамжийн газарт үлдээх эсвэл Хүүхдийн төлөө санд шилжүүлэх эсэхийг тодорхой болгох шаардлага гарсан учраас уг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан гэж тайлбарлав.

Хуулийн төслийн заалтаар хүүхэд нас барсан бүрд хуримтлалыг Хүүхдийн төлөө санд шилжүүлэхгүй юм байна. Харин холбогдох хууль тогтоомжийн дагуу эхлээд өв залгамжлагчид хүлээлгэн өгөх бөгөөд хууль ёсны өв залгамжлагч байхгүй тохиолдолд Хүүхдийн төлөө санд шилжүүлэхээр тусгасан байна.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Нийслэл шахмал түлшний борлуулалт, нөөцийн мэдээллээ нэгтгэн танилцуулж, өвлийн бэлтгэлээ эрчимжүүлэв
Засгийн газар

Нийслэл шахмал түлшний борлуулалт, нөөцийн мэдээллээ нэгтгэн танилцуулж, өвлийн бэлтгэлээ эрчимжүүлэв

Нийслэлд шахмал түлшний борлуулалт, нөөцийн мэдээллийг шинэчилж, өвлийн хэрэглээг тогтвортой хангахад анхаарчээ Есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1 хүртэл 441 цэгээр 23,107 тонн шахмал түлш…

2 мин унших
Нью-Йорк хот захиалгыг нэг товшилтоор цуцлуулах дүрмийг хэрэгжүүлж, хэрэглэгчийн хамгаалалтыг чангатгав
Засгийн газар

Нью-Йорк хот захиалгыг нэг товшилтоор цуцлуулах дүрмийг хэрэгжүүлж, хэрэглэгчийн хамгаалалтыг чангатгав

Нью-Йорк хот автоматаар сунгадаг захиалгыг цуцлахыг хялбарчлах нэг товшилтоор цуцлах дүрмийг мөрдүүлж эхэллээ Дүрэм пүрэв гарагт хүчин төгөлдөр болж, гомдол хүлээн авах онлайн портал ажиллуулан орон…

2 мин унших
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Засгийн газар

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам салбарынхаа хөгжилд хувь нэмрээ олон жил оруулсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

1 мин унших