ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй…

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж, зорилтот насны хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм. 2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдаж, нийт хамрагдалт 40.4 хувьд хүрлээ. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зохион байгуулалт, явцтай танилцлаа. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр гурав, зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байна.
Холбоотой мэдээ

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэг улсын хэмжээнд үргэлжилж байна
Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэг улсын хэмжээнд эхэлж, эрүүл мэндийн эрсдэлийг цаг алдалгүй илрүүлэхэд чиглэж байна Аравдугаар сарын 15-ны байдлаар 291,998 хүүхдийн 118,090 нь хамрагдаж, нийт хамрагдалт…

Индонез ойн түймрийн утааг сарниулахад 1.5 тонн мөс ашиглана
Индонезийн эрх баригчид ойн түймрээс үүдэлтэй өтгөн утааг сарниулах зорилгоор Өмнөд Суматра мужид мөс цацах туршилт хийхээр болжээ.

Пешаварт сургуулийн дээвэр нурж, 18 сурагч, нэг багш амиа алджээ
Пакистаны Пешавар хотод хичээлийн үеэр сургуулийн дээвэр нурж, олон хүүхэд амиа алдсан эмгэнэлт хэрэг гарлаа.

Баавгайн эрсдэл, малын халдварт өвчинд хариу арга хэмжээ авч байна
Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, баавгайн эрсдэл болон малын гоц халдварт өвчнийг хэлэлцлээ.

Үндэсний батлан хамгаалахын их сургуульд Монгол Улсын Баатар цол хүртээлээ
Үндэсний батлан хамгаалахын их сургуульд Монгол Улсын Баатар цол хүртээж, үндэсний батлан хамгаалалтын салбарын түүхэн гавьяаг үнэллээ.

Нийтийн борооны ус зайлуулах 24 шүүр таг алга болж, зарим нь төмрийн хог хаягдлын цэгээс илэрчээ
Сонгинохайрхан дүүрэгт нийтийн эзэмшлийн борооны ус зайлуулах шүүр тагийг хулгайлж, төмрийн хог хаягдалд тушаасан тохиолдол илэрч, иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулжээ.