Хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлэг сургууль, цэцэрлэгт үргэлжилж байна
Сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлэг үргэлжилж, хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг насны онцлогоор тогтоож байна.

Аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний хооронд сургууль, цэцэрлэгт суурилсан хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийг зохион байгуулж байна. Үзлэгт цэцэрлэгийн гурван настай хүүхэд болон нэгдүгээр, зургаадугаар, есдүгээр, арванхоёрдугаар ангийн сурагчдыг хамруулж байгаа юм. Ийнхүү насны онцлогт нь тохируулан хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг тогтоох зорилготой үзлэгийг Боловсролын яам, Эрүүл мэндийн яам хамтран хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд нийт 291,998 хүүхдийг хамруулахаар төлөвлөснөөс 118,090 нь үзлэгт оржээ. Ингэснээр хэрэгжилтийн явц 40.4 хувьтай байна. Үзлэгийг сонгосон насны бүлэг болон ангийн сурагчдад зохион байгуулж, хүүхдийн эрүүл мэндийн байдлыг нэг бүрчлэн үнэлж байгаа юм.
Үзлэгийн хүрээнд хүүхдийн эрүүл мэндийн байдлыг А, B, C, D гэсэн дөрвөн түвшнээр үнэлж байна. Эдгээр нь эрт илрүүлгийн үеийн үнэлгээний ангилал бөгөөд хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг тодорхойлох, цаашдын хяналт болон шаардлагатай тусламжийг төлөвлөхөд ашиглагдана.
Ялангуяа C болон D үнэлгээтэй хүүхдүүдийг холбогдох эмнэлэгт үзүүлж, шаардлагатай тусламж авахыг зөвлөжээ. Одоогийн үзлэгийн дүнгээр C үнэлгээтэй хүүхдүүдийн дийлэнхэд амны хөндийн өвчлөл илэрсэн байна. Тиймээс эдгээр хүүхдийг цаашдын хяналт, эмнэлгийн үзлэгт хамруулахад анхаарах шаардлагатай гэж үзжээ.
Холбоотой мэдээ

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэг улсын хэмжээнд үргэлжилж байна
Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэг улсын хэмжээнд эхэлж, эрүүл мэндийн эрсдэлийг цаг алдалгүй илрүүлэхэд чиглэж байна Аравдугаар сарын 15-ны байдлаар 291,998 хүүхдийн 118,090 нь хамрагдаж, нийт хамрагдалт…

Индонез ойн түймрийн утааг сарниулахад 1.5 тонн мөс ашиглана
Индонезийн эрх баригчид ойн түймрээс үүдэлтэй өтгөн утааг сарниулах зорилгоор Өмнөд Суматра мужид мөс цацах туршилт хийхээр болжээ.

Пешаварт сургуулийн дээвэр нурж, 18 сурагч, нэг багш амиа алджээ
Пакистаны Пешавар хотод хичээлийн үеэр сургуулийн дээвэр нурж, олон хүүхэд амиа алдсан эмгэнэлт хэрэг гарлаа.

Баавгайн эрсдэл, малын халдварт өвчинд хариу арга хэмжээ авч байна
Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, баавгайн эрсдэл болон малын гоц халдварт өвчнийг хэлэлцлээ.

Үндэсний батлан хамгаалахын их сургуульд Монгол Улсын Баатар цол хүртээлээ
Үндэсний батлан хамгаалахын их сургуульд Монгол Улсын Баатар цол хүртээж, үндэсний батлан хамгаалалтын салбарын түүхэн гавьяаг үнэллээ.

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй…