ХҮҮХДИЙН НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Ч.Номин нарын 9 гишүүнээс 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн “Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Тус хуулийн төсөл нь хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцүүлэн нийгмийн сүлжээний хэрэглээг зохицуулах, цахим орчинд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэж байна. 13-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэхээс хязгаарлах, 13–16 насны хүүхдэд насанд нь тохирсон хамгаалалтын тохиргоотойгоор ашиглуулах зохицуулалтыг тусгажээ. Түүнчлэн нийгмийн сүлжээ болон харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчийн хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүрэг, эцэг эх, асран хамгаалагч, боловсролын байгууллагын оролцоог тодорхойлохоор тусгасан байна. Хуулийн төслийг боловсруулахдаа хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч болон холбогдох салбарын төлөөллийн саналыг авч, олон улсын туршлага, судалгаанд тулгуурласан байна. Уг зохицуулалт нь хүүхдийг нийгмийн сүлжээнээс бүрэн тусгаарлах бус, нас, хөгжлийн онцлогт нь нийцсэн, хамгаалалттай орчинд цахим оролцоог нь хангахад чиглэж байна. Хуулийн төсөл батлагдсанаар цахим дарамт, заналхийлэл, хүчирхийлэл, мөлжлөг зэрэг эрсдэлээс хүүхдийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оролцогч талуудын үүрэг, хариуцлага тодорхой болно. The post ХҮҮХДИЙН НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ first appeared on Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам .
Холбоотой мэдээ

Францын Засгийн газар сурагчдын жагсаалын үеийн гялбуулан манарах гранатын хэрэглээг түр зогсоов
Францын Засгийн газар сурагчдын эсэргүүцлийн жагсаалыг цагдаагийн хүч хэрэглэсэн гэх маргаан хурцадсан үед гранатыг түр зогсоолоо.

Шри Ланкагийн өмнөх тэргүүн хатагтай Ширанти Ражапакса хандивын хөрөнгийг буруу ашигласан гэх хэрэгт баривчлагдав
Шри Ланкагийн авлигын эсрэг мөрдөн шалгалт идэвхжих үеэр өмнөх тэргүүн хатагтай Ширанти Ражапакса баривчлагдлаа.

Нэгдүгээр ангийн шинэ сурах бичгийн маргаанд Боловсролын яам тендер, хяналтын явцыг тайлбарлав
Нэгдүгээр ангийн шинэ сурах бичгийн өнгө, зураг, хиймэл оюунтай холбоотой шүүмжлэл эрчимжихэд Боловсролын яам тайлбар өглөө Сурах бичгийн стандарт шаардлага зургаадугаар сарын 9-нд батлагдаж, хоёр…

Хөвсгөлд айлын гадаа ирсэн баавгайн бамбаруушийг байгальд нь аюулгүй буцаан тээвэрлэлээ
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд айлын хашаанд орсон баавгайн бамбаруушийг байгальд нь буцаалаа.

Томуугийн дэгдэлт: Хүүхэд нь өвдсөн төрийн албан хаагчид тав хоногийн цалинтай чөлөө олгоно
Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор зургаа хүртэлх насны хүүхэд нь өвдсөн төрийн албан хаагчид тав хоногийн цалинтай чөлөө олгохоор Засгийн газар шийдвэрлэлээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Эпштейний хэрэгтэй холбогдох асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийж байна
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Эпштейний хэрэгтэй холбоотой сонсгол хийж, анхаарал татав. Сонсголд нэр дурдагдсан хүмүүсийг гэрчээр дуудаагүй, Гадаад харилцааны сайд асан Л.