egov.mn
БоловсролАвтомат

Хүүхэд тээвэрлэдэг 150 мянган автомашины урсгалыг бууруулахын тулд 84 сургууль барина

Нийслэл ойрын гурван жилд 84 сургууль шинээр барихаар төлөвлөжээ. Шинэ сургуулиудыг хойд болон алслагдсан бүсэд байгуулснаар хүүхдүүд оршин суугаа газартаа боловсролын үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүнэ гэж үзжээ. 44 сургуулийн санхүүжилтийг COP17 бага хурлын үеэр бүрдүүлснээ хотын дарга онцоллоо.

Хуваалцах
Хүүхэд тээвэрлэдэг 150 мянган автомашины урсгалыг бууруулахын тулд 84 сургууль барина

Нийслэлийн хойд бүсээс хотын төв рүү хүүхдээ сургуульд хүргэх гэж 150 мянга орчим автомашин замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд уг ачааллыг бууруулахын тулд нийслэл ойрын гурван жилд 84 сургууль барихаар төлөвлөжээ.

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагвын мэдээлснээр, хойд бүсийн хүүхдүүд сургуульдаа явахын тулд төвийн чиглэлд зорчих шаардлага их байгаа нь өглөө, оройн цагийн автомашины хөдөлгөөнд нөлөөлж байна.

Төлөвлөсөн 84 сургуулиас эхний 44-ийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэжээ. Тодруулбал, COP17 бага хурлын үеэр гадаадын хөрөнгө оруулалт болон хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр татаж, эдгээр сургуулийн төсвийг бүрдүүлсэн байна.

Сургуулиуд ашиглалтад орсноор алслагдсан хороодын хүүхдүүд төвийн сургууль руу хол зам туулах хэрэгцээ багасч, оршин суугаа бүсдээ боловсролын үйлчилгээ авах боломж нэмэгдэх юм. Үүний зэрэгцээ хүүхдээ сургуульд хүргэхээр төвийн бүс рүү зорчдог автомашины тоог бууруулж, оргил цагийн хөдөлгөөний ачааллыг сааруулах боломж бүрдэнэ гэж тооцжээ.

Хуваалцах

Холбоотой мэдээ

“Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрт 9,700 хүүхэд хамрагджээ
Боловсрол

“Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрт 9,700 хүүхэд хамрагджээ

Засгийн газар 50 тэрбум төгрөгөөр дөрвөн сургуулийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээр төлөвлөжээ. Ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж, сургалтын орчныг сайжруулах хүрээнд 21 аймагт тус бүр нэг төрөлжсөн ахлах сургууль байгуулна. Уурын зуухаар дулаанаа шийддэг 100 сургуулийн дулаан, цахилгааны хэрэглээг нарны эрчим хүчээр хангана.

1 мин унших
Хиймэл оюун их сургуулийн дипломыг "халах уу": БНСУ-ын технологийн компаниуд их сургуулийг ажлын байртай нягт холбож байна
Боловсрол

Хиймэл оюун их сургуулийн дипломыг "халах уу": БНСУ-ын технологийн компаниуд их сургуулийг ажлын байртай нягт холбож байна

Хиймэл оюун хөдөлмөрийн талбарт шаардагдах ур чадварыг хурдтай өөрчилж, их сургуулийн дипломын үнэ цэнийн талаарх маргааныг идэвхжүүлэв. БНСУ-ын технологийн компаниуд дээд боловсролыг тойрч гарахаас илүү сургалтын хөтөлбөртэй нягт холбож байна. Уг загварын гол хэлбэр нь компани, их сургуулийн хамтарсан “гэрээт тэнхим” юм.

3 мин унших
ХБНГУ-ЫН САКСОНИ МУЖ УЛСТАЙ БОЛОВСРОЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Боловсрол

ХБНГУ-ЫН САКСОНИ МУЖ УЛСТАЙ БОЛОВСРОЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир болон ХБНГУ-ын Саксони муж улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Холбооны болон Европын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Др. Андреас Хандшү нар боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

1 мин унших
БНХАУ-ын сурталчилгааны самбаруудад нөлөөлөгчдийг “огцруулан”, эрдэмтдийг залах “давлагаа” өрнөж байна
Боловсрол

БНХАУ-ын сурталчилгааны самбаруудад нөлөөлөгчдийг “огцруулан”, эрдэмтдийг залах “давлагаа” өрнөж байна

Урьд нь арилжааны сурталчилгаа байрладаг байсан өндөр үнэ бүхий талбайд үндэсний хэмжээний их эрдэмтдийн хөрөг заларсны цаад шалтгаан юу вэ? Хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй орон зайд хэнийг нийгмийн жинхэнэ нөлөөлөгчөөр үзэх вэ гэсэн асуултыг шинэ өнцгөөс тавьж байна. Өнгөрсөн сард Шаньдун, Аньхуй, Өвөр Монгол зэрэг бүсийн хэд хэдэн худалдааны төвд анх энэ "давлагаа" өрнөжээ.

2 мин унших
Монгол Улс PISA 2025 үнэлгээгээр 91 орноос 49 дүгээрт эрэмбэлэгджээ
Боловсрол

Монгол Улс PISA 2025 үнэлгээгээр 91 орноос 49 дүгээрт эрэмбэлэгджээ

Байгалийн ухааны гүйцэтгэл 2022 оноос 12 оноогоор ахиж, суурь түвшинд хүрээгүй суралцагчдын эзлэх хувь долоон нэгжээр буурчээ. Байгалийн ухааны үнэлгээгээр 424 оноотой 56 дугаар байр, унших чадвараар 374 оноотой 69 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Монгол Улсын суралцагчдын 56.9 хувь нь байгалийн ухааны хичээлээр суурь буюу түүнээс дээш түвшний гүйцэтгэл үзүүлжээ.

2 мин унших
Дэлхийн банкны санхүүжилтээр 33 сургууль байгуулна
Боловсрол

Дэлхийн банкны санхүүжилтээр 33 сургууль байгуулна

Түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээвэрт нийт 156 автобус нэмж, хотын хэмжээнд 84 сургууль шинээр барихаар төлөвлөжээ. Шинээр барих сургуулиудын 33-ыг Дэлхийн банк, 11-ийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Сургууль, нийтийн тээвэр, дугуйн болон явган замын хүртээмжийг нэмэгдүүлэх нь иргэдийн өдөр тутмын зорчих хөдөлгөөнийг сайжруулна.

1 мин унших