egov.mn
СоёлАвтомат

“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: Р... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Хуваалцах

Чингис хаан Үндэсний музей Ромын Боргезе галерейтай хамтран “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг олон нийтэд зориулан Сэргэн мандалтын оргил үеийн суу билэгт Рафаэл Сантигийн “Хөрөг” бүтээл, XVII зууны эхэн үеийн Барокко урсгалын шилдэг бүтээлүүдийн нэг Жиан Лоренцо Бернинигийн “Хүрэл баримал”-ыг онцлон толилуулж байна. Тус үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр Чингис хаан Үндэсний музейд боллоо.

Тус үзэсгэлэнгийн нээлтэд ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета болон урлаг судлаачид, албаны төлөөлөл оролцлоо. Үзэсгэлэнг нээж Чингис хаан Үндэсний музейн ерөнхий захирал С.Чулуун: “Их далайн сав нутагт бүтээгдсэн гайхамшигт бүтээл нүүдэлчдийн уудам тал нутагт анх ирж байгааг билэгдэн үзэсгэлэнгийн нэрийг “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” хэмээн нэрийдсэн. Бидний хамтарсан төсөл Боргезе галерейн мэргэжлийн хамтын ажиллагааны бодит үр дүн төдийгүй Монгол-Итали хоёр улсын соёлын харилцааны илэрхийлэл болж байна. Торгоны замаар холбогдож ирсэн хоёр орны түүхэн хэлхээ өнөө цагийн музейн хамтын ажиллагаагаар ийнхүү үргэлжилж байна”хэмээн тодотгов.

Энэхүү алдарт бүтээлүүд хэдэн мянган километр замыг туулан Чингис хаан Үндэсний музейд ирж, хоёр өөр эрин үеийг төлөөлж, хүч хэмээх ойлголтыг дотоод төвлөрөл тайван байдлаар, нөгөө нь эрчимт хөдөлгөөн, эрч хүчийг илэрхийлдэг өөр цаг үеийн бүтээлийг нэгэн орон зайд харьцуулан үзэх боломжийг олгож байна. Хоёр бүтээл нь хоёулаа хүний мөн чанар, түүний сэтгэл хөдлөл, нэр төрийг гайхамшигтайгаар дүрслэн харуулах онцгой чадвартай.

Мөн Боргезе галерейн захирал Франческа Каппеллетти:“Эдгээр хоёр бүтээл нь хүрэл болон будгаар бүтээгдсэн эд зүйлс биш, тэд дохио зурвасыг дамжуулагчид. Тэдгээрт Италийн бүтээлч сэтгэлгээ, хүсэл тэмүүлэл алсын харааны олон зуун жилийн түүх шингэсэн бөгөөд өнөөдөр тив дамнан аялж Монгол Улсын зүрхэнд Чингис хаан Үндэсний музейд өөрийн орон зайгаа олохоор шинэ аялалаа эхлүүллээ”хэмээв.

Тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дэлгэгдэх бөгөөд өдөр бүр “Дэлхийн сонгодог - Миний жаазанд” урлагийн боловсролын хөтөлбөрийг үзэгчдэд танин мэдэхүй, гоо зүйн боловсролыг олгох юм.

Холбоотой мэдээ

Photo: News.MN
Соёл

Монгол Улсыг 99 дэх удаагийн 'Оскар'-ын урьдчилсан шатанд төлөөлөх киног сонголоо

Монголын үндэсний кино урлагийн зөвлөл 'Оскар'-ын урьдчилсан шатанд илгээх бүтээлээ тодрууллаа. Үндэсний сонгон шалгаруулах хороо 2026 оны есдүгээр сарын 28-нд санал хураалтаа дуусгаж, Б.

2 мин унших
Нагаландаас төрсөн 'Angh' кино Торонто олон улсын кино наадмын шагнал авч, Оскарын ярианд ойртлоо — Гэрэл зураг: Pexels
Соёл

Нагаландаас төрсөн 'Angh' кино Торонто олон улсын кино наадмын шагнал авч, Оскарын ярианд ойртлоо

Нагаландын Коньяк хэлтэй 'Angh' Торонто олон улсын кино наадамд шагнал авч, онцгой анхаарал татлаа Энэ сард Platform Prize хүртсэнээр, 2027 оны Academy Awards-ын International Feature Film ангилалд…

2 мин унших
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: Р... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам | egov.mn