Индонез ойн түймрийн утааг сарниулахад 1.5 тонн мөс ашиглана
Индонезийн эрх баригчид ойн түймрээс үүдэлтэй өтгөн утааг сарниулах зорилгоор Өмнөд Суматра мужид мөс цацах туршилт хийхээр болжээ.

Индонезийн эрх баригчид ойн түймрээс үүдэлтэй өтгөн утааг сарниулах зорилгоор Өмнөд Суматра мужид 1.5 тонн мөс цацах туршилт эхлүүлэхээр болжээ. Уг арга хэмжээ нь бороо оруулах бус, агаар мандлын доод давхаргад хуримтлагдсан утааг сарниулж, дээш хөөрөх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой аж.
Энэ жил Эль Ниньогийн нөлөөгөөр Индонезэд ган гачиг эрчимжиж, сүүлийн арван жилийн хамгийн хүнд ойн түймрийн улирал үргэлжилж байна. Байгаль орчны мэдээлэл цуглуулдаг “Нусантара Атлас”-ын мэдээлснээр он гарсаар нэг сая гаруй халуун цэг бүртгэгдэж, бараг 900,000 гектар газар түймэрт өртжээ.
Түймрээс үүдэлтэй өтгөн утаа олон бүс нутгийн агаарын чанар, үзэгдэх орчныг муутгаж, гал унтраах ажиллагаанд хүндрэл учруулж байна. Тухайлбал, үзэгдэх орчин хязгаарлагдсанаас нисдэг тэргээр гал унтраах ажиллагаа саатах тохиолдол гарч байгааг албаныхан мэдээлжээ.
Индонезийн эрх баригчдын мэдээлснээр мөс ашиглах туршилтын үр дүнгээс хамааран арга хэмжээг бусад бүс нутагт өргөжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, туршилт амжилттай болбол утаанд хамгийн их нэрвэгдсэн Төв Калимантан болон ойр орчмын бүсүүдэд үргэлжлүүлэх аж.
Үүнтэй зэрэгцэн Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субианто холбогдох байгууллагуудад түймэр унтраах ажиллагааг эрчимжүүлж, утааны нөлөөг бууруулах арга хэмжээ авахыг үүрэг болгожээ.
Ойн түймрийн утаа хөрш орнуудад ч нөлөөлж байгаа тул бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлж байна.
Малайзын Куала Лумпур, Жохор Бахру хотуудад утааг бууруулах зорилгоор үүлэнд үр цацаж, хур тунадас нэмэгдүүлэх ажиллагаа явуулж байгаа аж. Өнгөрсөн сард Индонезийн эрх баригчид Малайзын холбогдох байгууллагуудад хоёр улсын хил дагуу үүлэнд үр цацах ажиллагаа явуулахын тулд агаарын хилээр нэвтрэх зөвшөөрөл олгожээ.
Түүнчлэн Индонезийн цагдаагийн байгууллага ойн түймэртэй холбогдуулан 200 гаруй хүн, есөн компанийг сэжигтнээр нэрлэсэн байна. Ингэснээр тус улс утааны нөлөөг богино хугацаанд бууруулахын зэрэгцээ түймэр гарахад нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж буй үйл ажиллагааг шалгаж, хариуцлага тооцохоо мэдэгдлээ.
Холбоотой мэдээ

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэг улсын хэмжээнд үргэлжилж байна
Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэг улсын хэмжээнд эхэлж, эрүүл мэндийн эрсдэлийг цаг алдалгүй илрүүлэхэд чиглэж байна Аравдугаар сарын 15-ны байдлаар 291,998 хүүхдийн 118,090 нь хамрагдаж, нийт хамрагдалт…

Пешаварт сургуулийн дээвэр нурж, 18 сурагч, нэг багш амиа алджээ
Пакистаны Пешавар хотод хичээлийн үеэр сургуулийн дээвэр нурж, олон хүүхэд амиа алдсан эмгэнэлт хэрэг гарлаа.

Баавгайн эрсдэл, малын халдварт өвчинд хариу арга хэмжээ авч байна
Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, баавгайн эрсдэл болон малын гоц халдварт өвчнийг хэлэлцлээ.

Үндэсний батлан хамгаалахын их сургуульд Монгол Улсын Баатар цол хүртээлээ
Үндэсний батлан хамгаалахын их сургуульд Монгол Улсын Баатар цол хүртээж, үндэсний батлан хамгаалалтын салбарын түүхэн гавьяаг үнэллээ.

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй…

Нийтийн борооны ус зайлуулах 24 шүүр таг алга болж, зарим нь төмрийн хог хаягдлын цэгээс илэрчээ
Сонгинохайрхан дүүрэгт нийтийн эзэмшлийн борооны ус зайлуулах шүүр тагийг хулгайлж, төмрийн хог хаягдалд тушаасан тохиолдол илэрч, иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулжээ.