ИННОВАЦ, ХИЙМЭЛ ОЮУНЫ САЛБАРЫН “NEW NORMAL 2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
Инновацын судалгаа, шинжилгээний ажлыг дэмжиж, шинэ мэдлэгийг олон нийтэд хүргэх, практикт хэрэгжих боломжтой шийдэл болгоход чиглэсэн “New Normal 2026” эрдэм шинжилгээний хурал 2026 оны 10 дугаар…

Инновацын судалгаа, шинжилгээний ажлыг дэмжиж, шинэ мэдлэгийг олон нийтэд хүргэх, практикт хэрэгжих боломжтой шийдэл болгоход чиглэсэн “New Normal 2026” эрдэм шинжилгээний хурал 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд зохион байгуулагдлаа. Инновацын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, шинэ санал санаачлагыг шалгаруулах, дэмжих зорилготой тус эрдэм шинжилгээний хурал “Инновац, хиймэл оюун, их өгөгдөл, ногоон дата төв” сэдвийн хүрээнд эрдэмтэн, багш, судлаач, оюутнуудын дунд болж, 2 төрөлд нийт 58 бүтээл ирүүлснээс 5 шүүгчийн нэгдсэн дүн, урьдчилсан шалгаруулалтаар шалгарсан шилдэг 18 эрдэм шинжилгээний бүтээл танилцуулагдлаа. Үүнээс 6 бүтээл шалгарч, 2 төрөлд түрүүлсэн нэг, нэг бүтээл 10 дугаар сарын 20-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд болох нэгдсэн хуралдаанд оролцох юм. Эрдэм шинжилгээний хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 13-аас 18-ны өдрүүдэд дараах 4 чиглэлээр үргэлжлэн зохион байгуулагдана. 1.Олон улсын харилцаа 2.Анагаах ухаан 3.Хот төлөвлөлт 4.Хүнс, хөдөө аж ахуй The post ИННОВАЦ, ХИЙМЭЛ ОЮУНЫ САЛБАРЫН “NEW NORMAL 2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО first appeared on Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам .
Холбоотой мэдээ

Google техникийн баримт бичгийг шалгадаг Deep Review AI системээ олон нийтэд нээлээ
Google Research эрдэм шинжилгээний 16,000 гаруй өгүүлэлд туршсан Deep Review agent системээ дэлхий даяар нээж, эрдэм шинжилгээ, хууль, санхүүгийн нарийн төвөгтэй баримт бичгийн логик болон баримтыг шалгах боломжтой болголоо.

Anthropic Claude-ийн reasoning-ийг хулгайлах distillation халдлагыг 90-99 хувиар бууруулснаа мэдэгдэв
Anthropic шинэ хамгаалалтын арга хэмжээ нь Claude загварын дотоод reasoning-ийг хууль бусаар хуулбарлах distillation халдлагаар олборлох өгөгдлийг 90-99 хувиар бууруулсан гэж мэдээлж, Zhipu, Moonshot зэрэг Хятадын компаниудыг нэрлэлээ.

Microsoft Maia 300 чипээ танилцуулж, өөрийн AI чипийг гигаваттын хэмжээнд нэвтрүүлэхээр болов
Microsoft гурав дахь үеийн Azure Maia 300 AI чипээ танилцуулж, 2027 оноос эхлэн олон гигаваттын хүчин чадалтай нэвтрүүлж, өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний гол inference систем болгох төлөвлөгөөгөө зарлалаа.

MI5 хиймэл оюуны аюулыг үнэлэх төв байгуулав: тагнуулын дарга биологийн зэвсгийн эрсдэлийг онцоллоо
Их Британийн MI5 тагнуулын албаны дарга Сэр Кен Маккаллум жил бүрийн аюулын тойм илтгэлдээ AI Threat Assessment Centre (AITAC) хэмээх хиймэл оюуны аюулыг үнэлэх шинэ төв байгуулснаа зарлаж, AI-г биологийн зэвсэгт ашиглах эрсдэлд хамгийн их анхаарч байгаагаа хэлэв.

Anthropic-ийн гуравдугаар улирлын орлого 45 хувиар өсөж 16.8 тэрбум долларт хүрлээ
Reuters-ийн мэдээлснээр Anthropic IPO-гийн өмнөх хөрөнгө оруулагчдын уулзалтад гуравдугаар улирлын орлого өмнөх улирлаас 45 хувиар өсөж 16.8 тэрбум долларт хүрсэн, тохируулсан үзүүлэлтээр ашигтай ажилласан гэдгээ танилцуулжээ.

АНУ-ын найман муж OpenAI-ийг хүүхдэд хор хүргэж, эцэг эхийг төөрөгдүүлсэн гэж шүүхэд өглөө
АНУ-ын хэд хэдэн муж OpenAI-ийн ChatGPT-ийг аюулгүй бус бүтээгдэхүүн гэж үзэн шүүхэд хандлаа Айова, Канзас, Небраска, Баруун Виржиниа зэрэг нийт найман муж тус тусын шүүхэд нэхэмжлэл гаргасан байна…