Ирэх өдрүүдэд нутгийн ихэнх хэсгээр сэрүүснэ
Есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 4-нийг хүртэл нутгийн ихэнх хэсгээр сэрүүсэж, зарим газраар хур тунадас орно. Улаанбаатарт шөнөдөө -5...-2 хэм, өдөртөө 8...10 хэм дулаан байх төлөвтэй байна.

Цаг уурын байгууллагаас есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 4-нийг хүртэлх тав хоногт нутгийн ихэнх хэсгээр цаг агаар сэрүүсэж, зарим газраар хур тунадас орж, салхи ширүүсэх төлөвтэй байгааг мэдээллээ.
Есдүгээр сарын 30-нд Хэнтийн хойд хэсэг болон Дорнодын нутгаар цаг агаарын нөхцөл өөрчлөгдөх төлөвтэй байна. Ирэх өдрүүдэд мөн нутгийн зарим хэсгээр хур тунадас орж, салхи ширүүсэхээр байгаа тул малчид, хадланчид, тариаланчид болон тээвэрчдэд анхаарал болгоомжтой байхыг зөвлөжээ.
Нийслэлд ирэх өдрүүдэд шөнөдөө хасах хэмд хүрч хүйтрэх ч өдөртөө 8-10 хэм дулаан байна.
Есдүгээр сарын 30-нд Улаанбаатарт шөнөдөө -5 хэм, өдөртөө 9 хэм дулаан, салхины хурд секундэд 4-6 метр байна.
Аравдугаар сарын 1-нд шөнөдөө -2 хэм, өдөртөө 8 хэм дулаан байх бөгөөд хур тунадас орох магадлал 30 хувьтай.
аравдугаар сарын 2-ны шөнө хур тунадас орох магадлал 40 хувь болж нэмэгдэх бөгөөд агаарын температур шөнөдөө -3 хэм, өдөртөө 8 хэм байна.
Аравдугаар сарын 3-нд шөнөдөө -3 хэм хүрч хүйтрэх бол өдөртөө 10 хэм хүртэл дулаарч, салхины хурд секундэд 4-5 метр байх төлөвтэй байна.
Холбоотой мэдээ

Дорнодын хойд, зүүн сумдаар нойтон цас, цасан шуурга шуурч замын нөхцөл хүндрэх эрсдэлтэйг анхааруулав
Өнөөдөр Дорнодын хойд, зүүн сумдаар нойтон цас, шуурга хүрч зорчих нөхцөл доголдох төлөвтэй.

Нийслэл хотноо өнөөдөр 9 хэм дулаан, өглөө оройдоо хүйтэн байна
Нийслэл хотноо өнөөдөр буюу есдүгээр сарын 30-нд хур тунадас орохгүй, өдөртөө 9 хэм хүрч дулаарах төлөвтэй байна.

Улаанбаатарт шамарга шуураад өнгөрч, дахин давтагдаж болзошгүйг анхаарууллаа
Улаанбаатар хотод өнөөдөр шамарга шуурч, цаг агаар огцом сэрүүссэн нь өдөр тутмын хөдөлгөөнд нөлөөлөв Өнгөрсөн шөнө 0.3-1.

Яг одоо нийслэл хотноо цасаар шуурч байна
Есдүгээр сарын 29-ний үдээс хойш Улаанбаатар хотод цас орж, агаарын температур 4 хэм орчим байна. Өнөөдөр нийслэлд өдөртөө 3-4 хэм дулаан байх бол шөнөдөө хасах хэм рүү орж хүйтрэх төлөвтэй байна.

Аравдугаар сард ихэнх нутгаар дулаарах төлөвтэй ч нойтон цас, салхи шуурганы эрсдэл нэмэгдэв
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан төлөв ажиглагдаж, хэлбэлзэл нэмэгдэх төлөвтэй байна.

Зарим нутгаар бороо, уулсаар нойтон цас орох төлөвтэй тул замын нөхцөл хүндрэх эрсдэл нэмэгдэв
Цаг уурын байгууллага ойрын өдрүүдэд бороо, нойтон цас орохыг мэдээлж, замын эрсдэлийг сануулав Есдүгээр сарын 24-нд төв, зүүн аймгийн өмнөд хэсгээр, 25-нд баруун хойд болон төвийн баруун өмнөдөөр…