Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр эхэллээ
Бүртгэл арваннэгдүгээр сарын 23-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Нэг хичээлийн шалгалтын төлбөр 20 мянган төгрөгөөр тогтоожээ.

2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр өглөө 09:00 цагт орон даяар эхэллээ.
Бүртгэл арваннэгдүгээр сарын 23-ны 18:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд шалгуулагчид eyesh.eec.mn цахим хуудсаар бүртгүүлнэ.
Элсэлтийн шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгэм судлалын хичээлээс хоёроос доошгүйг сонгох шаардлагатай. Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын нэг хичээлийн төлбөр 20 мянган төгрөг.
Шалгуулагч бүртгүүлэхдээ зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглах бөгөөд бүртгэлийн дугаар, нууц үгийг тухайн хаягаар хүлээн авна. Мөн 3х4 хэмжээтэй, шаардлага хангасан цээж зургийг файлаар оруулах бол шаардлага хангаагүй зураг устгагдах аж.
Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож, төлбөрөө төлсөн байх шаардлагатай. Төлбөр төлөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.
Харин хөгжлийн онцлогтой иргэн шалгалтад бүртгүүлсэн бол өргөдөл, эмчийн магадалгаа зэрэг холбогдох бичиг баримтаа бүртгэлийн хугацаанд Боловсролын Үнэлгээний Төвд ирүүлэх юм.
Холбоотой мэдээ


Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд 720 хүүхдийн сургууль ашиглалтад орно
Нийслэлийн төсвийн 18.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 720 хүүхдийн суудалтай улсын сургууль барьж байна.

АНУ уул уурхайн боловсролд олон жилд анх удаа бодитой холбооны санхүүжилтийн гарцыг нээлээ
Цагаан ордон уул уурхайн компаниудтай хэлэлцсэн өдөр Эрчим хүчний яам уул уурхайн боловсролын холбооны дэмжлэгийг хөдөлгөж, салбарын боловсон хүчний хомсдолд анхаарал төвлөрүүллээ Эрчим хүчний яамны…

Хичээлээ “сайн хийлээ” гээд баттай амжилтад хүрэх үү? Хятадын залуус суралцахаас халширч байна
Хятад улс сурагчдын хэт их гэрийн даалгавар, нэмэлт сургалтын ачааллыг бууруулах бодлого хэрэгжүүлээд таван жил болж байгаа ч 2022 оноос хойш хичээлийн ачаалал дахин нэмэгдэх хандлага ажиглагджээ.


Улсын олимпиадыг зохион байгуулах хариуцлагыг журамд нийцүүлэн тодотголоо
Боловсролын ерөнхий газрын баталсан журмаар улсын олимпиадыг ямар бүтэц хариуцахыг тодорхой болголоо.