egov.mn
ХудалдааАвтомат

Монгол-Казахстан худалдааг дэмжих стандартын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Хоёр улсын холбогдох байгууллагууд стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжил зүйн чиглэлээр туршлага, мэдээлэл солилцоно.

Хуваалцах
Монгол-Казахстан худалдааг дэмжих стандартын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол-Казахстан хоорондын худалдааг стандарт, техникийн зохицуулалтын тогтолцоогоор дэмжих хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Стандарт, хэмжил зүйн газар болон Казахстаны Хөрөнгө оруулалт, хөгжлийн яамны Техникийн зохицуулалт, хэмжил зүйн хороо есдүгээр сарын 29-нд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ.

Санамж бичгийг Францын Парис хотноо үргэлжилж буй Олон улсын стандартчиллын байгууллагын ерөнхий чуулганы үеэр байгуулсан байна.

Хоёр байгууллага стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ болон хэмжил зүйн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж, туршлага, мэдээлэл харилцан солилцохоор тохиролцжээ.

Уг хамтын ажиллагаа нь Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудын хооронд Худалдааны түр хэлэлцээр байгуулсантай холбоотойгоор илүү ач холбогдолтой болж байна.

Тодруулбал, бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ чухал үүрэгтэй. Тиймээс Монгол-Казахстаны энэ чиглэлийн хамтын ажиллагаа нь хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг дэмжихэд чиглэж буй юм.

Хуваалцах

Холбоотой мэдээ

АНУ-Хятадын тарифын хэлэлцээр — Эх сурвалж: CNBC (https://www.cnbc.com/2026/09/26/china-us-tariff-cut-ai-dialogue.html)
Худалдаа

Тарифын буцаалт худалдааны түр эвлэрлийг сунгасныг бодитой болгож, АНУ-Хятадын хэлэлцээг дотооддоо оноо авахад төвлөрснийг илчиллээ

АНУ ба Хятад тарифын буцаалтаа зарлаж, хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохирсноор зах зээлд түр амьсгаа өглөө. Даваа гаригийн өглөө Бээжингийн цагаар 30 тэрбум ам.

3 мин унших
АНУ, Хятад хоёр харилцан тариф бууруулахаар төлөвлөж, худалдааны хурцадмал байдлыг намжаах дохио өгөв — Гэрэл зураг: 24tsag.mn
Худалдаа

АНУ, Хятад хоёр харилцан тариф бууруулахаар төлөвлөж, худалдааны хурцадмал байдлыг намжаах дохио өгөв

АНУ, Хятад хоёр зарим бараанд ногдуулсан тарифаа бууруулахаар төлөвлөж, худалдаанд богино хугацаанд амьсгаа өгч мэднэ. Даваа гарагт хоёр тал 30 тэрбум ам.

3 мин унших
АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жэймисон Грир: Хятадтай худалдааны тохирол — Эх сурвалж: ikon.mn (https://ikon.mn/n/3lrl)
Худалдаа

АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жэймисон Грир: Хятадтай худалдааны тохиролцооны дэлгэрэнгүйг ирэх долоо хоногт нийтэлнэ

АНУ Хятадтай зарим барааны худалдааг илүү таатай нөхцөлөөр зохицуулах ахиц гарснаа мэдээллээ, зах зээл дэлгэрэнгүйг хүлээж байна.

2 мин унших
Саммитын өмнө АНУ-ын бизнесүүд Хятадын барааны захиалгаа огцом нэмэгдү — Эх сурвалж: cnbc.com (https://www.cnbc.com/2026/09/25/china-exports-surplus-trade-tariffs-.html)
Худалдаа

Саммитын өмнө АНУ-ын бизнесүүд Хятадын барааны захиалгаа огцом нэмэгдүүлэв

Саммитын өмнөх долоо хоногуудад АНУ-ын компаниуд Хятадын бараанд захиалга нэмэгдүүлж, худалдааны уур амьсгал ажиглагдав China Beige Book-ийн судалгаанд АНУ-ын захиалгын хэмжүүр есдүгээр сард 13 болж,…

2 мин унших
Монгол-Казахстан худалдааг дэмжих стандартын хамтын ажиллагааг өргөжүүлнэ | egov.mn