Монгол-Казахстан худалдааны эргэлтийг $500 саяд хүргэх зорилтоо эрчимжүүлнэ
Монгол-Казахстан худалдаа, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, хоёр улсын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтын хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцлоо.

Монгол-Казахстан улс худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилт тавин ажиллаж байна. Астана хотноо болсон хоёр орны Засгийн газар хоорондын комиссын X хуралдаанаар талууд цаашдын хамтын ажиллагаагаа нарийвчлан хэлэлцсэн байна. Монгол-Какахстаны худалдааны эргэлт өнгөрсөн жил 133 сая ам.долларыг давж, өмнөх оноос найман хувиар өсчээ. Монголын тал Төв Азийн зах зээлд экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд тус улстай хийх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа чухал гэж үзэж байгаа юм.
Тухайлбал, Монголоос ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр өмнө нь хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд тохиролцсон. Казахстанаас Монголд жимс, хүнсний ногоо, улаан буудайн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжийг мөн хэлэлцэж байв.
Худалдааг өргөжүүлэхэд Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр чухал үүрэгтэй. Уг хэлэлцээр өнгөрсөн долоодугаар сарын 22-ноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилттой уялдаж буйг Эдийн засаг, хөгжлийн яам онцоллоо.
Цаашид техникийн болон эрүүл ахуйн стандарт, гаалийн саад тотгорыг бууруулах, транзит тээврийн нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг талууд мөн хэлэлцжээ.
Тээврийн шинэ маршрутаар худалдааг дэмжих нь чухал Хоёр улсын хооронд бараа бүтээгдэхүүн тээвэрлэх шинэ дөт маршрут бий болгох нь худалдааг нэмэгдүүлэх гол чиглэлүүдийн нэг гэж албаныхан үзэж байна. Талууд одоо байгаа тээврийн холболтыг сайжруулах замаар экспорт, импортын урсгалыг нэмэгдүүлэхээр томъёолжээ. Монгол, Казахстаныг холбосон дөт тээврийн шинэ коридор бий болгох, уг асуудлыг хариуцах Засгийн газар хоорондын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар өмнө нь тохиролцож байв. Мөн хоёр улсын эрх бүхий байгууллагууд эдийн засгийн тусгай бүсүүдийн хамтын ажиллагааны боломж, хэрэгжүүлж болох хамтарсан төслүүдийг судлахаар тогтжээ. Монголын тал мэдээллийн технологи, цахим засаглал, сансрын технологи, харилцаа холбооны дэд бүтцийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хоёр улсын газарзүйн байршлыг ашиглан олон улсын сүлжээний шинэ холболт, маршрутын боломжийг хамтран судлах саналыг Казахстанд тавьсан байна.
Холбоотой мэдээ

АНУ-Энэтхэгийн худалдааны хэлэлцээ ойрын хугацаанд тохиролцоонд хүрэхгүйг Жэймисон Грир анхааруулав
АНУ-ын худалдааны төлөөлөгч Жэймисон Грир Энэтхэгтэй хэлэлцээр ойрын үед бүтэхгүйг сануулж, хэлэлцээ удаашрах дохио өгөв Энэтхэгийн АНУ-д гаргах экспорт одоогоор 10%-ийн тарифтай, өмнө нь 50% хүртэл…

АНУ, Энэтхэгийн худалдааны хэлэлцээр ойрын хугацаанд ч гацсаар байх төлөвтэй
АНУ Энэтхэгийн худалдааны хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэх төлөвгүй байгааг тус улсын худалдааны төлөөлөгч Жеймисон Грир мэдэгдлээ.

АНУ-ын Худалдааны төлөөлөгч G20-гийн сайд нарт хүнсний худалдааг улс төржүүлэхгүй байхыг уриалав
АНУ-ын Худалдааны төлөөлөгч G20-гийн орнуудад хүнсний худалдааг зэвсэг болгохгүй байхыг санууллаа Жэймисон Грийр аж үйлдвэрийн илүүдэл хүчин чадлыг бууруулж, ДХБ-ын хамгийн тааламжтай улсын зарчмыг…

АНУ-ын баярын улирлын жижиглэн худалдаа $1 их наяд давах хүлээлттэй байна
“Bain & Company”-ийн тооцоогоор баярын улирлын жижиглэн борлуулалт өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар өсч, анх удаа 1 их наяд ам.доллар давахаар байна.

Азербайжан улс Монголын барааг Иран руу гаргах транзит гарц санал болгожээ
Монгол, Азербайжаны худалдааны эргэлт өнгөрсөн онд 3.8 сая ам.долларт хүрч, өсөлтөд Монголын хонь, ямааны махны экспорт голлон нөлөөлжээ.
