Морингийн даваанд 199.3 сая ам.долларын хог шатаах үйлдвэр барих сонгон шалгаруулалтыг сунгана
Морингийн давааны 10 га талбайд хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг 2025-аас 2028 онд барихаар төлөвлөсөн ч эхний тендер шаардлага хангасан саналгүйгээр дуусчээ. Төсөл хэрэгжсэнээр өдөрт 1,500 тонн ахуйн болон үйлдвэрлэлийн хог шатааж, 35 МВт хүчин чадлаар жилд 210 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэхээр тооцсон байна. 199.3 сая ам.долларын өртөгтэй уг төсөл нь нийслэлийн хог булшлах хэмжээг бууруулж, хөрс болон гүний усны бохирдлыг багасгах зорилготой.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны хогийн цэгийн 10 га талбайд хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих төслийг 2025-аас 2028 онд буюу гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Гэвч үйлдвэрийн сонгон шалгаруулалтын эхний шат одоогоор урагшлаагүй байна. Нийслэлийн нэгдсэн төслийн удирдлагын газрын мэдээлснээр төслийн тендерийг долоодугаар сарын 29 хүртэл зарласан ч оролцогч байгууллагуудаас шаардлагад нийцсэн санал ирээгүй тул дараагийн шатанд шилжих боломжгүй болжээ.
Одоогоор холбогдох ажлын хэсгийн шийдвэрийг хүлээж байгаа бөгөөд шийдвэр гарсны дараа сонгон шалгаруулалтын цаашдын үйл явцыг зохион байгуулах аж.
Үйлдвэр өдөрт 1,500 тонн хог боловсруулах хүчин чадалтай
Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер Т.Энхтөрийн тайлбарласнаар, үйлдвэр ашиглалтад орсноор өдөрт 1,500 тонн ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал шатаах хүчин чадалтай байх юм.
Мөн 35 МВт цахилгаан үйлдвэрлэх бөгөөд жилд 210 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэхээр ТЭЗҮ-д тусгажээ.
Төслийн хүрээнд зөвхөн хог шатаах станц бус, хог ялган ангилах үйлдвэрийг хамтад нь байгуулахаар төлөвлөснөөрөө онцлог. ТЭЗҮ болон холбогдох шинжилгээнүүдийг хийсэн бөгөөд төслийн нийт өртгийг 199.3 сая ам.доллароор тооцсон байна.
Хог булшлах хэмжээг бууруулах зорилготой
Өнөөдрийн байдлаар нийслэлийн орчимд гурван цэгт хог хаягдлыг ил задгай төвлөрүүлж, булшилж байна. Хог шатаах үйлдвэр ашиглалтад орсноор булшлах хогийн хэмжээг бууруулж, хогийн цэгээс хөрс болон гүний ус бохирдох эрсдэлийг багасгах боломжтой.
Үйлдвэр барих Морингийн давааны 10 га газрын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн энэ үед төслийн дараагийн гол алхам нь тендерийн сонгон шалгаруулалтыг хэрхэн үргэлжлүүлэх талаар ажлын хэсгээс гарах шийдвэртэй холбоотой.
Холбоотой мэдээ

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын барилгыг “Хүүхдийн ордон-2” болгон шинэчилж байна
Сүхбаатар дүүрэгт байрлах нийслэлийн хуучин барилгыг хүүхдийн шинжлэх ухаан, технологийн төв болгохоор шинэчилж эхэллээ. Засвар наймдугаар сарын 4-нд эхэлж, одоогоор 70 хувьтай үргэлжилж, аравдугаар сард нээхээр төлөвлөжээ. Соёлын өвийн хамгаалалтын шаардлага баримталснаар дотоод зохион байгуулалт хязгаарлагдах ч хүүхдийн хөтөлбөрүүд нэмэгдэх хүлээлттэй байна.

Найрамдал чиглэлд ус зайлуулах шугам тавихад энэ онд ₮2.5 тэрбумыг зарцуулна
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооноос Найрамдал цогцолбор чиглэлийн авто зам дагуу борооны ус зайлуулах 3,000 метр шугам угсарч эхэлжээ. Төслийг 2028 онд дуусгахаар төлөвлөж, нийт төсөвт өртгийг 7.5 тэрбум төгрөгөөр тооцсоноос энэ онд 2.5 тэрбум төгрөг зарцуулна. Ус зайлуулах шугам ашиглалтад орсноор зам дээр ус тогтох эрсдэл буурч, хучилтын эвдрэл болон нөхөн засварын давтамжийг багасгах боломжтой гэж холбогдох байгууллагууд үзэж байна.

УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ Зам, тээврийн салбарын улсын ерөнхий байцаагчийн удирдамжийн дагуу улсын чанартай Ховд-Улаангом, Улаангом-Боршоо боомт, Түдэвтэй-Сонгино-Наранбулаг-Улаангом, Цэцэрлэг-Тосонцэнгэл-Түдэвтэй, Хархорин-Цэцэрлэг, Элсэнтасархай-Хархорин чиглэийн авто замуудын ашиглалтын бэлэн байдал, арчлалт, урсгал засварын ажил, болон холбогдох баримт бичиг бүрдэлтэд үзлэг хийлээ.

Ураны өсөн нэмэгдэж буйг хэрэгцээг хангахад 15-20 жил шаардлагатай
2024 онд дэлхийн ураны олборлолт 61,924 тоннд хүрч, 2016 оноос хойших дээд түвшинд хүрчээ. Гэвч өсөлт шинэ уурхайгаас бус, өмнө нь зогссон болон одоо байгаа хүчин чадлыг сэргээж, тэлсэнтэй холбоотой байв. “Benchmark Mineral Intelligence”-ийн тооцооллоор ураны зах зээл энэ онд нийлүүлэлтийн дутагдалд орж, 2027 онд уг зөрүү нийт эрэлтийн 18 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч болзошгүй.

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангаагүй барилгын ажлыг зогсооно
Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд сургууль, цэцэрлэгийн орчимд барилгын ажил явуулж буй зарим компани аюулгүй байдлын зөрчлөө бүрэн арилгаагүй байна. Компаниудад есдүгээр сарын 2-нд хугацаатай албан шаардлага хүргүүлсэн ч 14 хоногийн дараах шалгалтаар орц, гарц, явган хүний зам, гэрэлтүүлэгтэй холбоотой зөрчил хэвээр байжээ. Нийслэлийн Хяналт шалгалтын газар шаардлага биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, зөрчлийг бүрэн арилгах хүртэл барилгын ажлыг зогсоохоо мэдэгдэв.

Налайхын замын гурван байршилд ₮5.7 тэрбумаар явган хүний гүүрэн гарц барина
Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх авто замын гурван байршилд явган хүний гүүрэн гарц барих ажил эхэлжээ. Гүүрэн гарцуудыг Баянзүрхийн товчоо, 126 дугаар сургууль болон Эмийн ургамал автобусны буудлын орчимд барина. Гүйцэтгэгч компаниуд бүтээн байгуулалтыг арванхоёрдугаар сарын 31-ний дотор дуусгаж, ашиглалтад оруулахаар гэрээлжээ.