Налайхын замын гурван байршилд ₮5.7 тэрбумаар явган хүний гүүрэн гарц барина
Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх авто замын гурван байршилд явган хүний гүүрэн гарц барих ажил эхэлжээ. Гүүрэн гарцуудыг Баянзүрхийн товчоо, 126 дугаар сургууль болон Эмийн ургамал автобусны буудлын орчимд барина. Гүйцэтгэгч компаниуд бүтээн байгуулалтыг арванхоёрдугаар сарын 31-ний дотор дуусгаж, ашиглалтад оруулахаар гэрээлжээ.

Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20 километр авто замын гурван байршилд явган хүний гүүрэн гарц барьж эхэлжээ. Явган зорчигчид зам хөндлөн гарахад аюулгүй байдал хангалтгүй байгаа талаар иргэдээс ирүүлсэн санал, гомдлын дагуу уг бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж буйг Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлэв.
Гүүрэн гарцуудыг Баянзүрхийн товчооны явган хүний гарц, 126 дугаар сургуулийн харалдаа болон шинэ суурьшлын бүс болох Эмийн ургамал автобусны буудлын ард барихаар төлөвлөжээ.
Өнгөрсөн онд Налайхын замын таван байршилд явган зорчигчдод зориулсан гэрлэн дохио суурилуулжээ. Гэрлэн дохио одоо ажиллаж байгаа ч түр шийдэл гэж үзсэн тул нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр гүүрэн гарц барихаар шийдвэрлэсэн аж.
Одоогоор хоёр байршилд гүүрэн гарцын тулгуур багана суурилуулах газар шорооны ажил үргэлжилж байгаа бөгөөд гүйцэтгэгч байгууллагууд гурван гарцыг арванхоёрдугаар сарын 31 гэхэд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулжээ.
Явган хүний гүүрэн гарцууд металл хийцтэй байхаас гадна хоёр талдаа тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой налуу замтай байхаар зураг төсөлд тусгасан байна. Гурван гүүрэн гарцыг барихад 5.7 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.
Анх 1959 онд ашиглалтад орсон Налайхын авто замыг 60 жилийн дараа буюу 2019 онд шинэчилсэн юм.
Холбоотой мэдээ

Ураны өсөн нэмэгдэж буйг хэрэгцээг хангахад 15-20 жил шаардлагатай
2024 онд дэлхийн ураны олборлолт 61,924 тоннд хүрч, 2016 оноос хойших дээд түвшинд хүрчээ. Гэвч өсөлт шинэ уурхайгаас бус, өмнө нь зогссон болон одоо байгаа хүчин чадлыг сэргээж, тэлсэнтэй холбоотой байв. “Benchmark Mineral Intelligence”-ийн тооцооллоор ураны зах зээл энэ онд нийлүүлэлтийн дутагдалд орж, 2027 онд уг зөрүү нийт эрэлтийн 18 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч болзошгүй.

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангаагүй барилгын ажлыг зогсооно
Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд сургууль, цэцэрлэгийн орчимд барилгын ажил явуулж буй зарим компани аюулгүй байдлын зөрчлөө бүрэн арилгаагүй байна. Компаниудад есдүгээр сарын 2-нд хугацаатай албан шаардлага хүргүүлсэн ч 14 хоногийн дараах шалгалтаар орц, гарц, явган хүний зам, гэрэлтүүлэгтэй холбоотой зөрчил хэвээр байжээ. Нийслэлийн Хяналт шалгалтын газар шаардлага биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, зөрчлийг бүрэн арилгах хүртэл барилгын ажлыг зогсоохоо мэдэгдэв.

Нийслэл 16 шинэ чиглэлд 46 автобус нэмэлтээр үйлчилгээнд гаргана
Шинэ чиглэл нэмэхийн тулд замын сүлжээг 27.3 километрээр өргөтгөнө. Одоогоор Улаанбаатар хотод өдөрт 1,170 орчим автобус иргэдэд үйлчилж байна. Шинэ зохион байгуулалтын хүрээнд хүүхдийн автобусны тоог 50-аар нэмэхээр төлөвлөжээ.

Шинэ нүхэн гарцуудын барилгын явц гурван дөрөвт хүрч, төмөр замын хөдөлгөөнийг хоёр түвшинд зохион байгуулна
Нийслэлийн шинэ нүхэн гарцуудын бүтээн байгуулалт урагшилж, түгжрэлийг бууруулах шийдэл бодитоор ойртлоо. Төмөр зам доогуурх нүхэн гарцуудын нийт гүйцэтгэл 74 хувьтай бөгөөд 2024-2026 онд 12.1 тэрбум төгрөг баталсан. Явган, дугуйн зам болон ус зайлуулах дэд бүтцийг зэрэгцүүлснээр хөдөлгөөний аюулгүй байдал сайжирна.

Эрдэнэбүрэний УЦС баруун бүсийн эрчим хүчний импортын хамаарлыг бууруулна
90 МВт-ын Эрдэнэбүрэний усан цахилгаан станц 2030 онд ашиглалтад орсноор баруун бүсийн цахилгааны хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр бүрэн хангана. Станц жилд 360 сая кВт.цаг цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай нь баруун бүсийн одоогийн 160 сая кВт.цагийн жилийн хэрэглээнээс хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Төсөл хэрэгжсэнээр ОХУ, БНХАУ-аас авах цахилгааны хэрэгцээ буурч, илүүдэл эрчим хүчийг төвийн бүсийн системд нийлүүлэх боломж бүрдэхээр байна.

Улаанбаатарын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй ухаалаг камер суурилуулжээ
Улаанбаатар хот замын хөдөлгөөний удирдлагын системээ шинэчилж, Германы замын хөдөлгөөний технологийн “Yunex Traffic” компанийн мэргэжилтнүүд төслийн дараагийн шатны ажилд оролцож эхэллээ. Хотын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй ухаалаг камер суурилуулж, замын хөдөлгөөний мэдээллийг бодит цагийн горимд цуглуулах нэгдсэн сүлжээнд холбожээ. Дараагийн шатанд хөдөлгөөний бодит урсгалд тохируулан уулзваруудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах ухаалаг гэрлэн дохионы систем нэвтрүүлэхээр ажиллаж байна.