Нийслэлд тэгш, сондгойгоор зорчсон иргэдийн авто зам ашигласны татварыг хөнгөлөхөөр төлөвлөж байна
Нийслэлээс машины тэгш, сондгой дугаараар хязгаарлаж зорчсон үед ирэх оны зам ашигласны татвараас хасаж тооцох санал боловсруулжээ.

Нийслэлийн Засаг дарга автомашины тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцсон иргэдийн ирэх оны зам ашигласны татварыг бууруулах санал дэвшүүлж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр болжээ.
Автомашины татвараас хөнгөлөх уг зохицуулалт нь “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэгдэх хууль эрх зүйн орчинтой юм. Иймд нийслэлийн зүгээс хуулийн төслийн саналаа Засгийн газарт албан ёсоор хүргүүлээд байгаа бөгөөд Засгийн газраас УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх юм байна.
Нийслэлийн удирдлагын зүгээс иргэдийн автомашин жолоодох, замын хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарлаж буй тохиолдолд холбогдох татварын хөнгөлөлт эдлүүлэх нь зүйтэй гэсэн бодлого баримталж буйгаа онцоллоо.
Холбоотой мэдээ

‘Онцгой хотхон’-ы барилгыг дуусгах гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт зарлалаа
Онцгой байдлын ерөнхий газар ‘Онцгой хотхон’-ы барилгыг дуусгах гүйцэтгэгч сонгон шалгаруулж байна. Төсөл нь 5 блок, 16 давхар, 512 айлтай бөгөөд ажил 65 хувийн гүйцэтгэлтэй байна.

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Засгийн газрын өнөөдрийн /2026.10.07/ хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамирыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар томиллоо.

САЙД Ж.АЛДАРЖАВХЛАН НЭГДСЭН ҮН... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.

ГБХНХЯ: Хууль ёсны өв залгамжлагчгүй хүүхдийн хуримтлалыг Хүүхдийн төлөө санд шилжүүлнэ
“Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төсөлд хүүхэд нас барсан тохиолдолд түүний хадгаламжийг хууль ёсны өв залгамжлагчид шилжүүлэхээр тусгажээ.

Нийслэл шахмал түлшний борлуулалт, нөөцийн мэдээллээ нэгтгэн танилцуулж, өвлийн бэлтгэлээ эрчимжүүлэв
Нийслэлд шахмал түлшний борлуулалт, нөөцийн мэдээллийг шинэчилж, өвлийн хэрэглээг тогтвортой хангахад анхаарчээ Есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1 хүртэл 441 цэгээр 23,107 тонн шахмал түлш…

Нью-Йорк хот захиалгыг нэг товшилтоор цуцлуулах дүрмийг хэрэгжүүлж, хэрэглэгчийн хамгаалалтыг чангатгав
Нью-Йорк хот автоматаар сунгадаг захиалгыг цуцлахыг хялбарчлах нэг товшилтоор цуцлах дүрмийг мөрдүүлж эхэллээ Дүрэм пүрэв гарагт хүчин төгөлдөр болж, гомдол хүлээн авах онлайн портал ажиллуулан орон…