Нийслэлийн ИТХ ашиглалтын шаардлага хангахгүй 29 ус түгээх байр болон төлбөр хураах цэгийг бүртгэлээс хасахаар шийдвэрлэжээ
Ус түгээх 29 байрны бүртгэлийн нийт үнэ 478 сая төгрөг, үлдэх өртөг нь 232.2 сая төгрөг байгаа бол төлбөр хураах цэгийн бүртгэлийн үнэ 442.8 сая төгрөг юм. Объектуудыг акталснаар дахин төлөвлөлт болон шинээр барих төмөр замын төслүүдийн хүрээнд тухайн газруудыг чөлөөлнө. “Монголын төмөр зам” ТӨХК Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Багахангай–Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтыг төлөвлөжээ.

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилга байгууламжуудыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Тогтоолд Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын бүртгэлд байгаа 29 ус түгээх байр болон Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төлбөр хураах цэгийн барилга, шугам сүлжээ багтжээ.
Албан төлөөлөгчийн танилцуулснаар 29 ус түгээх байрны бүртгэлийн нийт үнэ 478 сая төгрөг, үлдэх өртөг нь 232.2 сая төгрөг аж.
Хяналт шалгалт болон мэргэжлийн байгууллагууд эдгээр байгууламжийг ашиглалтын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн бөгөөд үйл ажиллагаа нь бүрэн зогсчээ. Зарим ус түгээх байрны газар дахин төлөвлөлтийн бүсэд орсон тул тухайн талбайг шинэчлэн зохион байгуулах шаардлагатай болсон байна.
Мөн Сонгинохайрхан дүүрэгт байрлах төлбөр хураах цэгийн барилга, шугам сүлжээг төмөр замын трасст өртсөнтэй холбоотойгоор буулгаж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар шийдвэрлэжээ. Тус объектын бүртгэлийн үнэ 442.8 сая төгрөг, үлдэгдэл өртөг нь 317.3 сая төгрөгөөр тооцогджээ.
“Монголын төмөр зам” ТӨХК Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Багахангай–Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт төлөвлөсөн бөгөөд төлбөр хураах цэг уг трасст өртөж байгаа аж.
Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Авто замын хөгжлийн газраас төлбөр хураах цэгийн барилга болон инженерийн шугам сүлжээг буулгаж, актлуулах хүсэлтийг нийслэлд хүргүүлжээ.
Холбоотой мэдээ

Зуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг есдүгээр сарын 21-нээс зогсооно
“Гүнт-Жигжид-Сүхбаатарын талбай”, “Гоодой-Сүхбаатарын талбай”, “Баянбулаг-Сүхбаатарын талбай” чиглэлийн автобусуудыг хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор зогсооно. Харин “Гүнт-Жигжид-Шадивлан-7 Буудал” чиглэлийн автобус хэвийн үйлчилнэ. Дээрх гурван чиглэлд зорчдог иргэд нийтийн тээврийн өөр чиглэл болон хувийн тээврийн хэрэгслээр зорчих шаардлагатай болжээ.

Морингийн даваанд 199.3 сая ам.долларын хог шатаах үйлдвэр барих сонгон шалгаруулалтыг сунгана
Морингийн давааны 10 га талбайд хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг 2025-аас 2028 онд барихаар төлөвлөсөн ч эхний тендер шаардлага хангасан саналгүйгээр дуусчээ. Төсөл хэрэгжсэнээр өдөрт 1,500 тонн ахуйн болон үйлдвэрлэлийн хог шатааж, 35 МВт хүчин чадлаар жилд 210 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэхээр тооцсон байна. 199.3 сая ам.долларын өртөгтэй уг төсөл нь нийслэлийн хог булшлах хэмжээг бууруулж, хөрс болон гүний усны бохирдлыг багасгах зорилготой.

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын барилгыг “Хүүхдийн ордон-2” болгон шинэчилж байна
Сүхбаатар дүүрэгт байрлах нийслэлийн хуучин барилгыг хүүхдийн шинжлэх ухаан, технологийн төв болгохоор шинэчилж эхэллээ. Засвар наймдугаар сарын 4-нд эхэлж, одоогоор 70 хувьтай үргэлжилж, аравдугаар сард нээхээр төлөвлөжээ. Соёлын өвийн хамгаалалтын шаардлага баримталснаар дотоод зохион байгуулалт хязгаарлагдах ч хүүхдийн хөтөлбөрүүд нэмэгдэх хүлээлттэй байна.

Найрамдал чиглэлд ус зайлуулах шугам тавихад энэ онд ₮2.5 тэрбумыг зарцуулна
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооноос Найрамдал цогцолбор чиглэлийн авто зам дагуу борооны ус зайлуулах 3,000 метр шугам угсарч эхэлжээ. Төслийг 2028 онд дуусгахаар төлөвлөж, нийт төсөвт өртгийг 7.5 тэрбум төгрөгөөр тооцсоноос энэ онд 2.5 тэрбум төгрөг зарцуулна. Ус зайлуулах шугам ашиглалтад орсноор зам дээр ус тогтох эрсдэл буурч, хучилтын эвдрэл болон нөхөн засварын давтамжийг багасгах боломжтой гэж холбогдох байгууллагууд үзэж байна.

УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ Зам, тээврийн салбарын улсын ерөнхий байцаагчийн удирдамжийн дагуу улсын чанартай Ховд-Улаангом, Улаангом-Боршоо боомт, Түдэвтэй-Сонгино-Наранбулаг-Улаангом, Цэцэрлэг-Тосонцэнгэл-Түдэвтэй, Хархорин-Цэцэрлэг, Элсэнтасархай-Хархорин чиглэийн авто замуудын ашиглалтын бэлэн байдал, арчлалт, урсгал засварын ажил, болон холбогдох баримт бичиг бүрдэлтэд үзлэг хийлээ.

Ураны өсөн нэмэгдэж буйг хэрэгцээг хангахад 15-20 жил шаардлагатай
2024 онд дэлхийн ураны олборлолт 61,924 тоннд хүрч, 2016 оноос хойших дээд түвшинд хүрчээ. Гэвч өсөлт шинэ уурхайгаас бус, өмнө нь зогссон болон одоо байгаа хүчин чадлыг сэргээж, тэлсэнтэй холбоотой байв. “Benchmark Mineral Intelligence”-ийн тооцооллоор ураны зах зээл энэ онд нийлүүлэлтийн дутагдалд орж, 2027 онд уг зөрүү нийт эрэлтийн 18 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч болзошгүй.