Номтой, бороотой өдөр: Нийслэлд өнөөдөр 40 дэх удаагийн “Номын баяр” эхэлж байна
Монголын уншигч, зохиолч, орчуулагч, хэвлэн нийтлэгчдийг нэг дор цуглуулдаг 40 дэх удаагийн Үндэсний “Номын баяр” өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд эхэлж байна. Есдүгээр сарын 18-20-нд үргэлжлэх энэ удаагийн баяр Үндэсний номын баяр үүсэж хөгжсөний 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлогтой. Гурван өдрийн турш шинэ номын нээлт, зохиолч, орчуулагчдын уулзалт, гарын үсгийн өдөрлөг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаас гадна гадаадын зохиолч, хэвлэлийн салбарын төлөөлөгчид оролцоно.

Намрын бороотой энэ өдөр нийслэлийн төв талбай ном, зохиолч, уншигчдын уулзах цэг болж байна. Тодруулбал, “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас жил бүр хавар, намар зохион байгуулдаг Үндэсний “Номын баяр” өнөөдөр буюу есдүгээр сарын 18-нд эхэлж, гурван өдрийн турш Д.Сүхбаатарын талбайд үргэлжлэх юм.
Энэ жил тус арга хэмжээ 40 дэх удаагаа зохион байгуулагдаж буйн зэрэгцээ Үндэсний номын баяр үүсч хөгжсөний 20 жилийн ой тохиож байна. Баярын өдрүүдэд зохиолч, орчуулагчид уншигчидтай уулзаж, шинэ бүтээлээ танилцуулахын зэрэгцээ номын нээлт, гарын үсгийн өдөрлөг, үзэсгэлэн худалдаа болон уншлагын соёлыг дэмжих бусад арга хэмжээ зохион байгуулдаг.
Үндэсний “Номын баяр” нь зөвхөн ном худалдаалах үзэсгэлэн бус, уншигчдыг зохиолч, орчуулагч, хэвлэн нийтлэгчидтэй шууд уулзуулж, шинэ бүтээлтэй танилцах боломж бүрдүүлдэг соёлын арга хэмжээ болон өргөжжээ. “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлиг болон холбогдох хуулийн хүрээнд жил бүр зохион байгуулдаг.
Энэ удаагийн баярын бас нэг онцлог нь олон улсын оролцоо юм. Энэтхэг, БНСУ, Япон, Киргиз, БНХАУ, ОХУ зэрэг улсын зохиолч болон ном, хэвлэлийн салбарын төлөөлөгчид Монголд хүрэлцэн ирж, арга хэмжээнд оролцохоор болжээ.
“Номын баяр” есдүгээр сарын 20-ныг дуустал Д.Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.
Холбоотой мэдээ

АНУ-ын зохицуулагчид токенжуулсан хувьцааны хязгаарлагдмал арилжааг зөвшөөрсний дараа Securitize өсөв
АНУ-ын холбооны зохицуулагчид токенжуулсан хувьцаа гаргахыг зөвшөөрснөөр Securitize-ийн хувьцаа огцом өсөж, салбарын хүлээлт өөрчлөгдөв АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо токенжуулсан нийтэд арилжаалагддаг хувьцааг хязгаарлан арилжих түр журам гаргаж, таван жил хүчинтэй тогтоов Шинэ зохицуулалт нь токенжуулалтын зах зээлийг тэлж, платформуудын институцийн харилцагч татах өрсөлдөөнийг ширүүсгэнэ

Fortuna Mining-ийн гүйцэтгэх захирал Баруун Африк үнэт металлын үйлдвэрлэгчдэд зайлшгүй бүс болж буйг онцлов
Fortuna Mining-ийн гүйцэтгэх захирал Баруун Африкийн уурхайжилтын хурдац салбарт шийдвэрлэх давуу тал болсон гэв. Тус бүс нийлээд БНХАУ-аас илүү алт олборлодог бөгөөд Fortuna Mining хоёр уурхай ажиллуулж, Bambadji төслийг авсан. Ажиллах хүч, тоног төхөөрөмжийн өрсөлдөөн, дата төвийн эрчим хүчний үүсгүүрийн хомсдол нь хөрөнгө байршуулалтад дарамт нэмнэ.

Нью-Йоркийн хөрөнгийн биржийн танхимд арилжаачин ажиллаж байна
АНУ-ын зах зээлийн төв талбарт арилжаа идэвхтэй үргэлжилж, хөрөнгө оруулагчдын анхаарал дахин төвлөрөв 2026 оны наймдугаар сарын 19-нд АНУ-ын Нью-Йорк хот дахь New York Stock Exchange (NYSE)-ийн танхимд арилжаачин ажиллав Энэ дүр зураг нь хөрөнгийн захын мэдрэмж, хэлбэлзлийг ойрын хугацаанд анхаарах шаардлагатайг сануулна

Холбооны нөөцийн банк хүүгээ нэмсэн ч Кевин Уоршийн хатуу өнгө зах зээлийг савлууллаа
Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөсөн ч даргын хатуу дохио зах зээлд доргилт өглөө. Суурь хүүг 0.25 нэгжээр нэмснээр 10 жилийн хугацаатай АНУ-ын төрийн бондын өгөөж 5 хувьд хүрэв. Хөрөнгө оруулагчид багцын байрлалаа дахин тохируулж, богино хугацааны бонд ба санхүүгийн салбарт боломж хайх төлөвтэй.

Детройт EV-ээс илүү V-8-т дахин төвлөрч, GM 2027 оны пикапын хөдөлгүүрийн багцаа шинэчиллээ
Цахилгаан хөдөлгүүрийн хөөрөл Детройтод саарч, GM пикапын ашигтай сегментэд бензин V-8-аа шинэчиллээ. General Motors 2027 оны Chevrolet Silverado 1500, GMC Sierra 1500-д хоёр шинэ V-8, 3.0 литрийн дизель, сайжруулсан турбо сонголт танилцууллаа. Төрийн дэмжлэг хумигдаж EV эрэлт сул хэвээр байвал том пикапын өрсөлдөөн улам ширүүсэх төлөвтэй байна.

MMG Европ руу никелийн нийлүүлэлтээ хадгалж эсвэл нэмэгдүүлнэ гэж амлаж, хэлцэл нь ЕХ-ны хяналтад орлоо
Хятадын MMG Бразил дахь Anglo American-ийн никелийн активыг авах хэлцэлдээ Европын нийлүүлэлтийг хамгаална гэж мэдэгдлээ, ЕХ өртөг өсөхөөс сэрдэж байна. Хэлцэл 500 сая ам.долларын үнэлгээтэй бөгөөд Барро Алто, Codemin төслүүд жилд 40,000 тонн никель агуулсан ферроникель үйлдвэрлэдэг. Европын Комисс 11 дүгээр сарын 30 хүртэл шийдвэр гаргах тул баталгаажуулалт, сонсголын явц хэлцлийн явцыг тодорхойлно.