ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НА... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын ХII наадам 09 дүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болно. Манай улсаас спортын найман төрөлд 11 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 81 тамирчин өрсөлдөнө. Баг тамирчдыг үдэн гаргах ёслол өнөөдөр БТСУХ-ны хүндэтгэлийн танхимд болж, ССАЖЗЯ-ны Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Жаргалсайхан, БТСУХ-ны дарга Э.Билэгт, БТСУХ-ны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ж.Баасансүрэн нар оролцлоо. Д.Жаргалсайхан баг тамирчдад хандаж, амжилт хүссэн байна.

ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын ХII наадам 09 дүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болох бөгөөд манай улсаас спортын найман төрөлд 11 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 81 тамирчин өрсөлдөнө. Баг тамирчдыг үдэн гаргах ёслол өнөөдөр БТСУХ-ны хүндэтгэлийн танхимд болж, ССАЖЗЯ-ны Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Жаргалсайхан, БТСУХ-ны дарга Э.Билэгт, БТСУХ-ны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ж.Баасансүрэн нар оролцлоо.
ССАЖЗЯ-ны Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Жаргалсайхан баг тамирчдад хандаж хэлсэн үгэндээ:“Олон улсын хүүхдийн спортын наадам нь өсвөрийн тамирчдын спортын амжилт, өрсөлдөх ур чадварыг сорих, туршлага хуримтлуулах, үндэсний шигшээ багийн тамирчдын залгамж халааг нээн илрүүлэх, улмаар үндэсний өв соёл, ёс заншлаа харилцан сурталчилж, мартагдашгүй олон сайхан дурсамжийг бүтээх боломжийг олгодог билээ. Монгол улсаасаа шалгарсан тамирчин та бүхэн энэхүү наадамдаа өндөр амжилт үзүүлж, сахилга батыг эрхэмлээрэй”хэмээн захив.
Тус наадам 2009 онд анх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж, 2010 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, 2011 онд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хот, 2013 онд Монгол Улс, 2014 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, 2015 онд ОХУ-ын Буриадын Улаан-Үд, 2017 онд Монгол Улсад, 2018 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хот, 2019 онд ОХУ-ын Чита хот, 2024 онд Монгол Улсад, 2025 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат, Баяннуур хотод болсон.
Өмнөх наадмуудаас 2010 оны чөлөөт бөхийн Залуучуудын олимпын анхны алтан медальт Б.Батцэцэг, ДАШТ-ний алт, хүрэл медальт, гавьяат тамирчин П.Орхон, жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар, ДАШТ-ний хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн (жүдо), боксын ДАШТ-ний хүрэл медальт Э.Цэндбаатар, өсвөрийн ДАШТ-ний хүрэл медальт, “Парис-2024” олимпын оролцогч Б.Хонгорзул, ДАШТ-ний хүрэл медальт Б.Мишээлт зэрэг ирээдүйн тив, дэлхийн медальтнуудын амжилтын гараа энэхүү наадмаас эхлэлтэй.

Холбоотой мэдээ

Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл, дэд бүтцийн ачааллыг хэлэлцэв
Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатарын өвөлжилтийн бэлтгэлийн явц, эрсдэлийн цэгүүдийг төвлөрөн хэлэлцлээ. Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлд 573 төсөл хэрэгжиж, гүйцэтгэл 83 хувь хүрснийг мэдээлэв. Түлш, дулаан, тээврийн бэлтгэл зэрэгцэн ахиснаар өвлийн оргил ачааллын дарамтыг зөөлрүүлэх хүлээлт байна.

Канад Европын Холбооны анхны холбоот гишүүн болох боломж нээгдэв
Европын Холбоо Канадтай харилцаагаа шинэ шатанд гаргах дохио өгч, геополитикийн дохио болов. Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Канад 27 улсын блокийн анхны холбоот гишүүн болж магадгүй гэлээ. АНУ-тай худалдааны маргаан хурц үед энэ санал нь Канадын Европ дахь аюулгүй, эдийн засгийн түшицийг тэлнэ.

Онон-Балжийн бүсэд 42 баавгай "зочилж", гурван бамбаруушийг байгальд нь тавьжээ
Онон-Балжийн байгалийн цогцолборт газар нь Дадал, Биндэр, Норовлин, Баян-Адрага болон Дорнодын Баян-Уул сумдын нутагт оршдог. Баян-Уул сумаас хоёр, Норовлин сумаас нэг бамбаруушийг авчирч, долоо хоногийн турш тэжээн тэнхрүүлжээ. Бамбаруушийг байгальд тавих ажлыг Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын захирамжаар байгуулсан байна.

Хятадын Батлан хамгаалахын сайд Дун Жюнь өдөөн хатгалгаас зайлсхийж, түүхэн ухралтын шинжүүдийг хязгаарлахыг уриалав
Бээжинд болсон аюулгүй байдлын чуулган дээр Дун Жюнь өдөөн хатгалгыг тэвчихгүй байхыг уриалж, бүс нутгийн түгшүүрийг онцоллоо Бээжингийн Шяншань форумд 100 улсын 2,000 орчим төлөөлөгч оролцож, арга хэмжээ Пүрэв хүртэл үргэлжилнэ Тайвань болон Өмнөд Хятадын тэнгисийн маргаан хурцдах үед энэ байр суурь бүс нутгийн эрсдэлийн хүлээлтийг нэмэгдүүлнэ

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027 оны төсвийн төслүүдэд зарлага-төрийн оролцоо тэлж буйг анхааруулав
Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027 оны төсвийн төслүүдийг тэлэлтийг шүүмжилж, бодлогын чиглэлийг сануулав Шинэчилсэн хүрээний мэдэгдлээр орлого 41,280.0 тэрбум, зарлага 43,586.0 тэрбум төгрөг, тэнцэл -2,306.0 тэрбум гэж тооцжээ Зарлагын огцом өсөлт инфляцын дарамт нэмэгдүүлж, өрийн эрсдэлийг урт хугацаанд хурцатгах дохио болов

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны төсвийн хүрээний өөрчлөлтийн төслийн эрсдэлийг олон нийтэд танилцууллаа
Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дунд хугацааны төсвийн хүрээний өөрчлөлт нь эдийн засагт эрсдэл дагуулахыг санууллаа. Төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь 37.8-31.2 гэж туссан бөгөөд татвар-татварын бус орлогын харьцаа 2027 онд 80:20 болно. Төсвийн тэлэлт инфляцын дарамт, сонгуулийн мөчлөгийн нөлөөг улам идэвхжүүлж, сахилга батыг чангатгах шаардлагыг нэмэгдүүлнэ.