Өмнөд Солонгосын залуус өөрөөсөө эгчмэд эмэгтэйтэй гэрлэх хандлага нэмэгджээ
Өмнөд Солонгост эхнэр нь нөхрөөсөө насаар ах гэр бүл улам түгээмэл болж, 2025 онд ийм хос нийт таван анхны гэрлэлт тутмын нэг гаруйд нь ажиглагдаж байна.

Өмнөд Солонгост эхнэр нь нөхрөөсөө насаар ах гэр бүл улам түгээмэл болж, 2025 онд ийм хос нийт таван анхны гэрлэлт тутмын нэг гаруйд нь ажиглагдаж байгааг тус улсын Статистикийн газрын мэдээлэл харууллаа. Тоогоор авч үзвэл, тус улсад өнгөрсөн онд эхнэр нь насаар ах 40,000 орчим анхны гэрлэлт бүртгэгдсэн нь нийт 198,500 орчим анхны гэрлэлтийн 20.2 хувийг эзэлжээ. Мөн уг үзүүлэлт анх удаа 20 хувийн босгыг давсан байна. Өмнө нь Өмнөд Солонгосын гэр бүлийн уламжлалт хэв маягт эрэгтэй нь насаар ах, өрхийн гол орлогыг бүрдүүлэгч байх нь түгээмэл байв. Харин эмэгтэйчүүдийн санхүүгийн бие даасан байдал нэмэгдэхийн хэрээр залуусын ханиа сонгох шалгуур өөрчлөгдөж, нас болон орлогын түвшнээс гадна зан чанар, гадаад төрх, эрч хүч, нийтлэг үнэт зүйл зэрэг хүчин зүйл илүү чухал болж байгааг “The Korea Herald” онцолжээ. Тодруулбал, өдгөө 32 настай Хан Сэ Хи нөхрөөсөө дөрвөн насаар ах ч гэр бүлийн амьдралд өөрийгөө заавал илүү туршлагатай гэж үздэггүй байна. Харин ч олон жил бие даан амьдарсан нөхөр нь хоол хийх, цэвэрлэгээ хийх, гэр орны ажлаа зохицуулахдаа түүнээс илүү дадлага туршлагатай аж. Хан Сэ Хи одоогоор гэр бүлийнхээ санхүүгийн гол ачааг үүрч байгаа ч сэтгэл санааны хувьд нөхөртөө илүү түшиглэдгээ ярьжээ. Түүний хувьд ийм харилцаа нь “эрэгтэй хүн хэдэн настай байсан ч эхнэрээрээ халамжлуулах шаардлагатай” хэмээх нийгмийн нийтлэг ойлголт бодит амьдралд заавал үйлчилдэггүйг харуулж байна.
Гэрлэх нас өсөхийн хэрээр насны зөрүү бүдгэрч байна Өмнөд Солонгост анхны гэрлэлтийн дундаж нас сүүлийн 35 жилийн хугацаанд эрс нэмэгджээ. Тодруулбал, эрэгтэйчүүд 1990 онд дунджаар 27.8 настайдаа анх гэрлэж байсан бол 2025 онд 34 нас болж өссөн байна. Харин ээгтэйчүүдийн хувьд мөн хугацаанд 24.8-аас нэмэгдэж, 31.6 нас болжээ. Өмнөд Солонгосын гэрлэлтийн “Gayeon” агентлагийн менежер Шиний тайлбарласнаар эмэгтэйчүүд мөн хожуу гэрлэх болсноор эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажил мэргэжил болон амьдралын үе шатны зөрүү багасч байна. Мөн тус агентлагаар зуучлуулж буй эмэгтэй үйлчлүүлэгчид хоёр тал хоёулаа ажил мэргэжлээ тодорхой хэмжээнд тогтворжуулж, санхүүгийн хувьд бие даасан тохиолдолд эрэгтэйг зөвхөн насаар дүү гэх шалтгаанаар сонголтоосоо хасах нь буурчээ. Хан Сэ Хигийн хувьд ч нөхөр нь ажилтай, эцэг эхээсээ санхүүгийн хувьд хараат бус тул дөрвөн жилийн насны зөрүү амьдралын хэв маяг болон үнэт зүйлд нь төдийлөн мэдрэгддэггүй гэжээ.
Эрэгтэйчүүдийн гэр бүл дэх үүргийн талаарх ойлголт өөрчлөгдөв Үүний зэрэгцээ хоёр тал тогтвортой ажилладаг гэр бүл нэмэгдэхийн хэрээр эрэгтэй хүн заавал өрхийн гол орлого ологч байх ёстой гэсэн уламжлалт хүлээлт суларчээ. 2025 оны байдлаар Өмнөд Солонгосын 12.65 сая орчим гэр бүлтэй өрхийн 6.15 саяд нь эхнэр, нөхөр хоёулаа ажил эрхэлж байсан нь нийт өрхийн 48.6 хувьтай тэнцэв. Харин хоёр тал ажилладаг гэр бүлийн эзлэх хувь 30-аад насныхны дунд хамгийн өндөр буюу 63.3 хувь, 40-өөд насныхны дунд 61.3 хувь байжээ. Үүнтэй зэрэгцэн судалгаанд оролцогч залуу эрэгтэйчүүд насаар ах эмэгтэйтэй харилцаа үүсгэхийг өмнөхөөс илүү хэвийнээр хүлээн авдаг болж буйгаа онцолсон байна. Насаар ах эмэгтэйг солонгос хэлээр нэрлэдэг “нуна” гэх дуудлагыг романтик харилцаанд хэрэглэх нь ч эрэгтэй хүн заавал ах, давамгай байр суурьтай байх ёстой гэх уламжлалт ойлголт суларч буйг илтгэх нэг жишээ болжээ.
“Нас төлөвшлийг тодорхойлохгүй” Гэсэн хэдий ч насаар ах эмэгтэй, дүү эрэгтэй хосуудад чиглэсэн хэвшмэл ойлголт бүрэн арилаагүй байна. Ялангуяа дүү эрэгтэйг санхүүгийн хувьд тогтворгүй эсвэл төлөвшөөгүй байх магадлалтай гэж үзэх, насны зөрүү нь харилцааны урт хугацааны ирээдүйд нөлөөлнө гэх болгоомжлол байсаар байгаа аж. Чун-Ангийн их сургуулийн социологийн хүндэт профессор Шин Гван Ён уг өөрчлөлтийг гэнэтийн үзэгдэл гэхээсээ илүүтэй ханиа сонгох шалгуур өөрчлөгдөж буйн илрэл хэмээн тайлбарлав. Түүний хэлснээр хүмүүс нас, санхүүгийн байдлаас гадна нийтлэг үнэт зүйл, сонирхол болон харилцан нийцтэй байдлыг илүү чухалчлах болжээ.
Холбоотой мэдээ

Төрийн ордонд өнөөдөр байнгын хороод хуралдаж, сурах бичиг ба шатахууны асуудлаар мэдээлэл хийнэ
Төрийн ордонд өнөөдөр байнгын хороод хуралдаж, сурах бичиг, шатахууны мэдээлэл олон нийтийн анхаарал татна Улсын Их Хурал дахь Байнгын хороод 10:00-15:00 цагт хуралдаж, 14:00 цагт Шатахууны шуурхай…

Хо Чи Мин хотод мянга мянган муур хулгайлан нядалж зарсан хэргээр 12 хүнийг баривчилжээ
Вьетнамын Хо Чи Мин хотод муур хулгайлан махалж зарсан сүлжээг илрүүлснээр амьтны халамжийн асуудал дахин хурцдав.

Трамп сайшаасан төрийн санхүүжилттэй сурталчилгааны зардлыг өөрөө төлнө гэв
Дональд Трамп төрөөс санхүүжсэн, өөрийг нь магтсан телевизийн сурталчилгааны төлбөрийг өөрөө даахаар боллоо Тэр болон түүний улс төрийн үйл ажиллагааны хороо АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас…

Цагаан толгойноос эхэлсэн суралцагч TOPIK 5-т өндөр оноо авч, богино хугацааны сургалтын арга барилаа хуваалцлаа
Сонгос хэлний сургалтын төвийн суралцагч богино хугацаанд ахиц гаргасан туршлагаа нийтэд ярив Тэрээр 6 сар хагасын дотор TOPIK 5 түвшинд 190 оноо авч, 48 удаагийн хичээлээр 7 үлгэр орчуулжээ Ийм…

Зөвлөлтийн төв телевизээр олны танил болсон гипнозч Анатолий Кашпировский 87 насандаа өөд болжээ
Зөвлөлтийн төв телевизээр нэрд гарсан гипнозч Анатолий Кашпировский 87 насандаа таалал төгсөв Тэрбээр Бямба гарагийн өглөө Москва дахь гэртээ амьсгал хурааж, салах ёс аравдугаар сарын 8-нд болно…

Эмнэлгүүд томуугийн дэгдэлтийн үеэр 1,607 ор зэхэж байна
Нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн байгууллагад 757 суурь ор гаргахын зэрэгцээ шаардлагатай үед нэмэлт 850 ор дэлгэхээр бэлтгэж байна.