Өвөл айсуй: Баянзүрх дүүрэг халтиргаа гулгаанаас сэргийлэх давс, бодисын нөөцөө 85 хувь бүрдүүлжээ
Баянзүрх дүүргийн өвлийн бэлтгэл 90 хувьд хүрч, хот нийтийн аж ахуйн 37 байгууллага зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн өвлийн бэлтгэл 90 хувьд хүрч, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд нийтийн аж ахуйн 37 байгууллагын 400 гаруй машин, техник ажиллахаар бэлэн болжээ.
Тухайлбал, Налайх, Гачуурт чиглэлийн авто замын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаг “Энхийн өгийн нуур” ХХК 734 мянган ам метр зам талбайд ажиллах 21 автомашин, механизмын бэлэн байдлыг хангасан байна.
Халтиргаа гулгаанаас сэргийлэх давс, бодисын нөөц одоогоор 85 хувьтай байгаа бөгөөд өнгөрсөн жилийнхээс 65 хувиар илүү нөөц бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Цас их орсон үед тус компани бүрэн бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, төв замын зорчих хэсэгт машин техникээр давс, бодис цацах юм. Үүнээс гадна төв зам дагуух хог хаягдал, автобусны буудлын цэвэрлэгээ болон хогийн сав суллах ажлыг өдөр бүр гүйцэтгэдэг байна.
Налайхын авто замаар зорчдог том оврын ачааны автомашинууд даац хэтрүүлэх, хайрга, дайрга болон бетон зуурмагийн бүтээгдэхүүн замд асгах тохиолдол гардаг нь цэвэрлэгээ, үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын ажилд хүндрэл учруулж байгааг албаныхан анхааруулжээ.
Цас орох үед халтиргаа гулгаа үүсч, осол гарах нь нэмэгддэг. Тиймээс цаг уурын урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг цаг алдалгүй хүргэж, цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг хувийн хэвшил, дүүрэг болон нийслэлийн байгууллагууд уялдаатай зохион байгуулах шаардлагатайг нийслэлийн удирдлага онцолсон байна.
Холбоотой мэдээ

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл үндсэндээ гүйцэж, зарим салбарт хоцрогдол үлдлээ
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл бараг дуусах шатандаа орж, эрчим хүчний хэсэг анхаарал татав. Албаны мэдээллээр нийт гүйцэтгэл 90 орчим хувь, дулааны 18.


Яармаг–Хархорин чиглэлийн дүүжин замын тээврийн системийн аюулгүй ажиллагааны туршилт эхэллээ
Яармаг–Хархорин чиглэлийн дүүжин тээврийн системийг нээхийн өмнөх аюулгүй ажиллагааны туршилт эхэлж, эрсдэл шалгаж байна.

Дүүжин тээврээр зорчих уу: Эхлээд кабин тус бүрд 750 кг жинтэй ачаа тээвэрлэж туршина
Яармагаас Хархорин худалдааны төв хүртэлх дүүжин замын тээврийн системийн аюулгүй, найдвартай ажиллагааг шалгах туршилтууд эхэллээ.

Улаанбаатарын замын хөдөлгөөн, нийтийн тээврийг зохицуулах Шуурхай штабтай болжээ
Тус штаб 365 хоног ажиллаж, оргил ачааллын үед автобусны үйлчилгээг иргэдэд цаг тухайд нь хүргэхэд төвлөрнө.
