egov.mn
НийгэмАвтомат

Ж.Алдаржавхлан сайд Япон Улсын Нагоя хотноо Айчи Засаг дарга Оомүра Хидэакитай албан ёсны уулзалт хийлээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Япон Улсын Нагоя хотноо Айчи мужийн зочид хүлээн авах танхимд тус мужийн Засаг дарга Оомүра Хидэакитай албан ёсны уулзалт хийлээ.

Хуваалцах
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, З... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Уулзалтын эхэнд сайд Ж.Алдаржавхлан Азийн XX наадамд оролцож буй Монгол Улсын баг тамирчдын талаар мэдээлэл өгч, энэ удаагийн наадамд манай улсаас спортын 31 төрөлд 298 тамирчин, 120 албаны хүний бүрэлдэхүүнтэй оролцож, багийн нэгдсэн дүнгээр эхний 15 байрт шалгарах зорилт тавин ажиллаж байгааг онцоллоо.

Талууд спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Тухайлбал, Монголын тамирчин, дасгалжуулагч, мэргэжилтнүүдийг Айчи мужид спортын менежмент, дасгалжуулалт, спортын анагаах ухаан, хоол зүйн чиглэлээр туршлага судлуулах, мэргэжил дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх талаар ярилцлаа.

Мөн салбарын хүний нөөцийг сургаж чадавхжуулах, иргэдийн нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих чиглэлээр Айчи мужийн туршлагаас суралцаж, цаашдын хамтын ажиллагааг идэвхтэй өргөжүүлэхээр санал нэгдэв.

Айчи мужийн Засаг дарга Оомүра Хидэаки Монголын сумо бөхчүүдийн амжилт нь Монгол, Японы ард түмний харилцан ойлголцол, найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр мөн сумогийн их аварга Хакухо Нагоя хотноо болсон Азийн XX наадмын бамбарын буухианд оролцсон талаар дурдав.

Уулзалтын үеэр сайд Ж.Алдаржавхлан Айчи мужийн Засаг дарга Оомүра Хидэакийг Монгол Улсад айлчлахыг хүндэтгэн урьж, хоёр тал спорт, хүний нөөцийн хөгжил болон иргэдийн нийтийн биеийн тамирын чиглэл дэх хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгон өргөжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Дональд Трампт Путинтай гурван талт уулзалт зохион байгуулахыг уриалав
Нийгэм

Владимир Зеленский Дональд Трампт Владимир Путинтай гурван талт уулзалт зохион байгуулахыг хүсэж, дайныг яаралтай дуусгах дипломат алхмыг түргэтгэхийг зорилоо Тэрээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын…

2 мин унших
Каталонд хэт барууны салан тусгаарлагч Aliança Catalana дэмжлэгээ тэлж, хоёрдугаарт бичигдэв

Каталонд хэт барууны Aliança Catalana санал асуулгад огцом өсөж, бүсийн улс төрийг доргиов. El Mundo-ын энэ сарын санал асуулгад тус намын дэмжлэг 3.8%-аас 16.7% болж, ERC-ээс 2.

2 мин унших
Нагоя, Айчид үргэлжилж буй Азийн наадмын ширээний теннисний тэмцээнд ганцаарчилсан, хосын төрлүүд хүчтэй өрнөлөө

Нагоя, Айчид болж буй Азийн наадмын ширээний теннисний тэмцээн ганцаарчилсан, хосын төрлөөр үргэлжилж байна. Тэмцээн 'Sky Hall Toyota'-д энэ сарын 20-28-нд болох бөгөөд Б.

2 мин унших
ЗӨВШӨӨРӨЛ АВАХ, ХҮСЭЛТ ГАРГАХААС ОЛГОХ ХҮРТЭЛХ БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТ БИЧГИЙГ ИРГЭНЭЭС НЭГ УДАА АВЧ, ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТИЙГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны есдүгээр сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

5 мин унших