egov.mn

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, З... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2026 оны сургалтын төлөвлөгөөний дагуу албан хаагчдад зориулсан ээлжит сургалтыг 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Хуваалцах

Тус сургалтаар “Төрийн бүтээмж” сэдвээр бүтээмжийн эксперт мэдээлэл хийж, төрийн үйлчилгээний чанар, бүтээмжийг дээшлүүлэх, иргэд болон төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийн удирдлагыг сайжруулах, байгууллагын үйл ажиллагаанд процессын дахин инженерчлэл хийх аргачлалын талаар танилцуулж, Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын хэрэгжүүлсэн сайн туршлагад тулгуурлан төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх боломж, шийдлүүдийн талаар мэдээлэл өгөв.

Түүнчлэн Хүүхэд хамгааллын тухай хууль болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2026 оны “Хүүхдийн төлөө За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай” А/175 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Яамны Эцэг, эхийн зөвлөлөөс санаачлан “Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдал” сэдвээр мэдээлэл хүргэх ажлыг зохион байгууллаа.

Мэдээллийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын холбогдох албан хаагчид тус тус хүргэж, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэд хамгааллын чиглэлээр эцэг, эх, асран хамгаалагч, албан хаагчдын анхаарах асуудал болон хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж өглөө.

Энэхүү сургалт, мэдээлэл нь төрийн албан хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхээс гадна хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, урьдчилан сэргийлэх талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой боллоо.

Холбоотой мэдээ

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУ... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуу — Эх сурвалж: ikon.mn (https://ikon.mn/n/fy3)
Засгийн газар

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУ... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2025 оны 10 дугаар тогтоолын хүрээнд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын…

1 мин унших
Засгийн газар Багануурт нүүрс-пиролизын үйлдвэр, Инчонд консулын салбар, хөрөнгө оруулалтын шинэ зорилтыг зэрэг шийдлээ — Гэрэл зураг: Montsame
Засгийн газар

Засгийн газар Багануурт нүүрс-пиролизын үйлдвэр, Инчонд консулын салбар, хөрөнгө оруулалтын шинэ зорилтыг зэрэг шийдлээ

Засгийн газар Багануурын нүүрс-пиролизын үйлдвэр болон гадаад үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг зэрэг урагшлууллаа Жилд 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх үйлдвэрийг 2028 оны I улиралд ашиглалтад…

3 мин унших
НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙД... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуу — Эх сурвалж: ikon.mn (https://ikon.mn/n/3aby)
Засгийн газар

НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙД... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах сургалтыг ССАЖЗЯ-ны харьяа 27…

2 мин унших