egov.mn
БоловсролАвтомат

Сурагчид аравдугаар сарын 30 хүртэл хичээллээд амарна

Сурагчдын 1-р улирлын амралт арваннэгдүгээр сарын 2-6 хүртэл үргэлжилнэ. Арваннэгдүгээр сарын 9-ний даваа гарагаас хоёрдугаар улирлын хичээл эхэлнэ.

Хуваалцах
Сурагчид аравдугаар сарын 30 хүртэл хичээллээд амарна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2026-аас 2027 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд есөн долоо хоног хичээллэж, аравдугаар сарын 30-ны баасан гарагт нэгдүгээр улирлын хичээл дуусах юм.

Үүний дараа арваннэгдүгээр сарын 2-ноос 6-нд нэг долоо хоног амарч, арваннэгдүгээр сарын 9-ний даваа гарагт хоёрдугаар улирлын хичээл орно. Нэгдүгээр улирлын амралтын хуваарь нийслэл болон орон нутгийн сурагчдад ижил байх юм.

Боловсролын сайдын 2026 оны долоодугаар сарын 8-ны өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчилсэн. Шинэ бүтцийг 2026-аас 2027 оны хичээлийн жилээс өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль мөрдөж эхэлжээ.

Өмнөх хичээлийн жилд гурван улиралтай, нэгдүгээр улирал 16 долоо хоног үргэлжилдэг байсан бол шинэ бүтцээр дөрвөн улиралтай болж, нэгдүгээр улирлын үргэлжлэх хугацааг есөн долоо хоног болгон богиносгосон. Ингэснээр сурагчид есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 30 хүртэл хичээллээд, арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт улирлын амралт эхэлдэг болж байна

Хуваалцах

Холбоотой мэдээ