Сургуулийн автобусны аюулгүй байдалд хяналтыг үргэлжлүүлж байна
Наймдугаар сарын 17-31-нд 200 гаруй хүүхдийн автобусыг техникийн үзлэг, оношилгоонд хамруулжээ. Тэдгээрийн 90 гаруй хувь нь шаардлага хангасан байна. Энэ хичээлийн жилд нийслэлийн 84 сургуульд 64 чиглэлээр 67 автобус сурагч тээвэрлэж байна.

Нийслэлд сурагч тээвэрлэж буй сургуулийн автобусуудын техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байгааг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
Өнгөрсөн сарын 17-ноос 31-ний хооронд 200 гаруй хүүхдийн автобусыг техникийн үзлэг, оношилгоонд хамруулжээ. Үүнээс 90 гаруй хувь нь үзлэгт бүрэн хамрагдаж, сурагч тээвэрлэж байгаа аж.
Хичээлийн шинэ жил эхэлсэн есдүгээр сарын 1-нээс сургуулийн орчим болон тогтсон маршрутаар зорчиж буй хүүхдийн автобусуудыг дахин шалгаж, аюулгүй ажиллагаанд нь хяналт тавьж эхэлсэн байна.
Хяналт шалгалтыг Нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгуулж байгаа аж.
Нийтийн тээврийн бодлогын газрын мэдээллээр 2026-аас 2027 оны хичээлийн жилд 67 автобус 64 чиглэлээр нийслэлийн ерөнхий боловсролын 84 сургуульд үйлчилж байна. Өнгөрсөн хичээлийн жилд мөн 67 автобус 62 чиглэлээр 82 сургуулийн сурагчдыг тээвэрлэж байжээ.
Ингэснээр автобусны тоо өөрчлөгдөөгүй ч үйлчлэх сургуулийн болон маршрутын тоо тус бүр хоёроор нэмэгдсэн байна.
Холбоотой мэдээ

Эрдэнэбүрэний УЦС баруун бүсийн эрчим хүчний импортын хамаарлыг бууруулна
90 МВт-ын Эрдэнэбүрэний усан цахилгаан станц 2030 онд ашиглалтад орсноор баруун бүсийн цахилгааны хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр бүрэн хангана. Станц жилд 360 сая кВт.цаг цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай нь баруун бүсийн одоогийн 160 сая кВт.цагийн жилийн хэрэглээнээс хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Төсөл хэрэгжсэнээр ОХУ, БНХАУ-аас авах цахилгааны хэрэгцээ буурч, илүүдэл эрчим хүчийг төвийн бүсийн системд нийлүүлэх боломж бүрдэхээр байна.

Улаанбаатарын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй ухаалаг камер суурилуулжээ
Улаанбаатар хот замын хөдөлгөөний удирдлагын системээ шинэчилж, Германы замын хөдөлгөөний технологийн “Yunex Traffic” компанийн мэргэжилтнүүд төслийн дараагийн шатны ажилд оролцож эхэллээ. Хотын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй ухаалаг камер суурилуулж, замын хөдөлгөөний мэдээллийг бодит цагийн горимд цуглуулах нэгдсэн сүлжээнд холбожээ. Дараагийн шатанд хөдөлгөөний бодит урсгалд тохируулан уулзваруудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах ухаалаг гэрлэн дохионы систем нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Нийслэл өвлийг өөдрөг угтах уу:УБЦТС-ын урсгал засвар 99 хувийн гүйцэтгэлтэй байна
Тус компани найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын 536 мянга гаруй хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах зорилгоор 3,323 дэд станц, шугам тоноглолыг засварлаж байна. Засвар, хөрөнгө оруулалтын ажлыг аравдугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Хужирбулан, Гачуурт орчмын цахилгаан хангамжийг сайжруулах шугамын өргөтгөл үргэлжилж байна.

Улаанбаатар түгжрэлийг бууруулахын тулд 84 сургууль барьж, нийтийн тээврийн 16 шинэ чиглэл нээнэ
Улаанбаатар хот түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн хүртээмж, сургуулийн хүчин чадал, авто замын сүлжээг зэрэг сайжруулахаар төлөвлөжээ. Судалгаагаар гэрээсээ 400 метрийн дотор автобусны буудалд очдог иргэд нийтийн тээврийг сонгох магадлал өндөр. Улаанбаатарын иргэдийн 56 хувь нь ажил, хичээлдээ хувийн автомашинаар, 24 хувь нь нийтийн тээврээр зорчдог.

УБТЗ ₮500 саяар Сайншанд чиглэлийн төмөр замын гармыг шинэчиллээ
Дорноговь аймаг дахь 39 дүгээр зөрлөг болон Сайншанд өртөөний хооронд байрлах 875-р км-ийн гармыг шинэчилжээ. 24 цагийн жижүүрийн зохицуулалттайгаар байнгын ашиглалтад оруулсан байна. Тус гармаар орон нутгийн суудлын автомашинаас гадна хүнд даацын болон нийтийн тээврийн хэрэгсэл зорчдог.

Нийслэлийн гол замуудад нарны цэнэгтэй LED тэмдэглэгээ суурилуулж эхэллээ
Энэ нь жолоочид замын чиглэл, эгнээний зааг болон замын ирмэгийг илүү тод харах нөхцөл бүрдүүлнэ. Уулын зам, Наадамчдын зам, Чингисийн өргөн чөлөөнд нийт 976 ширхэг LED гэрэл байршуулсан байна. Замын хөдөлгөөний зохион байгуулалттай холбоотой ажлуудад Нийслэлийн Замын сангаас нийт 5.5 тэрбум төгрөг төсөвлөжээ.