egov.mn
Зах зээлАвтомат

У.Ф.Д Ляйен: Канад Европын Холбооны анхны "холбоот гишүүн" болох боломж нээлттэй

Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Канад улсыг Европын Холбооны анхны “холбоот гишүүн” болгох чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүллээ. Талууд худалдаанаас гадна батлан хамгаалах үйлдвэрлэл, технологи, эрчим хүч, чухал ашигт малтмал, хиймэл оюун болон Арктикийн аюулгүй байдлын түншлэлээ өргөжүүлэхээр зорьж байна. Шинэ хэлбэрийн түншлэл хэрэгжвэл Европын Холбооны гишүүнчлэлийн уламжлалт загварыг өөрчлөхөөс гадна Канадын АНУ-аас хамаарах эдийн засгийн хамаарлыг бууруулахад чиглэсэн харилцааг гүнзгийрүүлэх боломжтой.

Хуваалцах
У.Ф.Д Ляйен: Канад Европын Холбооны анхны "холбоот гишүүн" болох боломж нээлттэй

Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Канад улсыг өдгөө нийт 27 гишүүнтэй Европын Холбооны анхны “холбоот гишүүн” болгох боломжийг нээх санал дэвшүүллээ. Уг мэдэгдэл нь Брюссель, Оттавагийн харилцааг худалдааны түншлэлээс илүү өргөн хүрээний эдийн засаг, технологи, аюулгүй байдлын холбоо болгон гүнзгийрүүлэх зорилготой байна.

Фон дер Ляйен есдүгээр сарын 16-нд Францын Страсбург хотноо болсон Европын Парламентын өмнө тавьсан Европын Холбооны төлөв байдлын тухай жил тутмын илтгэлдээ Канадтай харилцах харилцааг “боломжит хамгийн өндөр түвшинд” хүргэх хүсэлтэй буйгаа мэдэгдэв. Тэрбээр илтгэлд оролцсон Канадын Ерөнхий сайд Марк Карнид хандан, Канадыг Холбооны анхны холбоот гишүүн болгох боломжийг нээх чиглэлээр хамтран ажиллах санал тавьжээ.

Канадын хувьд Европын Холбооны бүрэн эрхт гишүүн болохоос илүүтэй Европтой эдийн засаг, аюулгүй байдлын тусгай хэлбэрийн холбоо байгуулах сонирхолтой байгааг Карни урьд өмнө илэрхийлсэн. “Холбоот гишүүн” гэсэн шинэ статусын эрх, үүрэг, Холбооны шийдвэр гаргалтад оролцох хүрээ зэрэг нарийвчилсан нөхцөлийг одоогоор танилцуулаагүй байна.

Канадын хувьд ЕХ-ны бүрэн эрхт гишүүн болохоос илүүтэй Европтой эдийн засаг, аюулгүй байдлын тусгай хэлбэрийн холбоо байгуулах сонирхолтой байгаагаа Карни өмнө нь илэрхийлсэн. “Холбоот гишүүн” гэсэн шинэ статусын эрх, үүрэг, ЕХ-ны шийдвэр гаргалтад оролцох хүрээ зэрэг нарийвчилсан нөхцөлийг одоогоор танилцуулаагүй байна.

"CETA"-гаас илүү өргөн хүрээний холбоо

Европын Холбоо болон Канадын эдийн засгийн харилцааны суурь нь 2017 оноос түр хугацаанд хэрэгжиж эхэлсэн “Европын Холбоо-Канадын Эдийн засаг, худалдааны иж бүрэн хэлэлцээр” буюу "CETA" юм. Фон дер Ляйены мэдээлснээр уг хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш хоёр талын барааны худалдаа 75 хувиар өсжээ.

Одоо Брюссель CETA-гийн хүрээнээс давж, Канадтай “ирээдүйн холбоо” байгуулахаар зорьж байна. Төлөвлөж буй хамтын ажиллагаанд ухаалаг үйлдвэрлэл, технологи, батлан хамгаалах үйлдвэрлэлийн бааз, эрчим хүч, чухал ашигт малтмал, батарей, хиймэл оюун, квант технологи, кибер болон эдийн засгийн аюулгүй байдал багтаж байна. Арктикийн бүсийн хамтын ажиллагааг ч хоёр талын гол төслийн нэг болгохоор төлөвлөжээ.

Фон дер Ляйен уг түншлэл аль нэг улсын эсрэг чиглээгүй бөгөөд Еюропын Холбоо, Канадын “хамтын хүчийг” нэмэгдүүлэх зорилготойг онцолсон.

АНУ болон БНХАУ-аас хамааралтай байдлаа бууруулах эрмэлзэл

Европын Холбоо Канадтай харилцаагаа өргөжүүлэх санал гаргасан нь дэлхийн худалдаа, геополитикийн харилцаа дахин өөрчлөгдөж буй үед тохиож байна. Канад АНУ-тай худалдааны маргаантай байгаа бол Европын орнууд ч стратегийн салбар дахь гадаад хамаарлаа бууруулж, худалдааны түншүүдээ төрөлжүүлэхийг зорьж буй. Европын Комисс сүүлийн нэг жилийн бодлогынхоо нэг чиглэлийг хэт төвлөрсөн стратегийн хамаарлыг бууруулах, дэлхийн бусад бүстэй худалдааны шинэ түншлэл байгуулахад чиглүүлснээ мэдэгдсэн.

“Berenberg” банкны ахлах эдийн засагч Холгер Шмидин CNBC-д өгсөн ярилцлагадаа уг санал нь Еюропын Холбооны түншлэлийн бодлогод томоохон алхам болсон гэж тодорхойлжээ. Түүний үзэж буйгаар Европ ижил үнэт зүйлтэй орнуудтай харилцаагаа өргөжүүлснээр АНУ болон Хятадаас хамаарах эдийн засгийн хамаарлаа бууруулахыг эрмэлзэж байна.

Канадын Ерөнхий сайд Марк Карни мөн адил энэ оны эхээр Швейцарын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр дунд гүрнүүд олон улсын харилцаанд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатай гэж мэдэгдэж байв.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Бээжинд хиймэл оюун ухааны загварууд хурдтай тархаж буй ч орлого нь үнэлгээг дэмжихээр хэмжээнд хүрээгүй байна
Зах зээл

Бээжинд хиймэл оюун ухааны загварууд хурдтай тархаж буй ч орлого нь үнэлгээг дэмжихээр хэмжээнд хүрээгүй байна

Хятадын хиймэл оюун ухааны загваруудын хэрэглээ огцом өссөн ч орлого нь үнэлгээний эрсдэлийг хурцатгав. Rhodium Group-ын тооцоогоор DeepSeek-ийн жилийн давтагдах орлого 500 сая ам.доллар, харин OpenAI дангаараа 40 тэрбум ам.доллар олсон. Санхүүжилтийн зөрүү үргэлжилбэл дэвшилтэт лабораториуд тогтвортой тэлэхэд хүндрэлтэй болж, хувьцааны зах зээлээс хэт хамаарна.

2 мин унших
Трамп Оросын нефть авдаг орнуудад өндөр тариф ногдуулах эрхтэй болж, Хятад ба Энэтхэгийг шахалтанд оруулав
Зах зээл

Трамп Оросын нефть авдаг орнуудад өндөр тариф ногдуулах эрхтэй болж, Хятад ба Энэтхэгийг шахалтанд оруулав

АНУ Оросын нефть худалдан авдаг орнуудад өндөр тариф ногдуулах эрх нээж, Хятад, Энэтхэгийг онцлон чиглэлээ. Лхагва гарагт АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Орост чиглэсэн өргөн хүрээтэй хоригийн хуулийн төслийг баталж, тарифыг 100 хувь хүртэл ногдуулах боломж бүрдүүлэв. Энэ алхам худалдааны хэлэлцээ, эрчим хүчний урсгалд тодорхойгүй байдал нэмэгдүүлж, хариу арга хэмжээний эрсдэлийг өсгөнө.

3 мин унших
Ц.Сандаг-Очир: Хүний аминаас үнэтэй юм гэж юу байх вэ, тулсан үед баавгайг устгахаас өөр аргагүй
Зах зээл

Ц.Сандаг-Очир: Хүний аминаас үнэтэй юм гэж юу байх вэ, тулсан үед баавгайг устгахаас өөр аргагүй

Салбарын сайдын мэдээлснээр хүнсний хомсдол, баавгайн тоо толгойн өөрчлөлт зэрэг хэд хэдэн боломжит шалтгааныг таамаглаж байгаа ч яг ямар хүчин зүйл нөлөөлснийг одоогоор тогтоогоогүй байгаа юм. Мөн тэрбээр баавгайтай хэрхэн харьцах олон улсын туршлагыг судалж, шаардлагатай аргачлалыг Онцгой комисст танилцуулахаар ажиллаж байна. Харин хүн, амьтны амь насанд бодит аюул учирсан нөхцөлд баавгайг устгах арга хэмжээ авахаас өөр сонголтгүй гэдгийг сайд онцолжээ.

2 мин унших
Холбооны нөөцийн банк хүүгээ өсгөсний дараа АНУ-ын Төрийн сангийн өгөөж бага зэрэг буурлаа
Зах зээл

Холбооны нөөцийн банк хүүгээ өсгөсний дараа АНУ-ын Төрийн сангийн өгөөж бага зэрэг буурлаа

Холбооны нөөцийн банк гурван жилийн дараа анх удаа хүү өсгөснөөр Төрийн сангийн өгөөж буурч зах зээл анхаарлаа төвлөрүүлэв. Бодлогын хүү 25 суурь нэгжээр нэмэгдэж 3.75-4% болсон бөгөөд 10 жилийн өгөөж 4.988% болж буураад байна. Цаашдын нэмэлт өсөлтийн дохио нь бондын хэлбэлзлийг үргэлжлүүлж, хөрөнгө оруулагчдын байршуулалтыг өөрчилнө.

3 мин унших
Холбооны нөөцийн банк хүү өсгөсөн ч Трампын дайралт, Их Британи ба Японы шийдвэрүүд зах зээлийн анхаарлыг татав
Зах зээл

Холбооны нөөцийн банк хүү өсгөсөн ч Трампын дайралт, Их Британи ба Японы шийдвэрүүд зах зээлийн анхаарлыг татав

Холбооны нөөцийн банк хүү өсгөсөн нь мөнгөний бодлогын чиглэл, улс төрийн дарамтын маргааныг дахин хурцатгав Төв банк 2023 оноос хойших анхны алхмаар бодлогын хүүг 25 суурь нэгжээр нэмэгдүүллээ Бонд, хувьцаа, нефтийн хэлбэлзэл үргэлжилж, дараагийн шийдвэрүүд эрсдэлийн үнэлгээг улам тодруулах төлөвтэй

3 мин унших
Монголчуудын анхны гэрлэлтийн нас сүүлийн 25 жилийн дотор дөрөв орчим жилээр хойшилжээ
Зах зээл

Монголчуудын анхны гэрлэлтийн нас сүүлийн 25 жилийн дотор дөрөв орчим жилээр хойшилжээ

Монгол Улсад эрэгтэйчүүд анх дунджаар 29.5, эмэгтэйчүүд 27.5 настайдаа гэрлэж байгаа нь 2000 оныхоос тус бүр 3.8 жилээр хойшилсон үзүүлэлт болов. Гэр бүлтэй иргэдийн тоо сүүлийн таван жилд 9.5 хувиар нэмэгдсэн бол гэр бүлээ цуцалсан иргэдийн тоо 32.8 хувиар өсч, 68.4 мянгад хүрчээ. Үүний зэрэгцээ ганц бие өрхийн тоо нэмэгдэж байгаа нь Монголын өрх, гэр бүлийн бүтэц өөрчлөгдөж буйг харуулж байна.

3 мин унших
У.Ф.Д Ляйен: Канад Европын Холбооны анхны "холбоот гишүүн" болох боломж нээлттэй | egov.mn