УИХ АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ БАТАЛЖ, ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙЛЭЭ
Монгол Улсын геологи, уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийг өсгөхөд чиглэсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт,…

Монгол Улсын геологи, уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийг өсгөхөд чиглэсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хурал эцэслэн баталлаа. Энэхүү хууль нь геологийн судалгаа, эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, олборлолтоос боловсруулалт руу шилжих бодлогыг дэмжихэд чиглэсэн эрх зүйн чухал шинэчлэл юм. ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ОНЦЛОХ ЗУРГААН ЗОХИЦУУЛАЛТ: Нэгдүгээрт, геологийн судалгаа, эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг сайжруулна. Ингэснээр ашигт малтмалын шинэ орд, илрэлийг нээн илрүүлэх, Монгол Улсын эрдэс баялгийн нөөцийг арвижуулах, салбарын урт хугацааны хөгжлийн суурийг бэхжүүлэх боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, чухал ашигт малтмалын бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бэхжүүлнэ. Дэлхийн зах зээлд эрэлт нь нэмэгдэж буй стратегийн ач холбогдолтой эрдэс баялгийн нөөцийг тогтоох, ашиглах, боловсруулах чиглэлээр үндэсний ашиг сонирхолд нийцсэн бодлого хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ. Гуравдугаарт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Ашигт малтмалын нөөцийг иж бүрэн ашиглах, олборлолтоос боловсруулалт руу шилжих бодлогыг дэмжих нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгоход чухал нөлөө үзүүлнэ. Дөрөвдүгээрт, уул уурхайн салбараас орон нутагт хүртэх өгөөжийг нэмэгдүүлнэ. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах хувь хэмжээг 2 дахин нэмэгдүүлж, нөлөөлөлд өртөж буй нутаг дэвсгэрт түлхүү хуваарилах бодлого хэрэгжүүлнэ. Тавдугаарт, уурхайн нөхөн сэргээлт, хаалтын эрх зүйн зохицуулалтыг сайжруулна. Уурхайн нөхөн сэргээлт, хаалтын ажлын хэрэгжилт, санхүүжилтийн бүрдүүлэлтийг жил бүрийн уулын ажлын болон баяжуулалтын тайлантай уялдуулан тайлагнах тогтолцоог нэвтрүүлж, уурхайн хаалтын бэлтгэл, санхүүгийн хариуцлага, байгаль орчны нөхөн сэргээлтийн хэрэгжилтийг сайжруулах боломж бүрдэнэ. Зургаадугаарт, зэсийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг олон улсын жишигт нийцүүлнэ. Ингэснээр зэсийн баяжмал үйлдвэрлэл 3.3 сая.тн хүртэл буюу 47 хүртэл хувиар, АМНАТ ногдуулалтыг 2.25 их наяд хүртэл буюу 37 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Ашигт малтмалын тухай хуульд оруулсан энэхүү нэмэлт, өөрчлөлт нь геологийн хайгуулаас олборлолт, боловсруулалт, экспорт хүртэлх эрдэс баялгийн үнэ цэнийн сүлжээг хөгжүүлж, байгалийн баялгаас Монгол Улс, орон нутаг, иргэдийн хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэсэн эрх зүйн шинэчлэл юм
Холбоотой мэдээ

KFC АНУ дахь ундааны түншээр Coca-Cola-г сонгож, PepsiCo-той хамтын ажиллагаагаа дуусгав
KFC АНУ дахь ундааны түншээ сольсон нь PepsiCo-ийн сэргэлтийн оролдлогод шинэ дарамт учруулж болзошгүй байна.

Loro Piana-ийн Улаанбаатар дахь үйлдвэр олон нийтэд нээгдэнэ
Loro Piana-ийн Улаанбаатар дахь үйлдвэр Les Journées Particulières арга хэмжээний хүрээнд олон нийтэд нээгдэнэ.

Индонезийн түймрийн утаа Сингапурын агаарын чанарыг доройтуулж, бизнесийг сүүдэрлэв
Индонезийн ой, хүлэрт газрын түймрийн утаа Сингапурын агаарын чанарыг доройтуулж, хот-улсын өдөр тутмын амьдрал, бизнесийг хүндрүүлж байна.

Netflix Питер Райсыг контент хариуцсан захирлаар томилно
Netflix пүрэв гарагт Питер Райс Бэла Бажариаг орлож, контент хариуцсан захирал болохыг зарласан нь удирдлагын өөрчлөлтийг харууллаа Питер Райс өмнө нь Disney-д ажиллаж байсан бөгөөд шинэ үүргээ…

KFC АНУ-д PepsiCo-оос татгалзаж, Coca-Cola-гийн ундаанд шилжинэ
KFC АНУ-ын ресторанууддаа ундааны нийлүүлэгчээ PepsiCo-оос Coca-Cola болгон өөрчилж, хэрэглэгчдийг эргүүлэн татах шинэ алхам хийлээ.

Anduril-ийн гүйцэтгэх захирал: Ажилтнууд хувьцааны үнэд сатаарах ёсгүй
Anduril ажилтнуудын хувьцааны тендер санал нээж, компанийн өсөлт болон олон нийтэд санал болгох төлөвлөгөөг дахин анхаарлын төвд оруулав Санал нь 16 улс дахь ажилтнуудыг хамарч, Anduril-ийг 90 тэрбум…