“ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ЦОГЦОЛБОР” БАРЬЖ БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
Хүй долоон худагт “Үндэсний их баяр наадмын цогцолбор” барьж байгуулах төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Хуралдааныг Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, Ажлын хэсгийн дарга Б.Мөнх-Оргил удирдан явуулав.
Хуралдаанаар Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 161 дүгээр тушаал болон Ажлын хэсгийн ажиллах удирдамжийг танилцуулж, төслийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах асуудлаар санал солилцлоо.
Мөн “Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ын шав тавих ёслолын бэлтгэл, зохион байгуулалт, цаашид хэрэгжүүлэх ажлын үе шат болон байгууллагуудын хариуцах чиг үүргийг хэлэлцэж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.
Тус төслийн иж бүрэн тооцоо, судалгаа, зураг төслийг боловсруулж, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэн, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна



Холбоотой мэдээ

Хятадын “төмсний нийслэл” гэгдэх Өвөр Монголын Улаанцав хот өдгөө хиймэл оюуны дата төвийн бүс болжээ
Өвөр Монголын Улаанцав хотод сэрүүн уур амьсгал, харьцангуй хямд газар, эрчим хүчний нөөцийг түшиглэн хиймэл оюуны тооцоололд зориулсан дата төвүүд олноор баригдаж байна.

Зэсийн ханш зургаа дахь өдрөө өсөлтөө үргэлжлүүлж байна
Зэсийн ханш зургаа дахь өдрөө дараалан өсч, сүүлийн дөрвөн сарын хамгийн урт өсөлтийн цуваагаа үргэлжлүүлж байна.

Жавартай өдрүүд айсуй, шинэ он гарахад 100 хоног үлдлээ
2026 он дуусч, 2027 он гарахад яг 100 хоног үлдлээ. Улаанбаатарт есдүгээр сарын 23-ны өглөө 5 орчим хэм дулаан, үүлэрхэг байгаа бол өдөртөө 12 хэм хүрэх төлөвтэй байна.

iPhone хулгайд алдагдвал автоматаар түгжигдэнэ: “Apple” шинэ хамгаалалт хөгжүүлж байна
АНУ-ын технологийн “Apple” компани iPhone-ийг гараас булаасан тохиолдолд автоматаар түгжих шинэ хамгаалалтын функц хөгжүүлж байна.

Тейлор Свифт “Patient Zero” хэмээ шинэ дуугаа 9-р сарын 25-нд гаргана
Америкийн дуучин Тейлор Свифт өөрийн “Patient Zero” хэмээх шинэ синглээ есдүгээр сарын 25-ны баасан гарагт гаргахаар болсноо зарлалаа.

Qantas Airways Нью-Йорк–Сидней чиглэлийн анхны зогсолтгүй нислэгийн суудлыг ирэх наймдугаар сард худалдаална
Qantas Airways Нью-Йорк–Сидней чиглэлийн анхны зогсолтгүй нислэгийн суудлыг худалдаалж, урт нислэгийн өрсөлдөөн шинэ шатанд орно.