Яармагаас эхлэн “Торлог замын сүлжээ” байгуулна
Нийслэл ирэх онд авто замын ачааллыг олон чиглэлд хуваарилах “Торлог замын сүлжээ”-г Яармагт эхний ээлжид байгуулж, туршихаар төлөвлөжээ. Төслийн хүрээнд Шархад, Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг холбож, мухар замгүй, хоорондоо сүлжсэн гудамж зам бий болгохоор зорьж байна. Улаанбаатарт ойрын хоёр жилийн хугацаанд нийт 150.8 километр авто зам шинээр барих шаардлагатай гэж нийслэлийн удирдлага тооцоолжээ.

Нийслэл ирэх онд авто замын хөдөлгөөнийг төв замуудаас салгаж, олон чиглэлд хуваарилах “Торлог замын сүлжээ”-г шинээр байгуулахаар төлөвлөжээ. Эхний ээлжийн замыг Яармагт барьж, турших талаар хотын дарга Б.Пүрэвдагва танилцуулсан байна.
Торлог замын сүлжээ гэдэг нь хөдөлгөөний ачааллыг нэг гол замд төвлөрүүлэхийн оронд хоорондоо холбогдсон олон жижиг замаар тараах зохион байгуулалт юм. Ингэснээр жолооч нар хотын төвийн гол замаар заавал дамжихгүйгээр өөр чиглэл сонгох боломжийг нэмэгдүүлэхээр тооцжээ.
Нийслэлийн төлөвлөгөөнд Шархад, Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг мөн торлог замаар холбохоор тусгажээ. Гудамж, замуудыг хооронд нь холбож, нэг чиглэлээр орсон тээврийн хэрэгсэл өөр гарцаар гарах боломжтой, мухар зам багатай сүлжээ бий болгохыг зорьж байгаа аж.
Улаанбаатар хотод ойрын хоёр жилийн хугацаанд нийт 150.8 километр авто зам шинээр барих шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Торлог замын сүлжээ нь шинэ замын бүтээн байгуулалтын нэг хэсэг болж, төвийн гол замуудад төвлөрдөг хөдөлгөөнийг бусад чиглэл рүү хуваарилахад чиглэх юм.
Холбоотой мэдээ

Энэ өвөл цахилгаан тасрах уу: Өвөлжилтийн бэлтгэл 79 хувьтай, оргил ачааллын 350 МВт-ыг импортоор нөхнө
Ирэх өвөл Монгол Улсын эрчим хүчний оргил ачаалал 1,956 МВт хүрэх төлөвтэй байгаа бол дотоодын суурилагдсан хүчин чадал 1,836 МВт байна. Оргил хэрэглээний үед дутагдах 350 орчим МВт цахилгааныг импортоор нөхөхөөр тооцжээ. III цахилгаан станцын ашиглалтын хугацаа нь дууссан тавдугаар турбо генераторыг зогсоож, 37 тэрбум төгрөгийн засвар хийх зардлыг улсын төсөвт тусгасан байна.

Эрчим хүчний салбарынхны дундаж цалин 4 сая төгрөг давжээ
Эрчим хүчний салбарын цалингийн санг өнгөрсөн долоодугаар сард 10 хувиар нэмэгдүүлж, нэмэгдлийг залуу мэргэжилтэн, инженер техникийн ажилтнуудад түлхүү чиглүүлжээ. Салбарын дундаж цалин зургаадугаар сард 3.75 сая төгрөг байсан бол цалингийн сан нэмэгдсэнээр дөрвөн сая төгрөг давсныг салбарын сайд онцоллоо. Цаашид цалинг нийтэд нь ижил хувиар өсгөхөөс илүү ажлын ачаалал, мэргэжил болон одоогийн цалингийн түвшинд тулгуурласан тогтолцоог баримтлах аж.

Нийслэлд гурван байршилд авто болон явган замыг ашиглалтад орууллаа
Хан-Уул, Баянгол дүүрэг болон Морингийн давааны чиглэлд нийт гурван авто, явган замын засвар шинэчлэлтийн ажлыг Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авлаа. Шинээр ашиглалтад орсон замуудын урт 0.28-аас 1.5 километр бөгөөд зарим хэсэгт явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, ус зайлуулах системийг хамтад нь шийджээ. Замууд ашиглалтад орсноор тухайн бүсүүдийн зорчих нөхцөл, явган хүний аюулгүй байдал болон хөдөлгөөний зохион байгуулалт сайжрах боломж бүрдэж байна.

Нийслэлийн ИТХ ашиглалтын шаардлага хангахгүй 29 ус түгээх байр болон төлбөр хураах цэгийг бүртгэлээс хасахаар шийдвэрлэжээ
Ус түгээх 29 байрны бүртгэлийн нийт үнэ 478 сая төгрөг, үлдэх өртөг нь 232.2 сая төгрөг байгаа бол төлбөр хураах цэгийн бүртгэлийн үнэ 442.8 сая төгрөг юм. Объектуудыг акталснаар дахин төлөвлөлт болон шинээр барих төмөр замын төслүүдийн хүрээнд тухайн газруудыг чөлөөлнө. “Монголын төмөр зам” ТӨХК Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Багахангай–Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтыг төлөвлөжээ.

Зуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг есдүгээр сарын 21-нээс зогсооно
“Гүнт-Жигжид-Сүхбаатарын талбай”, “Гоодой-Сүхбаатарын талбай”, “Баянбулаг-Сүхбаатарын талбай” чиглэлийн автобусуудыг хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор зогсооно. Харин “Гүнт-Жигжид-Шадивлан-7 Буудал” чиглэлийн автобус хэвийн үйлчилнэ. Дээрх гурван чиглэлд зорчдог иргэд нийтийн тээврийн өөр чиглэл болон хувийн тээврийн хэрэгслээр зорчих шаардлагатай болжээ.

Морингийн даваанд 199.3 сая ам.долларын хог шатаах үйлдвэр барих сонгон шалгаруулалтыг сунгана
Морингийн давааны 10 га талбайд хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг 2025-аас 2028 онд барихаар төлөвлөсөн ч эхний тендер шаардлага хангасан саналгүйгээр дуусчээ. Төсөл хэрэгжсэнээр өдөрт 1,500 тонн ахуйн болон үйлдвэрлэлийн хог шатааж, 35 МВт хүчин чадлаар жилд 210 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэхээр тооцсон байна. 199.3 сая ам.долларын өртөгтэй уг төсөл нь нийслэлийн хог булшлах хэмжээг бууруулж, хөрс болон гүний усны бохирдлыг багасгах зорилготой.