egov.mn

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУ... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

“Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийн хурал 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Үндэсний номын сангийн танхимд боллоо.

Хуваалцах

Хуралд залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, зорилго, зарчим, хамрах хүрээ, бодлого, зохицуулалтын тогтолцоо, залуучуудын хөгжлийн үндсэн чиглэл, тэдний оролцоог дэмжих эрх зүйн зохицуулалтын талаар санал солилцов.

Хурлын үеэр “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан, хуулийн төслийн ерөнхий танилцуулга, мөн залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр хийсэн олон улсын харьцуулсан судалгааны үр дүнг танилцууллаа. Тодруулбал, "Монголын эрх зүйн судалгаа, хөгжлийн дэвшил төв" ТББ-ын хуульч О.Төрболд хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан болон хуулийн төслийн ерөнхий танилцуулгыг, Монгол Улсын Дээд шүүхийн судлаач З.Янжинлхам олон улсын харьцуулсан судалгааны тайланг тус тус танилцуулав.

Үүний дараа ажлын хэсгийн гишүүд хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулалтын агуулга, хуулийг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх тогтолцоо, оролцогч талуудын чиг үүрэг, залуучуудын хөгжил, оролцоог дэмжих механизмын талаар хэлэлцэж, санал солилцон, асуулт, хариулт өрнүүллээ.

Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг үр дүнтэй хангах хүрээнд хүний нөөцийн чадавх, хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлагналын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэж, хуулийн төсөлд тусгах шаардлагатай санал, өөрчлөлт, нэмэлтийг тодорхойлов.

Ажлын хэсгийн хурлаар гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсронгуй болгох, дараагийн шатны боловсруулалтын чиглэл болон хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлохоор ажиллаж байна.

“Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах нь залуучуудын хөгжлийг дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тэдний нийгмийн амьдрал дахь идэвх, оролцоог нэмэгдүүлэх, төрийн бодлого, зохицуулалтын уялдаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ

Засгийн газар экспорт, боомт, эрүүл мэндийн арга хэмжээг зэрэгцүүлэн шийдэж, бодлогын анхаарал тэллээ
Засгийн газар

Засгийн газар экспортын урсгалыг эрчимжүүлэх, боомтын саадыг багасгах багц шийдвэр гаргалаа. Гадаад валютын улсын нөөц 8.9 тэрбум ам.доллар болж, 3амын-Үүдээр орж ирэх түлшний татварыг тэглэв.

2 мин унших
2027 оны Улсын нөөцийн бэлтгэл: Өвс, тэжээл, шатахуунд ₮13.1 тэрбумыг зарцуулна
Засгийн газар

2027 оны Улсын нөөцийн бэлтгэл: Өвс, тэжээл, шатахуунд ₮13.1 тэрбумыг зарцуулна

Засгийн газар 2027 онд Улсын нөөц бүрдүүлэх, нөөцийн барааг сэлгэхэд 18.6 тэрбум төгрөг зарцуулахаар төсвийн төсөлд тусгажээ. Өвс, тэжээлийн нөөцөд 8.3 тэрбум, шатахууны нөөцөд 4.

1 мин унших
Ерөнхий сайдын чиглэлээр Улсын онцгой комисс Шуурхай хуралдаж, тарваган тахлын эрсдэлийг өндөржүүлсэн бэлэн байдалд хэлэлцэв

Ерөнхий сайдын чиглэлийн дагуу Улсын онцгой комисс хуралдаж, халдварын эрсдэлийн нөхцөл байдлыг хэлэлцэв.

2 мин унших
Шадар сайд Н.Номтойбаяр хууль шинэчлэх асуудлыг хөндөж, мал аж ахуйн бодлогыг тоон мэдээлэлд тулгуурлуулахыг зорив
Засгийн газар

Шадар сайд Н.Номтойбаяр хууль шинэчлэх асуудлыг хөндөж, мал аж ахуйн бодлогыг тоон мэдээлэлд тулгуурлуулахыг зорив

Шадар сайд Н.Номтойбаяр УОК-ын шийдвэр танилцуулахдаа мал, ан амьтны тооллого бодлогод чухал гэв Биокомбинат үйлдвэрийн тоног төхөөрөмжийн 54.3 хувь нь ашиглах боломжгүй, 1.

2 мин унших