Зээлээ авахаас өмнө төлөвлөгөөгөө ярилцъя: “OCHUN Finance” салбаруудаа шинэчиллээ
Найман салбар, 120,000 гаруй харилцагчтай "OCHUN Finance" өнгөрсөн тавдугаар сард эхлүүлсэн брэндийн шинэчлэлээ салбаруудынхаа тохижилтод үргэлжлүүлж, OCHUN Space концепцоо танилцуулж байна.

Санхүүжилт авах шийдвэр зөвхөн зээлийн дүнгээс хамаардаггүй. Бизнесээ өргөжүүлэхэд хэдий хэмжээний хөрөнгө хэрэгтэй, эргэн төлөлтөө хэрхэн төлөвлөх, ямар нөхцөл сонгох зэрэг асуултыг хамтад нь ярилцах шаардлагатай болдог.
Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч “OCHUN Finance” буюу “Очир Ундраа ОМЗ ББСБ” харилцагчтайгаа ийм яриа өрнүүлэх орчныг бүрдүүлэхээр бүх салбарынхаа тохижилтыг шинэчилж, “OCHUN Space” концепцоо танилцууллаа. Найман салбар, 120,000 гаруй харилцагчтай тус байгууллага 2026 оны тавдугаар сард эхлүүлсэн брэндийн шинэчлэлээ салбаруудын зохион байгуулалт, интерьерээр үргэлжлүүлж байна
Бизнесээ өргөжүүлэхээр санхүүжилт хайж буй хүнд “Хэдэн төгрөгийн зээл авах вэ?” гэхээс өөр хариулт авах олон асуулт гарч ирдэг. Хөрөнгөө юунд зарцуулах, орлого нь хэзээ нэмэгдэх, сар бүрийн төлөлтөө хэрхэн зохицуулах нь жагсаалтын төвд байдаг. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч “OCHUN Finance” буюу “Очир Ундраа” ОМЗ ББСБ эдгээр асуултыг харилцагчтайгаа дэлгэрүүлэн ярилцах орчныг бүрдүүлэхээр бүх салбарынхаа тохижилтыг зориуд шинэчилсэн нь энэ юм.
Таны төлөвлөгөөнөөс санхүүжилтийн яриа эхэлнэ Шинэ тоног төхөөрөмж авах, бизнесийнхээ үйл ажиллагааг тэлэх, гэр бүлийн хэрэгцээгээ шийдэх зэрэг зорилго бүр өөрийн хугацаа, төсөвтэй. “OCHUN Space”-ийн гол санаа нь харилцагчийн төлөвлөгөөг сонсож, санхүүжилтийн боломж, нөхцөл болон эргэн төлөлтийг хамтад нь ярилцах юм. Харилцагч хэрэгцээгээ тайлбарлаж, ойлгоогүй зүйлээ асууж, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээ тодруулах боломжтой орчныг бүрдүүлэх нь өнөөдөр ямар ч бизнесийн салшгүй хэсэг нь болжээ.
Нөхцөлөө ойлгоход зарцуулсан хугацаа үнэ цэнтэй Санхүүгийн бүтээгдэхүүн сонгохдоо мэдээллийг ойлгож, харьцуулах хэрэгцээ олон улсад ч чухал байр суурь эзэжлж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын 2023 оны судалгаанд оролцсон 39 улс, насанд хүрэгчдийн дунджаар 34 хувь нь санхүүгийн боловсролын тогтоосон доод босго болох 100 онооноос 70-д хүрчээ. Энэ үзүүлэлт нь Монголын харилцагчдын үнэлгээ биш боловч санхүүгийн нөхцөлийг энгийн, ойлгомжтой тайлбарлах хэрэгцээг харуулж байна. Харилцагчийн хувьд уулзалтын үнэ цэн нь хүссэн зээлийн дүнгээ хэлэхээс гадна хүү, шимтгэл, нийт төлөх дүн, төлөлтийн хуваариа тодруулж авах юм. Тухтай орчин ийм ярианд цаг гаргах боломж бүрдүүлнэ.
Сарын төлөлтөө бизнес, гэр бүлийн төсөвтэйгөө хамтад нь харъя Санхүүжилт хэрэгцээг шийдэхийн зэрэгцээ цаашдын төсөвт төлбөр төлөх “цоорхой” үүсдэг. Тиймээс зээлийн хугацаанд орлого, зарлагаа хэрхэн зохицуулахаа урьдчилан ярилцах нь шийдвэрийн нэг хэсэг юм. Дээрх олон улсын судалгаагаар оролцогч улс, эдийн засгийн насанд хүрэгчдийн дунджаар 43 хувь нь орлогын гол эх үүсвэрээ алдвал амьжиргааны зардлаа дор хаяж гурван сар л даах боломжтой гэж хариулжээ.
Орлого хэлбэлздэг бизнес эрхлэгч эсвэл өрхийн хувьд эргэн төлөлтийн хуваарийг бодит боломжтойгоо уялдуулан ярилцах хэрэгцээ үүнээс харагдана. “OCHUN Space” харилцагчид төлөвлөгөө болон санхүүгийн хэрэгцээгээ дэлгэрүүлэн тайлбарлах орон зайг санал болгож байна.
OCHUN Space-Тухтай суугаад, төлөвлөгөөгөө ярилцъя!
Холбоотой мэдээ

Intel, Broadcom-ийн гүйцэтгэх захирлууд хиймэл оюуны өсөлтийг санхүүжилтийн хомсдол саатуулж магадгүйг анхааруулав
Intel, Broadcom-ийн удирдлагууд хиймэл оюуны дэд бүтцийг тэлэхэд хөрөнгө олох нь гол саад болж мэдэхийг анхааруулав.

Gerda Residence 360° ба Digital Twin туршлагатай Showroom-оо нээж, худалдан авагчдын сонголтыг илүү бодитой болгоно
Gerda Residence Universal Home Properties ХХК-тай хамтран Digital Twin шийдэл нэвтрүүлж, байр сонголтыг бодитоор турших боломж нээлээ Хан-Уул дүүрэгт 10 га талбайд хэрэгжих 1,974 айлын төсөл 2026 оны…

Худалдаа хөгжлийн банк суурь бүртгэлийн системээ шинэчилж, үйлчилгээний тасалдлаас сэргийлэхийг зөвлөлөө
Худалдаа хөгжлийн банк суурь бүртгэлийн системээ шинэчилж, үйлчилгээний чанараа нэмэгдүүлэхээр боллоо Шинэчлэлийг 10 сарын 16-17-нд шилжих шөнийн 00:00 цагаас 10 сарын 18-19-ний 00:00 хүртэл хийнэ…

Ерөнхий сайд Н.Учрал Баруунбүрэнд Монголын анхны органик тэжээлийн үйлдвэрийн өргөтгөлтэй танилцав
Ерөнхий сайд Н.Учрал Баруунбүрэнд органик тэжээлийн үйлдвэртэй танилцаж, мал аж ахуйн бүтээмжийг өсгөх ач холбогдлыг онцлов 'ЭЙЛ БИ ЭЙЧ АГРО' өдөрт 5 тонн үйлдвэрлэдгээ өргөтгөн, 50 тонн хүчин…

