egov.mn
Уул уурхайАвтомат

ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах 772 сая ам.

Хуваалцах
ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах 772 сая ам.долларын өртөгтэй зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилттэй танилцаж, хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээг ирэх арваннэгдүгээр сард багтаан эцэслэх үүрэг өглөө. Тус үйлдвэр ашиглалтад орсноор жилд 560 мянган тонн зэсийн баяжмал боловсруулж, 124 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай болно. Үйлдвэрлэл, технологийн паркийн суурь дэд бүтэц болох төмөр зам, авто зам, цахилгаан станц, усан хангамжийн байгууламжуудын бүтээн байгуулалтыг гүйцэтгэж дуусаад байна. Төслийн стратегийн хөрөнгө оруулагчаар БНХАУ-ын NFC компани шалгарсан бөгөөд санхүүжилт, хувьцаа эзэмшил, барилга угсралтын гэрээний хэлэлцээ үргэлжилж байна. Ерөнхий сайд хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсад ногдох эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчийн үүрэг, хариуцлагыг тодорхой тусгах, үйлдвэрийн дагалдах бүтээгдэхүүн болох хүхрийн хүчлийг дотоодын үйлдвэрлэл, тэр дундаа “Бадрах Энержи” ХХК-ийн Зөөвч-Овоо төсөлд ашиглах нөхцөлийг бүрдүүлэхийг үүрэг болголоо. Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор зэс утас, кабель, цахилгаан тоног төхөөрөмж, зэс эд анги зэрэг эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүхрийн хүчлийг уул уурхай, химийн үйлдвэрлэлд ашиглах, алт, мөнгө зэрэг дагалдах металлыг ялган боловсруулах боломж бүрдэнэ. Энэхүү төсөл нь зэсийн баяжмалыг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр нэмэгдүүлэх, үндэсний аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх стратегийн ач холбогдолтой юм. Мөн үйлдвэрийн хүний нөөцийг бэлтгэх хүрээнд ОХУ-д зэс хайлуулах, металлургийн чиглэлээр нийт 50 мэргэжилтэн сургахаар төлөвлөснөөс өнгөрсөн онд 10, энэ онд 10 залуу тус тус сургалтаа дүүргэн эх орондоо иржээ. Бэлтгэгдсэн мэргэжилтнүүд нь ирээдүйн зэс хайлуулах үйлдвэрийн үндэсний боловсон хүчнийг бүрдүүлэх юм.

Хуваалцах

Холбоотой мэдээ

egov.mn-ийн «Уул уурхай» ангиллын хар хөх өнгийн брэнд постер, «Azzuro Resources хагас жилд 1.06 сая австрали долларын алдагдалтай гарлаа» гэсэн гарчигтай
Уул уурхай

Azzuro Resources хагас жилд 1.06 сая австрали долларын алдагдалтай гарлаа

Azzuro Resources (ASX: AZ9) 2026 оны 6 дугаар сарын 30-нд дууссан зургаан сарын хугацаанд 1.06 сая австрали долларын цэвэр алдагдал хүлээж, 2.85 сая австрали долларын мөнгөн хөрөнгөтэй байгаагаа 9 дүгээр сарын 10-нд ASX-д нийтэлсэн завсрын тайландаа мэдээллээ.

3 мин унших
Azzuro Resources-ийн 2026 оны 9 дүгээр сарын танилцуулгаас авсан, баруун өмнөд Монголд Алтай хотын ойролцоох Овал (Cu-Ni-PGE) болон Ред Хилл (Cu-Au VMS) төслүүдийн байршил, хилийн боомтууд, хүдрийн бүслүүрийг харуулсан газрын зураг
Уул уурхай

Azzuro Resources 2026 оны IV улирлын ажлын төлөвлөгөө, 2027 оны нөөцийн зорилтоо танилцууллаа

Azzuro Resources (ASX: AZ9) 2026 оны 9 дүгээр сарын 25-нд ASX-д нийтэлсэн танилцуулгадаа баруун өмнөд Монгол дахь Ред Хилл, Овал төслүүдийн IV улирлын ажлын төлөвлөгөө болон 2027 оны эхний хагаст JORC стандартын анхны таамаг нөөц тогтоох зорилгоо танилцууллаа.

3 мин унших
Azzuro Resources-ийн 2026 оны 9 дүгээр сарын 1-ний ASX зарлалын 1-р зураг: Ред Хилл (Майхан Уул) зэс-алтны төслийн хиймэл дагуулын зураг дээр Azzuro болон түүхэн цооногууд, массив сульфид, зэс, алтны огтлолууд, DHEM хавтангуудыг харуулсан төлөвлөгөөт зураг
Уул уурхай

Azzuro Resources-ийн Ред Хилл төслийн эцсийн шинжилгээгээр 11.95 хувь хүртэл зэс илэрлээ

Azzuro Resources (ASX: AZ9) 2026 оны 9 дүгээр сарын 1-нд Ред Хилл төслийн I үе шатны өрөмдлөгийн эцсийн (4 дэх багц) шинжилгээний үр дүнг зарлаж, 2.0 метрт 11.95% зэс огтолсон болон шинэ зэс, алтны бүсүүд илэрснийг мэдээллээ.

2 мин унших
Azzuro Resources-ийн 2026 оны 9 дүгээр сарын 7-ны ASX зарлалын 1-р зураг: Овал талбайн хиймэл дагуулын зураг дээр гадарга, 1,750 м болон 1,500 м өндөршилд Ta-01–Ta-09 3D IP зорилтуудыг харуулсан төлөвлөгөөт зураг
Уул уурхай

Azzuro Resources Овал зэс-никелийн төсөлд есөн шинэ геофизикийн зорилт илрүүллээ

Azzuro Resources (ASX: AZ9) 2026 оны 9 дүгээр сарын 7-нд баруун өмнөд Монгол дахь Овал Cu-Ni-PGE төсөлд хийж буй 3D IP судалгааны эхний үр дүнгээр есөн шинэ аномали илэрснээс тав нь нэгдүгээр зэрэглэлийн зорилт болохыг мэдээллээ.

2 мин унших