АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам салбарынхаа хөгжилд хувь нэмрээ олон жил оруулсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам салбарынхаа хөгжилд хувь нэмрээ олон жил оруулсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын үеэр АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв ахмадуудад баярын мэнд хүргэж, Монгол Улсын аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлд нь талархал илэрхийлэв. Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын ахмадууд Ахмадын зөвлөлөөрөө дамжуулан салбарынхаа үйл хэрэгт идэвхтэй оролцож, өөрсдийн мэдлэг, туршлагаа залуу мэргэжилтнүүдтэй хуваалцахын зэрэгцээ бодлого, үйл ажиллагаа болон тулгамдсан асуудлаар санал, зөвлөмжөө өгч ажилладаг уламжлалтай. Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам салбарынхаа залгамж холбоог бэхжүүлж, ахмад үеийн хуримтлуулсан мэдлэг, туршлагыг залуу мэргэжилтнүүдэд уламжлуулахад анхаарч ажиллаж байна
Холбоотой мэдээ


Стратегийн хүнсний нөөц бүрдүүлэхэд ₮150 тэрбумыг төсөвлөжээ
Засгийн газар мах, улаанбуудай, хүнсний ногооны стратегийн нөөц бүрдүүлэхэд 150 тэрбум төгрөг зарцуулахаар төсвийн тодотголд тусгажээ.

Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хэлэлцэж, үүрэг чиглэл өглөө
Улсын онцгой комисс ойрын өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хэлэлцэв. Шадар сайд Н.Номтойбаяр 21 аймагт ажиллаж, 205 асуудлын шийдвэрлэл 60 орчим хувьтай байгааг мэдээлэв.

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, З... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2026 оны сургалтын төлөвлөгөөний дагуу албан хаагчдад зориулсан ээлжит сургалтыг 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.


ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУ... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2025 оны 10 дугаар тогтоолын хүрээнд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын…